Бороо орохоо больчихсон
Чи байхгүй болчихсон
Би ганцаараа
-
-
Бэдчиж явсаар олсон зүрх минь
Би чи хоёр
Бид байж чадах сан уу?
-
-
Зүгээр дээ, зүгээр
Зүг зүгт сацрах
Нарны гэрэл мэт чи минь
Зүгээр дээ, зүгээр
-
-
Ахиад уулзацгаая
Алхацгаая ахиад
Хөтлөлцөөд
-
-
"Өмнөх үг болоод нөгөө л өөрийгөө өөлөх нь"
Өдрийн мэнд! Уншихаас өмнө бичвэрийн маань нэрийг харж буй бол "JenLisa" гээд (нүүр зургаас ч харж болно хө) байгаа. Сануулах нь: gxg бичвэр шүү. Энэ бичвэр миний хамгийн амархан, ерөөсөө ч гацалгүй, их хөнгөхөн бичсэн, тун энгийн үйл явдалтай бичвэр минь юм. Blackpink- ээс миний хамгийн дуртай хоёр гишүүн. Жэнни Лиса хоёрын хэд хэдэн бичлэгийг нь үзээд ийм бичвэр бичнэ гэж бодож байсан. Дараа нь Филиппин байсан байх шүү- Projeto Augustine гээд youtube-ээс нэг фэнфикийн трейлэр үзсэн. Тэрийг үзчихээд бичих санаа орж ирсэн.
3-р сарын 27-ноос анх бичиж эхлэн, нийт 8 хоног бичсэн байна. Үнэхээр нээх сүртэй гойд санаатай гэж хэлж чадахгүй ээ. Энгийн, жирийн, иймэрхүү ерөнхий агуулгатай кинонууд ч бас нэлээдгүй түгээмэл бий. Насны ангилалгүй, чөлөөтэй уншиж болно. Тавтай морил!
YOU ARE READING
Metal Heart: Being Someone [Completed]
FanfictionХөгжил дэвшил буцалсан эрин, юм бүхнээ хялбарчлах хүмүүс, доройтож буй дэлхий. Хаа сайгүй роботууд хөглөрөх болж, хүн шиг амьдрах болсон энэ цаг үе. Тэдгээр их хөгжлөөс зайдуу, зуун жилийн өмнө мэт хэв маягтай хүмүүс амьдардаг Бёлпин хэмээх хотод би...