Дурлалт залуу?

1.5K 92 10
                                    

Ээжийн аяга шанага угааж түжигнүүлж байгаа, дээрээс нь ахын энэ тэрүүгээр юм хайж байгаа яршигтай чимээнээр ярвайж босож ирсэн ч амралтын өдөр гэж бодох төдийд өөрийн эрхгүй урууланд минь инээмсэглэл тодорч байв. Босоод ээжийг гэрээ цэвэрлэсэн байгааг хараад өнөөдөржингөө хэрхэн завтай байж өгүүллэгээ таалан уншихаа бодон суух жаргал ахын намайг ирэн нуруулуу өшиглөх хүртэл намайг жаргалтай болгож байв. Намайг ирж өшиглөсөн ядаргаа бол миний ах КИМ СОКЖИН -_- (Sigh)
Жин : хөөе Хэра миний малгайг харав уу?
Би : ёо юу вэ? Чиний малгайг би яаж мэддэг юм.
Жин : юмыг яаж мэдэхэв гээд л ааш муут минь.
Би : -_- чи намайг ирж өшиглөөгүй л бол... гээд өрөөнөөсөө гарав.
Ээж : өө ашгүй Хэра сэрчихэв үү ээж нь гахайн мах шарж өгье гахайн маханд гараад ир
Би : заа за сэрэв үү үгүй юу хүн зараад -_- гээд үглэтэл
Ээж : ааш муут
Би : та өглөөнөөс хойш ахыг явуулж болох л байсан шд
Ээж : тэгээл ахтайгаа барьцах өвчтэй юм шиг л байх юм
Би : -_- мөнгөө

Өглөөний сайхан агаар амьсгалан өндөрлөгт байдаг гэрийнхээ үүднээс доошоо харвал манай дүүргийн амьдрал бүхэлдээ харагдах нь яг л кинон дээрх шиг санагддаг. Энд оройн нь бас л яг кино шиг романтик энд тэндгүй шар гэрэл асч, нэг шар гэрлээс нөгөө гэрэл хүртэл өнгө өнгийн жижиг гэрлүүд даган гэрэлтэж түүнийгээ даган бас сандлууд сүүдэртддэг. Гэхдээ энэ нь кино шиг биш санагдуулдаг нэг зүйл нь гэвэл би хосгүйд байлаа.
Бодолд дарагдсанаа анзааран толгойгоо сэгсрэн цааш алхаж дүүргийн цэцэрлэгт хүрээлэн хүрэхийн даваан дээр халит гишгэчихэв. Би үнэхээр их өвдсөн болохоор өвчнөө л бодон суусан ч гэнэт ойр хавьд хүн байгаа эсэхийг шалгах хэрэгтэйг санав. Яанаа гээд баруун талаасаа авхуулан шалгахаар зориг гарган хартал. Өөдөөс минь үл мэдэх нэгэн залуу гэрэл цацруулан надруу дөхөн ирж байв -_-. Гэрэл цацруулах ч гэж дээ нар тусаж байсан нь түүнийг ийн хэлэхэд хүргэсэн байх. Түүний энэ царайлаг төрхтэй арай өөр байдлаар уулзсан бол ч...
Хэн нэгэн хоолойгоо засахад түүн рүү ичих нүүргүйгээр ширтэж байснаа сая л мэдсэн юм. Тэрүүгээр нэг хашгиран орилж уначихаад одоо түүн рүү ичгүүргүй ширтэж байгаагаа бодох төдийд газрын гаваар орчмоор санагдаж байв. Би түүнийг манай дүүргийнх л биш байгаасай гэж залбирахаас өөр арга байсангүй.
Юу хийхээ мэдэхгүй нөгөө унасан байдлаараа сууж байтал
Тэр : сайн уу? Гэлээ.
Ээ л дээ амьдрал why ийм хатуу юм бээ?
Би худлаа инээн : хэхэхэ сайн уу?
Гээд босоод хувцасаа гөвөөд цааш огцом эргэн алхтал тэр гараас минь атгаад авав.
Би : юу вээ? Яагаад байгаа юм бэ гэхэд
Тэр : юун сүртэй охин бэ хүн юм л асуух гэж байхад гээд хээв нэг дээгүүр харан тоомжиргүй хариулав
Энэ муу чинь одоо өөрийнх нь өмнө бүхэл бүтэн хүн унаад ёолоод сууж байхад зүгээр үү ч гэж асуугаагүй байж сүртэй гэж этр.. үфф
Би : тэгээд асуугаач -_-
Тэр : Ким Сокжин гэдэг хүн энд амьдардаг уу? Яагаав яг над шиг царайлаг. Бодвол чи бас л надруу ширтсэн шигээ ширтдэг л байх.

Юу вээ КИМ СОКЖИН?? Тэрийг яаж таньдаг байна аа. Юу гэнээ бас тэрний бодлоор би КИМ СОКЖИН гэгчийн ардаас гүйдэг охин болох гээд байна уу? Айн бас тэр сая намайг түүн рүү ширтсэн гэчихэв үү дээ? Тиймээ би ч тэгсэн тэр ч яг тэгж л харсан байна. Гэхдээ тэр өөрийгөө хэт царайлаг гээд бодчихсон бололтой. Тиймдээ тэр үнэхээр царайлаг.
Би : яахлээрээ би тэрнийг таних ёстой юм -_-
Тэр : учир нь тэрнийг энд танихгүй хүн байхгүй гээд надруу бөхийгөөд малийв
Тиймээ манай ахыг энд танихгүй хүн гэж үгүй дээ
Би : уучлаарай би тийм хүн танихгүй гээд түүний нүдрүү нь харж хэлчихээд гэр лүүгээ зүглэн алхаад түүнрүү эргэн хартал халаасандаа гараа хийчихсэн намайг хараад зогсож байв. Ёо энэ чинь одоо юу вээ гэж донтон юм уу хаашаа юм гэж бодон цаашаа алхахдаа нэг юм санав. Санасан зүйл минь гэвэл би дэлгүүр явж байснаа санасан юм -_-. Би эргэн дэлгүүр лүү зүглэтэл тэр цааш харан зогсож байв. Тэрний нуруу ч сайхан ханагар юмаа. Юу вээ би чинь юу бодоод байна аа. Тэр хойш эргэж харангуутаа намайг олж харав. Тэгээд миний хэрхэн бүтэлгүйтэж байгааг мэдчихсэн бололтой гараа халааснаасаа аван элгэндээ тэврэн надруу шоолох аятай жуумалзаж байв.
Би түүнрүү хараад : ю-юу б-би зүгээр дэлгүүр явж байснаа саналаа гээд толгойгоо маажаад түүнийг ширтсээр хажуугаар нь өнгөрөөд түүнээс харцаа буруулан замаа харан уруудан алхахад
Тэр хойноос : охион надад бүр гүн дурлачихжээ гэж орилох нь тэр би түүнрүү ёозгүй эргэн хартал
Тэр хоёр гараараа зүрх ээлжлэн гаргаад надруу чиглүүлэв. Би түүнийг тэнэг гэж долоовор хурууныхаа үзүүрийг тархи руугаа чиглүүлэн нүдээ эргэлдүүлэн хурц наранд үрчийн барин үзүүлчихээд цааш харан алхтал
Тэр : тээр надаас гэрэл цацраад чи бүр харж ч чадахгүй байгаа биз дээ гээд хойноос инээн орилов
Тэр одоо нарны өөдөөс цагаан цамцтайгаа харж зогсчихоод юу гэж бодоод байгаа юм бол. Би түүнийг сонсоогүй мэт цааш алхав гэтэл
Тэр : гэрэл цацруулсан дурлалт ханхүүг чинь Тэхён гэдэг юмшүү КИМ ТЭХЁН гээд тэр дахиад орилов
Би түүнрүү ахин нэг муухай харчихаад доошоо харан явсаар дэлгүүрт орж ирэн сая л нэг амьсгаа авав.























Note : anhnii bichveriig maani hairlaad vote-lood uguurei🤗

Миний дурлалт залуу Ким Тэхён / 내가 사랑하는 남자는 김태형이다Where stories live. Discover now