Хөлснөөс хөлсний хооронд ажилладаг сэтгэлгүй таван эрийн эсрэг залуу хүү харин эрэлхэг тулалдсан юм. Түүний өвөө нэгэн цагт хааны ордны алтан нөмрөгт хүлэг баатар байсан аж. Тиймдээ ч тэрхүү эрдмээ ач хүүдээ залгамжлан үлдээсэн бөгөөд хэзээ нэгэн цагт мөн л хүлэгт баатар болно хэмээн хүсэж байжээ. Гэвч хүүгийн өвөө удалгүй нас барсан бөгөөд хүү өвөөгийнхөө хүсч буй замаар явсангүй. Тэр өөрийн хийх сонголтыг хүндэтгэхийг илүүд үзжээ...
Тулаан цус асгаруулан өндөрлөсөн ч залуу хүү хүнд бэлтгэлгүй цор ганцаар үлдэх нь тэр. Тулааныг дуусгасан тэрээр өнөөх шуудай руу очин зангидсан амыг нь задлавал аль хэдийнээ ухаанаа алдсан хөөрхийлөлттэй содон цагаан өдтэй шувуухайг олов гэнэ. Дахин бэртээчих вий хэмээн эмээсэн залуу алган дээрээ барьсаар харихаар зэхэв. Түүнийг энэ чигээр нь үлдээвэл үхчихнэ гэхээс айсан хэрэг.
Залуу хүү бор арьсан цүнхэндээ бяцхан ор засаад шувуухайг нуугаад тосгон руу оров. Хэрэгтэй гэж үзсэн эмийн ургамлыг аваад гэр лүүгээ бушуухан зүглэх бөгөөд тэр замдаа цэцэгчин эмгэнээс нэгэн хачирхалтай цуу яриаг дуулж сонсов гэнэ.
"Хорвоод ховорхон нэгэн шидийн хүч бууж ирдэг бөгөөд тэрхүү хүч чадал нэгэн шувуухайн бие дээр буун ирдэг юмсанж. Тэрхүү шувуухайг олж харсан нэгэн гарцаагүй ер бусын зүйлийг олж хардаг бөгөөд гартаа оруулж чадсан нэгэн насан туршийн мөнхийн амьдралыг олдог юмсанж. Нэгэн тайж үүнийг хүссэн учир тэрхүү шувуухайг олж ирэхийг тушаан цэргүүд хөлсөлжээ. Олж ирж чадваас 2000 алтан зоостой болно оо гэж"
ESTÁS LEYENDO
• Phenomenon • [completed]
Historia Corta✨To Noanu✨ Хэрвээ зүрх дуулдаг байсан бол............ #3хэсэгтэй #boyxboy #showki