10 сарын тэр нэгэн өглөө Сөүл хотын иргэдийг нэвсгэр цагаан цас угтан авсан юм.
Эргэн тойронд нь тийм ч их хүн явж үзэгдэхгүй "Хавдар судлалын үндэсний төв" нэртэй албан байгууллагаас аанай л залуухан нэгэн эр гарч явна.
Зөөлнөөр хаялан байгаа цаснаас ялгагдаж харагдахгүй байгаа нь атаархал төрүүлэм нимгэн цагаан арьс, жиндсэнээс үүдэн үзүүр хэсгээрээ үл ялиг улайсан жижигхэн хамар, духаа халхалж нүдээ хаах дөхсөн бор шаргал үс. Хэн ч харсан туниа муутай байрын залуу.
Шинжилгээний хариу бололтой А4 хэмжээтэй сэвсгэр цаас өрөөсөн гартаа үрчийтэл нь атгачихсан, нөгөө гараараа утсаа атган чихэндээ барин намдуухан алхахыг нь ажвал хэн нэгнийг утсаа авахыг хүлээж байгаа нь маргаангүй биз ээ.
Түргэхэн өнөөх цаасаа базаж хаячихаад, зогсоол дээрээ хүнгэнэн зогсох автобусанд орон суудлаа эзлээд ахиад л залгаж эхлэв.
"Дийд...дийд...Таны залгасан дугаар завгүй байна та дараа-"
Удтал автомат яригчын дууг сонссоны эцэст харилцуурын цаанаас "Байна уу?" хэмээх цухалдуухан хоолой сонсогдоход, залуу эрийн нүд нь гялалзан, царай нь сэргэх нь хэр их баяртай байгааг нь төвөггүй илтгэх буй заа.
"Юу хэрэгтэй болсон юм? Илүү цагаар ажллаж байгааг минь та мэднэ шүү дээ."
"Гүги, юу л даа. Яагаад энд ирэхгүй ингэж их удаад байгаа юм? Царайг чинь хармаар байна.."
"Юу болсон юм? Хоби хён."
"Өө..өөө.. Зүгээр дээ. Оройн хоолон дээр гэртээ ирэх боломж байна уу гэх гээд л.. Анхны цаснаар хамт банш иднэ гэж амлацгаасан шүү дээ."
"Хүлээх хэрэггүй шүү, угаасаа би очихгүй. Бас та өөрөө банш хийх гээд ч хэрэггүй. Кан туслахаар бэлэн хоол авчруулчих болохоор.
Би завгүй байна. Тасаллаа шүү!"Дийд..дийд..дийд..
Хусог нүднээс нь хяналтгүй урсах сувдан нулимсаа алгаараа түргэхэн шиг арчин, хоолойгоо засав.
Тэнэг амьтан. Ирэх жилийн анхны цаснаар ахиад хамт банш идэхгүй ч байж магадгүй болчихоод байхад.
------------
Хаалганы хонхны чимээнд дуг хийж байсан Хусог цочин сэрж, намдуу алхалсаар хаалгаа тайлахад түүний нөхөр Жонгүгийн туслахуудын нэг Кан туслах энгэртээ ууттай банш тэврээд зогсож байх нь тэр.
"Өө, одооноос ажилдаа төвлөр дөө. Битгий түүний даалгасан иймэрхүү зүйлсээс болж ажлаа цалгардуулаарай."
"Надад өгсөн түүний итгэлийн хажууд би энэ мэтийн зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Өшөө хэрэгтэй зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй, Жон ноёнтоон."
"Би сайн байгаа, үнэхээр их баярлалаа."
Хаалгаа хаасны дараа хуурамчаар инээмсэглэж байсан Хусогын төрх дорхноо баргар царайгаар солигдож амжив. Түүний өгсөн баншинд хуруугаа ч хүргэлгүйгээр санааширч суухдаа тэрээр нэг л зүйл бодож байв.
Жон Жонгүг.
YOU ARE READING
ЧАМАЙГ ХАЙРЛАСАН 10 ЖИЛ. /sopekook/
FanfictionЧи минь миний өнөөдөр, мөн бүхий л маргааш минь болж өгнө гэж найдсан юм сан. Хайрын халуун илч төөнөсөн харцаараа ахин нэг удаа намайгаа ээнэ гэж горьдсон юм сан. /Ижил нэрт манхванаас сэдэвлэн бүтээв./