𝐼𝐼𝐼

769 117 4
                                    

Хоёр дахь өдөр

"Танай аав хулгайч байсан байх аа. Тэнгэр дэхь бүх үзэсгэлэнтэй одуудыг  хулгайлан чиний нүд рүү хийсэн."

Жиминий сайн найз, Жэксон энэ тэмдэглэлийг бага зэрэг чанга уншсан нь хонгилд байх зарим нэгэн хүүхдүүдийн анхаарлыг татчих нь тэр.

"Манай Жиминд маань сайн хүн байдаг юм байна!" гэж Жэксон хүнд хүнд амьсгалан худлаа жүжиг тавин хэлсний дараа Жимин түүнийг номоороо нүдэн, хацар нь улайсан ч нууцхан хонгилоор явж байсан хүмүүсээс тэр байх боломжтой хүнийг хайж байлаа.

Жонгүг Жимин рүү эргэж харахад тэдний харц мөргөлдөж, Жонгүг түүний нүдэнд төөрөлдөх шиг болов. Жонгүг ховсноосоо гаран зөөлхөн инээмсэглэхэд, Жимин эелдгээр буцаан инээгээд хонгилоор үргэлжлүүлэн хайлаа. Жонгүг түүнийг өнгөрснийхөө дараа чимээгүйхэн инээгээд анги руугаа явсан юм.

𝗳𝗼𝘂𝗿𝘁𝗲𝗲𝗻 𝗱𝗮𝘆𝘀༄𝗉𝗃𝗆&𝗃𝗃𝗄Where stories live. Discover now