Дулаахан сэтгэлтэй ах

528 60 7
                                    

Маргааш нь өглөөний өрнөл өрнөдөгөөрөө өрнөж Сүёонтой хамт сургуульдаа ирэв.

Нөгөө танилцуулга гэгч нь ёстой л ирсэн бололтой бөөн хөл хөдөлгөөн болчихсон байв.

Сүёон : Хоёулаа нээлтээс нь хоцорчихож.

Би : Тэгсэн байна.

Цагаан хоолойгоор : За хүүхдүүдээ мэргэжил мэргэжлийнхээ тэнхим рүү яваад зөвлөгөөгөө аваарай.

Би барилгын инженер болохыг хүсдэг ч ээж санхүүч бол гээд байдаг юм. Тэгээд би хүссэн хүсээгүй санхүү, эдийн засгийн тэнхим рүү очив. Очоод харвал бөөн хүүхдүүд цугласан байв. Зовж зовж харвал хоёр царайлаг залуу зогсож байв. 'Ийм их хүүхэд байгаа нь аргагүй л юм байна' гэж бодчихоод цааш явав.
Дараагийн ээлжийг хүлээгээд зогсож байтал цайных нь цаг нь болчихов.

Сүёон гэнэт гарч ирээд : Манай химийн тэнхимд ёстой царайлаг залуу байна лээ гэх нь тэр

Би : Аан ашгүй дээ.

Сүёон : Харин танай санхүүд байна уу айн? Гээд нүд нь гэрэлтэж ирээд асуув.

Би : Ярьж амжаагүй л явна. Цайны цагийн дараа л ярихаас.

Сүёон : Аан за за. Найз нь явлаа шүү нөгөө залуу чинь тэнд явж байна очлоо гээд явчих нь тэр.

Ёстой нээрээ Сүёонд өөр юм харагддаггүй юм байх даа гэж бодоод байж байтал мөрөнд минь хэн нэгэн хүрэв. Эргэж харвал нэг залуу малийтлаа инээгээд : Сайн уу? Гэв.

Би : Сайн сайн уу? Гээд буцаад тарааж өгсөн кофег үргэлжлүүлэн уув.

: Танихгүй байна уу? Уг нь тэнд намайг хараад байсан даа

Би : Үгүй ээ. Хүн андуурсан байх.

: Намайг Жон Хусог гэдэг. Ханян их сургуулийн санхүүгийн тэнхимийн 2р курсийн оюутан гээд гараа өгөв. Тэнд яриад байсан 2 хүний нэг нь байх нь ээ.

Би сандран : Намайг Ким Хэра гэдэг. Энэ ахлах сургуулийн 3р ангийн сурагч.

Хусог : Аан уг нь дараа жил төгсөх юм байна шдээ. Яриа сонсож амжаагүй бол би чамд яриад өгье гэв.

Би : Аан баярлалаа.
▪▪▪

Нилээн удаан ярилцсаны эцэст цайны цаг ч дуусав. Ахин хэд хэдэн үйл ажиллагаа болсоор дуусч би Сүёоныг хайж эхлэв. Сүёоныг хайгаад явж байтал утас дугарав.

Сүёон байв : Байна уу? Хэра найз нь нөгөө залуутай хамт явлаа шүү за. Миний найз өнөөдөр ганцаараа явчих гэв.

Би : Аан за тэгье.

▪▪▪

Би сургуулиас гаран алхаж байтал нэг хүн араас : Хаашаа явдаг юм? Гэх нь тэр. Гайхан эргэж харвал Жон Хусог гэдэг залуу байв. Би танихгүй ч гэсэн түүнд зүгээр л амьдардаг дүүргээ хэлж орхив. Учир нь тэр үнэхээр сайхан ааштай, сайхан сэтгэлтэй нэгэн байсан. Бас царайлаг. Нүүрэндээ тодруулдаг тэр инээмсэглэл нь бүр ховс мэт.

Хусог гэж дуудаж болно.

Би : Аан за. Ингэхэд танайх хаашаа юм бэ?

Хусог : Аан ер нь танай тийшээ юм байна.

Бид энэ тэрийг ярьсаар цэцэрлэгт хүрээлэнд орж ирэв. Манай гэр лүү очиж ирэх болгонд энэ цэцэрлэгт хүрээлэнгээр дайрдаг нь үнэхээр сайхан шүү гэж бодож байтал
Хусог ам нээв : Танай дүүргийн цэцэрлэгт хүрээлэн ч үнэхээр сайхан юм аа. Яг л кино шиг.

Би : Тийм шүү. Бас романтик гээд инээв.

Яагаад ч юм миний зүрх дэлсэж байв. Зүгээр л тэр үг хэлэх болгондоо намайг татаж байв. Яриа нь хүртэл ухаалаг үнэхээр гайхалтай. Бид манай үүдэнд ирвэл

Би : Аан ирчихлээ.

Хусог : За ингээд ордоо тэгвэл. Гэхдээ хүлээгээрэй дугаараа өгч болох уу? Гэж асуув.

Би бодож бодож эцэст нь түүний утсанд дугаараа хийж өгөв.

Гэтэл гэнэт хэн нэгэн : Ашш, Хэра саяхан л манай Тэхёны ардаас үхэн хатаж гүйгээд байсан байж. Ингэж болдог юм уу?

Тэр миний таамаглаж байсан хүн мөн байв. КИМ СОКЖИН.

Хусог : Аан санаа зоволтгүй ээ. Би Хэратай тийм харилцаагүй болхоор. За Хэра баяртай би явлаа дараа уулзъя гээд гараа даллаад алга болов.

Би : КИМ СОКЖИН. Чи яаж байгаа юм бэ?

Гэж хэлснийхээ дараагаар нээрээ л би Тэхёныг араар тавьсан мэдрэмж төрж байв. Юу вэ? Тэхён намайг бараг мэдэх ч үгүй шахуу байхад би араар нь тавина гэж ч юу байхав.

Ах : Юу бодоод байна?

Би : Ах аа маргааш Тэхён ирэх юм уу? Гээд би зориглоод асуучихав.

Ах : ХаХа чи нээрээ буулт сайн хийх юм аа. Тэхён бид хоёр шиг царайлаг залуучууд очихгүй бол хэн очих юм мм? Гээд малийхад нь би ахруу нэг худлаа инээчихээд гэрлүү орчихов.

▪▪▪

Хичээл номоо харж хоол ундаа идээд нүүрэндээ маск тавьчихаад унтах бэлтгэлээ базаачихаад өрөөндөө орж ирэн орондоо хэвтэв.

Би Тэхён ирнэ гэж бодох төдийд л хүчтэй хүчтэй цохилож байгаа зүрхээ сонсоод түүнийг харахыг ямар их хүсэж байгаагаа ойлгов. Тэгээд түүнийг бодсоор унтаад өгөв.

Түүнтэй зүүдэндээ сайхан учралаар учрахыг хүсэж байна. Тэрний гэрэлтсэн царайг ахин харахыг хүсэж байна. Тэрний бүдүүн хөөрхөн хоолойг ахин сонсохыг хүсэж байна.






























Note : za guyss🤗 bichveriig maani unshij baigaad bayrlalaaa♥️ bas mnai huseok maani 2dogch etgeed yum shig bgaaz🍒mnii watt haygiig follow hiigeerei huurhnuudee💝

Миний дурлалт залуу Ким Тэхён / 내가 사랑하는 남자는 김태형이다Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ