11. Change up

1.8K 199 15
                                    

Согмин: Энэ хэтэрхий үнэтэй юм. Энэ ч бас. Уг нь үхрийн мах гэнэ. Даанч үнэтэй. Минхао чи ийм үнэтэй газар захиалга өгчихсөн юм уу?

Би: Бурхан минь. Согминаа өглөөнөөс хойш олигтой хоол идээгүй өлсөж үхлээ. Хурдан захиал л даа.

Мингюү: Хару даана гэж байхад үнийг нь харахгүй захиал.

Согмин: Чи ер нь хүний найз мөн үү? Дөнгөж ажилд ороод анхны цалингаа ч аваагүй хүүхдээр яаж ийм үнэтэй хоол авуулах юм?

Минхао: Тэгвэл хамгийн хямдыг нь ав.

Согмин хоолны цэс харж байгаад зөөгчөөс "Кимчитэй шарсан будаа байхгүй юм уу? Гэж асуув. Нөгөө зөөгч нь гайхаж харснаа "Уучлаарай үйлчлүүлэгчээ. Манайх итали, европ хоолны газар болохоор солонгос хоол байхгүй." гэв. Би бүр ч сүүлдээ тэвчихээ болиод цэсийг нь булааж аваад баахан хоол захиалав.

Тэгээд зөөгч гарч явсны дараа Согмин "Их үнэтэй газар байна. Бараг Мингюүгээр гоймон чануулсан бол..." гэхэд нь миний инээд ч хүрэх шиг, дургүй ч хүрэх шиг жуумалзтал Мингюү "Наад гоймонгоо март!" гэв.

Минхао: Хару, яагаад өнөөдөр олигтой хоол идээгүй юм? Цайны цаг байдаг биз дээ?

Бараг л нүдэнд нулимс хураад хошуугаа унжуулж байгаад ярьж эхлэх гэж байтал Сынгван бөөн сүр болсоор орж ирэв.

Сынгван "Хайртай найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе!" гээд Согминыг тэвэрч аваад л бараг уруул дээр нь үнэсэх нь холгүй юм болов.

Сынгван: Чамайг нас нэмж хөгширч байгаа болохоор бэлгэнд баахан витамин авсан.

Согмин: Чи жил болгон витамин өгөхөө боль л доо. Би уудаггүй штэ. Гэрээр дүүрэн хайрцагтай витамин хөглөрөөд...

Сынгван: Уугаач! Муу ачлалгүй, ичгүүргүй амьтан. Чиний л эрүүл мэндийг бодож байна! Өнөөдрөөс эхлээд бүгдийг нь уу за юу?

Минхао: Витамины хордлогод ороод үхчихвэл яах уу?

Сынгван: Чи дуугүй бай! Чиний төрсөн өдрөөр жин нэмэгч витамин авч өгсөн ууж байгаа юу? Уухгүй байгаа юм байна л даа! Чөрчийчхөөд байж байгааг нь!

Сынгван: Чи бас Мингюү!

Мингюү: Би ууж байгаа! Хар л даа миний арьс Д витаминаа сайн авч байгаа. Сайхан хөрслөг бор өнгөтэй байгаа биз дээ?

Сынгван: Яах вэ? Тийм л байна.

Сынгван: Вонүд авч өгсөн омегаг ууж байгаа болов уу? Уг нь их ухаан шаардагддаг ажил хийдэг юмсан.

Extraordinaire 2 |SVT| Where stories live. Discover now