-17-

776 109 3
                                    

Би тэр өгүүлбэрийг хэлчхээд хурдхан шиг гүйчихсэн. Жоохон хүүхэд шиг гэдгээ мэдэж байна лдаа. Гэхдээ л би Жисон ахын царайг харж чадахгүй юм шиг санагдаад л.

Би шууд анги руугаа орж ирээд нүүрээ дараад суучихлаа. Би тэд нартай ер нь дахиж уулзахгүй ээ. Ичээд би ер нь уулзвал газар ухаад орчих байх.

Хичээлийн цагаар би Жинжүтэй ч юм ярьсангүй. Жинжү ч өөрөө юм шалгаахгүй надруу харж нь жуумалзчихаад буцаад урагшаа харна.

Завсралгаан болоход би ширээнээсээ зуурахаас өөр аргагүйд хүрлээ.

Жинжү намайг зулгаагаад байсан юм болохоор би чирэгдсээр гарах болчихов.

Тэнэг юмаа би яаж энэ хүмүүсийн царайг харах юм бэ?

Би зугтах гэж зөндөө оролдсон ч Жинжү гэж муухай юм яасан ч хүчтэй юм чирээд ирдэг байгаа.

Байнга хэрэлдэж, орилолдож байдаг ширээ өнөөдөр Дунхёг ах Жэну ах хоёрын шивнээ л сонсогдоно.

Би Жэмин ахын хажууд суулаа. Угаасаа Сүбин эгч суучихсан байсан болохоор би Жисон ахын хажууд сууж чадаагүй лдээ.

Бид тус тусдаа хоолоо идэж эхлэхэд би ч мөн юу ч дуугарсангүй хоолоо идэж эхлэлээ.

Уйлмаар ч юм шиг.

Жэмин ах надад өөрийнхөө хачирнаас тавьж өгөөд: За сайн идээ. Гээд инээмсэглэв.

Надад загнуулсан ч хөөрхий санаа тавиад байх юмаа.

Би хамгийн түрүүнд босоод юу ч хэлэхгүй анги руугаа явлаа.

Ангид орж ирэхэд Юүвон нөгөө том талхаа барьчихсан хазаад сууж байлаа.

Юүвон: За яасан? Энэ удаа би талхнаасаа хазуулахгүй шүү.
Би инээн ширээгээ дэрлээд: Зүгээр л нэг тийм. Би найз охин нь хэрнээ Чэнлэ ахыг Юүна эгчтэй харддаг байсан шиг гэнэт би хамаагүй болчихсон юм шиг санагдаад л.
Юүвон талхаа зажлан: Заза ноцтой л юм байна. Хазах уу? Гэв.

Хичээл тараад Жинжү намайг зулгаагаад унасан болохоор би ариун цэврийн өрөө орлоо гэж худлаа хэлээд бултчихсан.

Удаан гэгч нь алхаж байтал араас хүн дуудах шиг болоход нь би эргэж харлаа.

Би бүр гайхлаа. Чэнлэ ах уу даа?

Чэнлэ ах: Чи ганцаараа яаж явах гэж байгаа юм хоёуулаа явъя. Гэх нь тэр.

Юу вэ? За больё оо драма юм уу хаашаа юм.

Чэнлэ ах: Чи буруугаар ойлгох хэрэггүй шүү. Би чамд магадгүй нэг юм тайлбарлах хэрэгтэй байх. Жисон багаасаа бүжиглэсэн болохоор нуруу нь өвддөг юм. Бүр үе мөчний эм хүртэл уудаг лдаа. Би Жисоноос юу болсныг нь асуусан. Сүбин энд ирсэн шалтгаан нь хөл нь гэмтэлтэй байгаа юм билээ. Магадгүй тийм болоод тэр хоёр хамт байгаа байх. Чи ойлгоорой. Гэх учир битүүлэг зүйлс ярьчхаад: Гэхдээ би бараг та хоёрыг гадарлаад байсан юмаа угаасаа. Надад огтхон ч эвгүй санагдаагүй шүү. Гэв.

Эвгүй санагдаагүй ч гэх шиг. Мангар амьтан бэ. Юүна эгч ч энэ их зантай долфинийг өөрчилжээ.

Би гэртээ орж ирээд өөрийгөө сатааруулж баахан юм хийлээ. Гэрээ цэвэрлээд хамаг юмаа хийгээд сууж байтал гэрийн хонх дуугарав.

Би ч юм бодолгүй хаалга онгойлгочихсон чинь бүр нүдэн дээр эгч маань нөгөө эргүүлдэг залуугаа үнсээд ороод ирдэг байгаа.

Бүр ичих энэ тэрээгээ мэдэхээ байжээ энэ авгай чинь?

Би хоолой засахад тэр хоёр надаас хоёулаа бондгос хийтэл цочсоноосоо болоод эгч Жэхён ахын хэлийг хазчихсан.

Яахав би инээхгүй байж чадаагүй лдээ. За за би үхтлээ шоолсон лдоо. Бүтэлгүй бүтэлгүй гэхэд бас арай л юмаа.

Би хоолоо хийчихээд хичээлээ хийн сууж байтал утас дуугарлаа.

From: My little Sungie <3
Гараад ирээч.

Би эгч ээжийн аавын нүдийг хариулж байгаад гарч ирэхэд Жисон ах удаан хүлээсэн бололтой даарсан шинжтэй зогсож байв.

Би урд нь очоод зогсоход тэр над руу гэм хийсэн аятай хараад гараас атган гэрийн хажууд байдаг саравчийг зүглэлээ.

Жисон ах: Юу би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Би буруутайгаа мэдэж байгаа болохоо эхлээд уучлалт гуйх хэрэгтэй байх. Уучлаарай. Надад хэцүү байх үед Сүбин надад тусалсан болохоор түүнд хэцүү байхад нь ч бас би туслах хэрэгтэй гэж бодсоноосоо болоод чамайг гомдоочихлоо. Сүбинд их хэцүү байсан. Бас тэр чамайг миний найз охин гэдгийг мэдэж байсан лдаа. Тэгээд тэр өнөөдөр явчихсан. Хятад явж эмчилгээ хийлгэнэ гэсэн. Уучлаарай. Ч-чи у-уйлаад байгаа юм уу?! Гэж тэр уйлах гээд байгаа над руу харан сандарсаар хэллээ.

Би нусаа татсаар: Би... Би айсан. Намайг ингээд мартчихаж байгаа юм байх гээд айсан. Намайг... Намайг тэвэрч болох уу? Гэхэд тэр инээгээд намайг өөртөө татан тэвэрсэн юм.

Тэгээд над руу хараад: Чи чинь уйланхай дэгдээхээ юм уу? Гээд инээснээ духан дээр үнссэн.

Би унтах гээд хэвтэж байтал утсанд танихгүй дугаараас зурвас ирэх нь тэр.

From: Unknown number
Мису-ши чамд миний тухай Жисон хэлсэн байх. Жисон чамд их хайртай болохоор уучлаарай цаадхийгаа. Бас хоёр хоног найз залууг чинь булаасанд уучлаарай. Дараа ирэхээрээ сайн танилцанаа <3. Гэх зурвас байлаа.






A/n: Удахгүй дууслаа. Ер нь одоо ингээд дуусгачих уу? Баярлалаа:))
-Мишукаа-

Bye my first |Complete|Where stories live. Discover now