Эндэх үнэхээр давгүй юм. Дажгүй хүүхнүүд бас дажгүй орчин. Хааяа ирж дуу сонсоход сайхан л юм гэхдээ би дахиж ирэхгүй тэгэж цагаа үрэх бодол алга. Зүгээр л залуус намайг гарж өөрийгөө жаахан хөгөл гэхээр нь үгэнд нь орж гарсан нь. Гэхдээ хаана ч очсон хэнтэй ч уулзсан сонирхолтой өдөр лав биш байх шиг байна.
-Залуусаа би явлаа шүү.
-Эээ ахаа жаахан байж байгаад яваа. Одоо удахгүй нэг гоё юм болно оо.
-Юу гэж Кай
-Таньд таалагдна. Өө тэр гараад ирлээ.
-Юу тэр вэ гээд би тайз руу харлаа. Түрүүн дуулж байсан охиноос хавгүй илүү охин юм.
-Эндхийн од. Rose гэдгийн гэж Чэн надад тайлбарлаа. Энэ хоёр түүний дуулахыг тэсэн ядан хүлээнэ. Яагаад юм бол. Гэхдээ яах уу дажгүй биетэй л юм. Бас өмссөн даашинз нь их сайхан зохиж бараг түүнээс өөр хүн өмссөн бол ийм сайхан харагдахгүй байсан биз. Бас тэр нэг хүнтэй их төстэй юм. Гэхдээ яав ч биш байхаа тэр одоо энд биш Америкт байх ёстой шүү дээ. Зза баахан хэрэггүй юм бодогдоод байна харъя даа
Намуухан тэр аялгуу, дахин дахин сонсоод л баймаар түүний хоолой яах аргагүй тэр мөн байна. Би ширээнээсээ босон тайзны урд очин зогслоо. Надаас өөр босож зогссон хүн алга тиймээс би хүний нүдэнд их өртөхөөс гадна тэр намайг олж анзаарах биз. Би түүний нүд рүү ширтэнэ. Дахин дахин төсөөлж байсан тэр нэгэн төрх нь яг л хэвэндээ байна. Яг бид хоёр буцаад ахлах сургуульдаа буцаад ирчихсэн юм шиг. Тиймээ тэр дөнгөж сая нэг нот алдчихлаа тэгэхээр одоо ч намайг санадаг байх нь ээ. Яах аргагүй улам л хөөрхөн болчихож. Яадаг билээ би чиний хөлийн хуруунд хүртэл дурлачих шиг боллоо.
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra. Гэхдээ чи энд байх ёсгүй биз дээ. Намайг тэгж хаяаж явчихаад одоо яагаад энд ийм сайхан хоолойг үрэн таран хийнэ вэ.
Миний зүүдний эзэн, миний өдрийн од. Рүүжи яагаад одоог болтол зүрх минь зөвхөн чамайг л харахаар ингэж их догдолж бас өвддөг юм бэ. Чиний энэ сайхан төрхийг би л ганцхан хармаар байна гэвэл энэ нь нүгэл болчихож юм болов уу. Хэрэв нүгэл бол насаараа тамд байсан ч хамаагүй ганцхан чамайг харж амьдрах юм сан.

ESTÁS LEYENDO
Зай
RomanceТэр охин мөн байна. Миний мартаж чадаагүй анхны хайр. Миний сэтгэлийг эзэмдсэн цор ганц нэгэн. Ор сураггүй алга болсон нууцлаг нэгэн. Чи тэр хүн мөн байна. Рүүжи. Одоо ч сэтгэл минь анх харж байсан үе шиг догдолж байна.