Өглөө эхэллээ. Нар хурцаар ээж, шувууд жиргэлдэн нисээд л намрын нэгэн сайхан өдөр эхэллээ. Нойрмогхон босоод нүүр гараа угаан доош буулаа. Ээж аав хоёр ч дөнгөж сэрсэн бололтой эвшээцгээн ширээний ард суухад үйлчлэгч нар хоол унд зөөн ширээнд өрнө. Бид чимээгүйхэн л хоололчихоод хувцаслан ажил руугаа явлаа. Өглөө болгон ийм л байх юм даа.
Уйтгартай, залхмаар, хөндий уур амьсгал.Би бол солонгос улсын ерөнхий сайдын ихэр охидын том нь. Дүү минь Их Британид суурьшиж амьдардаг бол би ээжийнхээ кампонид мэргэжлээрээ ажилладаг. Улс төрчийн гэр бүл байх тийм амар зүйл биш үү!!! Алдартангууд шиг л байнгын папрац нарын хараан дор байдаг. Бараг зарим оддоос ч илүү манай гэр бүлийн хувийн амьдралийг сонирхож сэтгүүлийн нүүр чимэх нь олон. Арав гаруй жил улсдаа ерөнхий сайд хийсэн аавын минь алдаанд дөрөөлж суудлаас нь буулгах гэж санаархдаг цөөнгүй хүн байдаг ч шулуун шудрага хүнийг тийм ч амар буулгаж авч чаддаггүй л юм. Үргэлж л биеэ хаянаж явах шаардлагатай. Дүүтэйгээ яриагүй ч хаана өдрийн хоолоо идсэн эсэхийг нь сэтгүүлийн хуудас эргүүлээд л мэдчихдэг. Ажлын цаг эхлэж өдрийн хоол хүртэл толгой өөд татах завгүй ажилласны эцэст ээжийн ятгалгаар эрт тарлаа.
Солонгост ирсэн өдөр Ким гэр бүл рүү очиж мэнд мэдэх тухай хэлж байсан ч завгүй гэх шалтгаанаар очоогүй юм лдаа. Өнөөдөр яалтчгүй очих нь.
Эвтэйхэн хувцас өмсөн Ким хадагтайд гарын бэлэг сэлт аван хотын зах дахь харш руу явлаа. Харшын гадна ирэхэд л аль хэдийн нар хаяарсан байв. Хашааны хаалга онгойн дотогш ороход хаалгач угтаж аван машинаа түүнд үлдээн дотогш орон гарын зүйлсээ үйлчлэгчид нь өгөн зочны өрөөнд нь орон суулаа. Эзэгтэй ч тун удалгүй бууж ирэн үйлчлэгчид бидний урд цай жигэмнэг зэргийг тавин элдвийг хуучилж суутал түүний том хүү Ким Сокжин бидэнтэй нэгдлээ. Түрүүнээс хойш түүний намайг харах харц бие эвгүйрхүүлж байсан болохоор өөр зүйлд анхаарлаа хандуулж байтал түүний үйлчлэгч хараанд ороод ирэв. Хэн нэгэнд үйлчилэхдээ муу бололтой гэсээр түүний эв хавгүйхэн цай аягалах гарыг нь ажин суутал бугуйн дахь бугуйвч нь нүдэнд туслаа.
Тийм ээ ... энэ бугуйвч чинь ихэр дүүгийн минь бугуйвчтай их адилхан юм аа. Байзаарай энэ бугуйвч яав ч ижил байх ёсгүй дээ. Алдартай дарханы тусгай захиалгын цор ганц бугуйвч юмсан. Арай энэ ....
Ахин нягтлан хартал түүнтэй харц тулгарав. Таньлаа , энэ Сожин байна.
'Ким хадагтай би угаалгын өрөө орох хэрэгтэй байна. Өршөөгөөрэй.
Ким хадагтай'Өө тэгэлгүй яахав, үйлчлэгч Со чамайг хүргэх болно. Гэсээр Сожин лүү дохиход тэр эгцэлж ч харалгүйгээр хонгилоор яван мухарт байрлах угаалгын өрөөнд хүргэв. Цааш явах гээд эргэхэд нь гарнаас нь татсаар угаалгын өрөөнд оруулав.
'Чи Ан Сожин мөн биздээ? Энд юу хийж байгаа юм бэ? Ээж мэдвэл яах .... гэсээр асуултаа ч дуусгаагүй байтал гараараа амыг минь тагласаар утсан дээр минь дугаар тэмдэглэн өгөв.
Сожин' үүгээр холбогдоорой гэж хэлчихээд хурдхан өрөөнөөс гарлаа.Энд юу болоод байгааг ойлгохгүй байгаа ч Сожин ямар нэг хэцүүхэн асуудалд л орсон бололтой.
Тайвширхын тулд цоргыг нээтэл ус нь хальж үс болон хувцасыг минь тэр чигт нь норгочихлоо.
Өө үгүй ээ.
Хурдхан алчуур аван норсон үсээ арчин цамцаа яах учираа олохгүй том ванны алчуураар биеэ хучин зогстол хаалга тогшив.
'За
Залуу' Өө Ан авхай манай үйлчилэгч алдаа гаргасан байна. Энэ угаалгын өрөө засвартай байгаа юм аа.
' мэднэ ээ гэсээр том алчуураар хучисан биеэ хумисаар хаалгаар цухуйхад Ким Сокжин зогсож байв. Тэр миний ус дусалсан үс , халхахыг хичээсэн ч норсон нь илт мэдэгдэх цагаан цамц зэргийг хараад нүдээ томруулав. Хэдхэн секундын дотор түүний харц өөрчлөгдөн тохуурхсан мөн ёжлосон өнгө аясаар 'би хоцорчихсон бололтой гэн гараас татасаар дээд давхар луу чирч эхэллээ.Энэ чинь одоо яаж байна аа? Намайг хааш нь чирээд байгаа юм бол? Арай...
Элдэвийн юм бодосоор намайг чирэхийг нь болиулах гэсэн ч Сокжин чирсээр өөрийн нэрийг бичсэн өрөөний гадна авчирлаа. Түүнийг энэ үйлдлийг зөвтгөх гэсэн ч чадаагүй болохоор хаалгыг онгойлгохын өмнө нь хойш гэдийн ' хүлээгээрэй гэхэд тэр хачин харснаа инээд алдан ' энэ зүгээр дээ би чамтай гэрлэх хүртлээ чамд ойртохгүй.... бас доор дүү нар минь биднийг хүлээж байгаа.... би чамайг ийм байхыг Жихёнд харуулмааргүй байна. Гэж хэлсээр ахин түлхэн хувцасны өрөөндөө оруулан цэвэр цамц атгуулчихаад гарч явлаа. Харин би байрандаа гацан түүний түрүүний үгсийг дотроо бодно.
Гэрлэх хүртлээ.... ойртох.... бас Сожин... энэ юу болоод байгааг одоо бүр ч ойлгохгүй нь . Эцэг эх минь гэрлэлтийн тухай үг ч цухуйлгаагүй байхад би хэнтэй гэрлэнэ гэж... Ким Сокжин . Бас энэ гэрт ихэр дүү минь юуны төлөө гэрийн үйлчлэгч хийж байгаа нь сонирхол татаж байна шүү. Хнн ээжийн хэлдэг өдөр бүр гэнэтийн бэлгээр дүүрэн гэж хэлж байсан нь санаанд орчихлоо.
YOU ARE READING
£THE_TWINS£
FanficИхэр охид, яг адил царай Өөр өөр зан ааш, үзэл бодол Өөр өөр амьдралын зорилго гоо үзэсгэлэн Өөр өөр хайр Анхааруулга 100% Миний санаанаас гарч байгаа учир өөр төрлөөр хуулбарлахгүй байхыг хүсье.