2. Болзоо

419 47 3
                                    

     Жэнни түүнээс нэг сарын түрээс шууд бэлнээр авлаа. Цүнхэнд нь үнэхээр их мөнгө харагдаж байсан тул тэр нүдээ салгаж чадсангүй, хэсэг гөлөрч зогсоод сая ухаан орж, түүнийг орхин гарав. Аавтайгаа хамт ярилцаж, ихэд нямбайлан гаргасан "Түрээслэгчийн дагаж мөрдөх журам" -аасаа ч хэлэхээ бүр таг мартжээ. Нэгэнтээ түүний өрөөнөөс гарчихсан тул буцаж очих нь яагаад ч юм бэ ичгүүртэй ч мэт, байж болшгүй хэрэг шиг санагдаж доошоо буухаар шийдэв. Нэг давхар луу очиж, жимстэй цай бэлтгэн, аавдаа халуун юм аваачиж өгөх зуураа шинэ түрээслэгчийнхээ талаар товч мэдээлэлж, авсан мөнгөө гахайдаа хийвэй.

      Жэнни өрөө түрээслэхээр хүн ирвэл ингэнэ тэгнэ гэж дотроо олон зүйлс бодож төлөвлөсөн байсан юм. Хэрэглэх угаалгын өрөө, яаж ашиглах, гэрийнхээ дотоод журмаа танилцуулж, хэн ч бай хэчнээн настай ч бай анхнаас нь тохитой томоотой байлгана гэж ихэд төлөвлөж байсан боловч яг цагаа тулсан түүний хийсэн үйлдэл нь өрөөнд нь оруулаад, мөнгөө аваад, орхиод явах болж дуусав. Тэр бүсгүйг хараад л зүрх түгших шиг, нэг л хачин бачимдмаар болж, амьсгал нь дээрдэж, уулаасаа тайван хүн гэж өөрийгөө боддог байтал Жэнни нэг л гэгэлзээд болохгүй байсан юм. Тэгээд л төлөвлөгөөгөө умартчихсан, ийн будлиж зогсоо хэрэг. Ойр зуурын засах юмнуудаа янзалчихсан, үдийн хоолны цаг ч дөхөж буй тул тэр хоол хийхээр шийдэж гал тогоондоо буцаж очив. Цаашид нэг сар хамт амьдрах тул орой л сайхан танилцаж, ааш занг нь мэдэж авъя гэж санаад ханцуйгаа шамлан махаа тэр татаж эхэллээ.

      Махаа хайруулын таваг дээр хуурангаа хажуугаар нь нарийн ногоонуудаа хэрчиж байвал шатаар тап тап гэж чанга гишгэлэн, шар шар хувцас хавиралдах дуу гаргаж, гүйсээр, бараг салхи татуулан хэн нэгэн түүний урд ирж зогслоо. Энэ нь хөл нүцгэн Лиса ажээ. Тэр гартаа багц мөнгө атгачихсан, танан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэн, нүдээ жаахан зөөлхөн болгож, хошуугаа үл ялиг цорвойлгон:

      - Надтай хамт дэлгүүр яваач! Би шинэ хувцас, алчуур, бас бус зүйлс худалдаж авах хэрэгтэй байна хэмээн ихэд хичээнгүй, тун эелдэг гуйж, үүн дээрээ нэмэн:

      - Хотод надад таньдаг хүн чи л байна. Би өнөөдөр өглөө л энд ирсэн. Хамт явбал би чамд шинэ хувцас, үгүй ээ юу дуртайг чинь авч өгье гэж туйлын идэвх зүтгэлтэй хэллээ.

      Жэнни дэлгүүр хэсэх тийм ч дуртай биш, шаардлагатай л биш бол дэлгүүр явдаггүй байв. Барагтаа л элдэв шинэ даашинз, хувцас, эдлэл хэрэглэл авна гэж байхгүй, гэрийнхээ ойр зуурын зүйлсийг цуглуулах гэж тамаа цайж махаа иддэг нэгэн. Гэвч тэр Лисагийн хичээнгүй гуйлтад шууд л зөвшөөрч, хаана ч бай өмсөж байдаг цэнхэр хувцсаа тайлж, оронд нь зуны ягаан даашинз өмсөн аавынхаа нүдийг орой дээр нь гаргачхаад, Лисаг чиглүүлэн гадагш гарлаа. Үдийн хоол хийх ажиллагаа шууд цуцлагдаж, тэд эргэж ирэх замаараа пицца авчирхаар болов.

Metal Heart: Being Someone [Completed]Where stories live. Discover now