2

76 4 0
                                    

                  Rache's life

Яарсаар гэрийнхээ үүдийг онгойлгосон ч хэн ч алга...чимээгүй цэлгэр том хүйтэн харанхуй өрөө том цонхнууд л намайг угтаж авав. Цонхоо онгорхой орхисоноо би одоо л санаж байна.  Тийм ч учраас ийм хүйтэн байгаа бололтой. Новш гэж би одоо л санаж байна ш дээ. Рейчл толгойгоо барьснаа цүнхээ газар тавиад том өрөө лүүгээ очиж 2 том цонхоо хаав. Борооны дусал ганц нэг гэрт ороод шал нойтон болчхож. Рейчл цагаан зурагтай оймсоо тэр дор нь л норгочих нь тэр. Дахиад л хог гэж... тэр гэрлээ асааж өрөөнийхөө температурыг тааруулав.. Цонхныхоо дэргэд охин хөлөө нугалан сууж шилний цаанаас үзэгдэх машины хурдтай зам,тэдний анивчин өнгөрөх гэрэлнүүдийг ажигласаар. Мөн  гаднах орчин бусад тансаг барилга байгууламжууд урьдын л адил сайхан дүр зураглалтай харагдана. Гэртээ Рейчл ганцаархнаа байсаар байгаад дасчихаж гэвч ямар нэг юм болохгүй байгааг дотроо ухаарна. Цаанаа л нэг хүйтэн хөндий хоосон мэдрэмж. Гэр дув дулаахан, тохилог чимээгүй тайван байхад юу дутдаг бил ээдээ? Тэр хэсэг ингэж бодолд автана ер нь л ихэнхдээ гэртээ  ирэхээрээ. Гэр ч яахав ганц хүн л орж гараад байдаг том олон өрөөнүүдтэй дээрээ тавилга ч цөөхөн тул замбараагүйтэх нь бага л даа.
Рейчлийг ийнхүү цонхны дэргэд суусаар байтал аль хэдийн харанхуй болж бороо зөөлхнөөр шиврэх гэж буй байгаа бололтой байв.
Аав ирээгүй бололтой гэж өөрөө өөртөө урамгүйхэн хэлээд эцэст нь охин бослоо.

Гал тогооны ширээн дээр тавиастай хайрцагтай бялуу руу тэр нэг нүдээрээ харахыг ч хүссэнгүй. Нөгөө л нэг миний мэдэх гүзээлзгэнэтэй бялуу.
Магадгүй үүнийг ноён Том тавьсан байх л даа.

*Миний эцэг эхийн тухайд гэвэл тэд ерөнхийдөө жилийн 365 хоногийн нэг 150 аад өдөрт нь ажил дээрээ байж байдаг.

Түүнийг гал тогооны ширээн дээр сууж байхад вайбараар тэд холбогдож байлаа.
Бид дүрсээр ярилцаж байв.

○○○●●●○○○●●●○○○●●●

-Сайн уу Аав..
-Сайн уу охин минь, аав ээж хоёр нь их завгүй байлаа. Залгасныг чинь анзаарсангүй.
-Мэднээ би их орой залгасан байж магад наана чинь цагийн хуваарь ямар байгааг мэдэхгүй байна. Энд 8 өнгөрч байна. Ээж байна уу?
(баахан овоорсон бичиг цаасыг өнгөрөн явсаар утсаар хэн нэгэнтэй ярьж бас компютер дээрээ юм шивж буй түүн дээр ирлээ)
-Сайн уу ээж
-Сайн уу хонгор минь,хэдхэн минут одоохон..за дахиад хэл хувьцаа нь яасан гэнэ ээ..
-Тэр их л завгүй байна даа
-Мэднээ ойлгожийна зүгээр л та хоёрыг хэр байгааг харах гээд..
-Санаа зовох хэрэггүй дээ Рейчл бид сайн байгаа
-Эрүүл хоол идэж байгаа биз?
-Тийм ээ..
(Тэрээр утасныхаа камернаас бэлэн савтай хоолнуудаа холдууллаа.)
-Та 2 дахиад удахаар болоо юу?
-Хонг Конкт хэлэлцээр хийх хүмүүс маань нааштай хариу өгөхгүй их л удаж байна.  Аав ээж 2 нь дахиад хоёр 7 хоног энд байх бололтой.
-Уул нь өнөөдөр байсан бол сайхан л байх байлаа.
-Яагаад тэр билээ?
(Рейчл хажуудаа байгаа бялууны дүрсийг харууллаа.)
-Өнөөдөр миний төрсөн өдөр (мөрөө хавчаад)
-Өө бурхан минь...нээрээ тийм ш дээ намайг үнэхээр үнэхээр уучлаарай Рейчл. Аав нь яаж мартаж чадав аа!?
-Ээж ч гэсэн..
-Тэр 24 цагийн 20 цагт нь өдөржин шөнөжин ажиллаж байгаа. Түүнийг битгий буруутга чиний төлөө л энэ бүхнийг хийж байгаа шүү дээ.
-Тэгвэл ээжийг сайн унтуулж амраагаарай, бас та өөртөө ч гэсэн анхаарал тавь. Та ч гэсэн хэдэн өдөр унтаагүй чинь ажиглагджийн. Ноён Том өдөр энэ бялууг аваад тавьсийн байналээ. Та ингэхэд...(ууртайгаар )та миний яриаг ер нь сонсож байна уу!?
Ядаж надтай ярьж байхдаа өөр юм хийхээ боль л доо..
-Би сонсож байна хонгор минь, аав нь сонсож байна...(нүд нь байн байн өөр тийш гүйж ямар нэг юмыг тэрээр тэмдэглэж авч байх шиг байна. Учир нь шилэнд нь ойж бүх юм тодорхой охины нүдэнд харагдаж байлаа)
-заза март даа..би жаахан байж байгаад залгах уу? Эсвэл та 2ын  ажил арай гайгүй дундарчихвал  нэг мөсөн над руу залгаарай хэдийд ч хамаагүй. Би хүлээж байя. Бас надад ярих зүйл маш их байна.
-Тэгье тухтай яръя, биднийгээ ойлгож байгаад баярлалаа.Хайртай шүү миний гүнж
-Би ч бас ,ээжийг миний өмнөөс сайн үнсээрэй.
(Тэрээр инээвхийлэн толгой дохисноо)
-нээрээ чиний картанд аав нь төрсөн өдрийн бэлэг бас хүнсний юм хийе. Болж байна уу? Гэхдээ энэ зөвхөн чи бид хоёрын нууц шүү! Ээж чинь мэдвэл би лав сайнаа үзэхгүй.
Рейчл эрхий хуруугаа гозойлголоо. Түүнд энэ санаа хамгаас их таалагдсан нь мэдээж.
-за аав нь тасаллаа.
-хайртай...(таслах)
○○○

Just a story (засварлаж байгаа)Where stories live. Discover now