IV

240 30 6
                                    

Залуу хүний жигд амьсгал, цагны чаг чаг хийх дуунаас өөр юу ч үл сонстох анир чимээгүй харанхуй өрөө хэдийн унтах цаг болж байгааг илтгэжээ.

Цагын зүү үүрийн 5ын тоог заах авч хором ч атугай цурам хийгээгүй сэрүүн хэвтсэн Хусог анх түүнийг Жонгүгтэй хамт амьдрал зохиохоор болоход ээж нь түүний гарнаас атган илбэж, дулаахан хэрнээ гунигтай харцаар өөр лүү нь ширтэн уяран, уйлан байж хэлсэн үгийг эргэн нэг бодож байв.

"Хүү минь, хайр дурлалдаа шатах нэг өдөр байхад харилцаа чинь хагарч эмтрэх өөр нэг өдөр бий гэдгийг санаарай."

Хагарч эмтрэх...

Хагарч эмтрэх...

Хагарч эмтрэх...

Амар тайван гэгч нь нойрсож буй Жонгүгийг Хусог нэгд нэгэнгүй ширтэх хэвтэх аж.

Зүүдэлсэн ч юм уу, бүү мэд атиралдах өтгөн хөмсгийг нь, доод зовхин дээр нь бууж ирсэн урт сормуусыг нь, үл ялиг нээлттэй байх улаахан уруулыг нь... Хуруугаараа тэмтэрч, өндөг бүрээрээ арьсных нь эд эсийг мэдэрч байлаа.

"Гүги, миний урд л биш бол надад чиний хаана яаж зугаацах чинь хамаагүй ээ. Миний урд л биш бол болох нь тэр. Надад жилээс илүү хугацаа үлдээгүй байхад битгий надад ингэж хандаач дээ, гуйя."

Өөртөө дуулдах төдий ийнхүү бувтнан энгэрт нь нүүрээ наагаад, чангаар тэврэн хэвтэнэ.

Хусогын энэ хорвоо дээрх хамгийн дуртай Жонгүгийн үнэр, тэр үнэрийг л мэдрэхийн тулд хэдэн цагаар ч хамаагүй энгэрт нь наалдан, хамраа шургуулдаг байсан, дөнгөж төрсөн нярайгаас ялгардаг шиг сэтгэлд дулаахан тэр үнэр одоо хэн нэгний нялуун сүрчгээр халхлагджээ.

"10 жил өнгөрчээ. Илүү ч үгүй дутуу ч үгүй 10н жил. Бүхнээ хаячихаад, сургуулиасаа ч гарчихаад чамтай хамт сайхан ирээдүйг бүтээнэ гэж зориглож явахдаа одоо байгаа бүхнээ бүтээхийн тулд тамхи их татсан, архи ч ихийг уусан. Зарим үед түншүүдтэйгээ мансууруулах бодис хэрэглэх ч үе байсан. Одоо байгаа эд хөрөнгөө энэ биеэрээ сольчихож. Гэсэн ч энэ ганц миний л буруу. "
____

Жонгүг өрөөний хүйтэн температурт жиндсээр сэрлээ. Сэрэхэд хажууд нь Хусог алга байсан болохоор тэр даруйдаа босон галын өрөө рүү ортол яг л бодсоны дагуу Хусог тэнд цаашаа харан зогсоод ямар нэгэн зүйл хийж байх нь тэр.

Дадал болсон ёсоороо араас нь тэврэн хацар дээр нь үнсэхээр ойрттол Хусогын урдхан талд нь урьд хожид харагдаагүй тасалгааны ургамал байгаад тэрээр ихэд гайхширав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 23, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ЧАМАЙГ ХАЙРЛАСАН 10 ЖИЛ. /sopekook/Where stories live. Discover now