Надад сайн Тэхён

516 57 11
                                    

Хэд хэдэн долоо хоног өнгөрч нэгэн долоо хоногийн амралтын өдөртэй золгох минь тэр. Амралтын өдөр сайхан унтаж авъя гэж боддог ч яагаад ч юм эрт сэрчих юм...

Өнгөрсөн хэдэн долоо хоногт Тэхёнтой бараг л өдөр болгон тааралдаж түүнтэй харилцах харилцаа улам л дотонссон. Гэхдээ найзын хувиар гэж бодож байна. Харин Хусог ахтай хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан.

Энэ долоо хоногт Хусог ахтай уулзах саналыг нь хичээлийн завгүй өдрүүдийн хуваарьт багтаагүй тул татгалзсан хариу хэд хэд өгч амжив. Гэхдээ өчигдөр "Маргааш завтай юу?" гэж асуухад нь завтайгаа хэлэхэд Хусог ах намайг ажлаа зохицуулаарай гэж хэд хэдэн удаа ч бас сануулаад амжсан.

Хичээлтэй өдрүүдээр олон ч хоног гэр орноо цэвэрлэсэнгүй гэж ах үглэж үглэж гарсан. Гэхдээ бодоод байхад нээрээ л цэвэрхэн гэрт дандаа орж ирдэг байснаа санан цэвэрлэхээр шийдэв.

■■■

Гэртээ бараг 3н цаг шахуу их цэвэрлэгээ хийсний эцэст сая л нэг дуусав.

Удахгүй Хусог ах ирэх болохоор одоо гарах бэлтгэлээ базаах минь.

■■■

Хусог ахыг ирчихлээ гэж залгав уу гүй юу би шууд гэрээсээ гарвал Хусог ах өөдөөс минь инээгээд зогсож байв.

Хусог ах гэрэлтсэн инээмсэглэлээ надад харуулав уу гүй юу би түүний төгс царайг бишрэв. Гэхдээ түүний дотоод гоо сайхан тэрнээс ч илүү үзэсгэлэн төгөлдөр. Би түүний дотоод зан чанартай танилцаад удаагүй ч аль хэдийнээ дурлачихсан. Хусог ахаас маш хүчтэй, бүр нүдэнд хүртэл харагдаж болохоор санагдтал энерги цацардаг. Тэр бол мэдээж түүний дахин давтагдашгүй эерэг энерги. Тэрнийг мэдэрсэн хүн борооны хар үүл цэлмэг тэнгэр болон өөрчлөгдөхтэй адил, гуниг харууслаа үгүй болгодог. Тэр битгий хэл Хусог ахыг бодох төдийд л зовлон гунигаа мартаж, инээд алддаг гэвэл та итгэх үү?

Хусог ах: Сайн уу Хэра?

Би : С-сайн уу?

Бид хоёр хэсэг чимээгүй гэрээсээ уруудан доош алхав. Удалгүй Хусог ах чимээгүй удаан яваад санаа зовсон бололтой сая л нэг ам нээв.

Хусог ах: Танай энд үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

Би: Тийм шүү.

Тийм ээ манай эндэх үнэхээр үзэсгэлэнтэйг би гэрээсээ гарах болгондоо бодож бас мэдэрдэг.

Хусог ах: Бас үнэхээр тайван

■■■

Бид хамтдаа кинотеатр орж кино үзэж, кофешоп орж жаал суун ойр зуурыг ярилцаж, парк орж тоглож өдрийг өнгөрөөсөн бол одоо бид үдэшийн сэрүүхэн салхины өөдөөс хамтдаа сөрөн манай гэрлүү алхаж буй нь энэ. Чимээгүйхэн орчин тойрноо ажиглан сайхныг мэдрэх боловч хэн нь ч зориглон ам нээн яриа эхлүүлж чадахгүй байгаа бидний энэ байдлыг Хусог ах эвдэж үг дугарах нь тэр.

Bạn đã đọc hết các phần đã được đăng tải.

⏰ Cập nhật Lần cuối: Jan 10, 2021 ⏰

Thêm truyện này vào Thư viện của bạn để nhận thông báo chương mới!

Миний дурлалт залуу Ким Тэхён / 내가 사랑하는 남자는 김태형이다Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ