-Хөөх Тэхён ч үнэхээр эхнэртээ халамжтай юмаа!
-Ахх үнэхээр манай захирал ийм сайхан залуу хэрнээ ийм эхнэртэй гэхэд нь итгэмээргүй юмаа!
-Түүний эхнэр нь хөөрхөн ч тэхён захиралд хэтэрхий жулдана гэж бодохгүй байна уу?
-Хөөх хараач!! Тэхён захирал үнэхээр романтик юмаа...
Энэ бүх хүмүүсийн хов жив. Бүгд л намайг түүний ажил дээр очоод гарах төдийд л болж өнгөрнө.
Тэхён бол солонгосын хамгийн алдартай хувцасны компаний захирал. Бид хамтдаа асрамжын газарт амьдарч хамтдаа энэ бүгдийг босгосон. Тэгээд л тэр бид хоёр хуримаа хийж аз жаргалтайгаар амьдардаг юм.
Өнөөдөр түүний төрсөн өдөр учир ажлаасаа чөлөө аван түүнд гэнэтийн бэлэг барихыг хүсэн өөрийн гараар хийсэн өдрийн хоол болон бялуугаа инээмсэглэл дүүрэн барьсаар түүний ажилруу явлаа.
Түүнийг намайг хараад яаж баярлах бол гэхээс өөрийн эрхгүй инээд хүрэн хөл минь газарт хүрэхгүй байгаа мэт л санагдаж байлаа. Тэр минь жаргалтай байвал би үргэлж жаргалтай байх болохоор.
Би ч явсаар түүний компаны гадна ирэн урт амьсгаа авчихаад дотогш орвол тэд дуртай дургүй гэгч нь надтай мэндэлцгээнэ. Хэдий тэд надад дургүй ч би тэдний захирлын эхнэр учир тэд надад юу ч хэлж чаддаггүй. Инээд хүрмээр ч юмшиг.
Цахилгаан шатанд суун түүний өрөөний гадна ирэн инээмсэглэсээр хаалгыг нь тогштол тэрний
-Гаёон хурдан ороод ир битгий тоглоод бай гэх ууртай хоолой хадах бөгөөд би ч инээсээр түүний хаалгыг онгойлговол тэр намайг хараад гайхсан бололтой
-Хэжин? Өнөөдөр ажилтай биш билүү?
Би түүнийхээ урд очин зогсоод төрсөн өдрийн дуу дуулж өгөн
-Чамд цаг гаргахыг хүссэн юм гэтэл тэр инээмсэглэсээр намайг тэврэн
- Яахвэ? Чамд үнэхээр хайртай болохоор өөрөөсөө хүртэл харамлах юм хэмээн шивнэж байлаа. Би ч инээмсэглэн түүнд лааг нь асааж өгтөл тэр нүдээ анин хүслээ шивнэн лаагаа үлээх нь тэр.
-Ямар хүсэл шивнэсэн? Гэтэл тэр надруу ёжтой инээн
-Чиний сүүлчийн дусал цусыг хүртэл хамгаалж байхыг хүссэн юм.
Үнэндээ түүний энэ хэлсэн үг тийм ч инээдтэй санагдсангүй. Тэр үүнийг хэлэхдээ яг л өөр хүншиг царай гаргах бөгөөд ямар ч эргэлзээгүй хэлсэн нь дотрыг минь бага зэрэг урах шиг лмэдрэмж өгч байлаа..