Ичгэвтэр тохиолдлуудаасаа зугтаан гарсан өдрөөс хойш 3 хоног өнгөрөхөд би энэ дэлхийд Бён Бэкхён гэдэг хүн байдгийг, мөн би тэр хүнтэй яаралтай тусламжийн төвд маргалдсанаа ч мартсан байв. Цагдаагийн газраас над руу "Нэхэмжлэгч биеэр ирэн мэдүүлэг өгөх шаардлагатай" гэдгийг залгаж хэлэх хүртэл.
Анх сонсоод би чинь байцаагдахаар юу хийлээ гэдгээ бодоход хүрсэн ч тодруулан асуувал би хохирогч нь болж таарав. Цаашлаад бүр миний хүсэлтээр мөрдлөгө явуулж байгаа гэх үгийг сонсоод уулга алдлаа. Солонгос улсын сувилагчид цагдаа нартай ийм нягт нарийн холбоотой гэдгийг 72 цагийн өмнө мэдсэнсэн бол тэгж уурандаа үг унагаахгүй байх байсан юм. Ам алдсан бол барьж болдоггүй гэгчээр миний утасны цаанаас "Үгүй ээ, андуурсан байна. Үгээ буцаая" гээд дуусгачихдаг ажил биш болохоор өөрөө хэлтэс дээр очих шаардлагатай болов.
Анхны уулзалтаасаа л эхлээд буруугаар эргэж нэг нэгэндээ хамгийн муу үгийг шидсээр дууссан тэр залууг хэлтэс дээр харахад өмнөх уулзалтаас тэс өөр харагдлаа. Хуриман дээр бол дээш босгосон үсний засалттай, харцных нь цаана ямар нэг хахир зан араншин нуугдаад байх шиг санагдаж байсан ч мөрдөгчийн ширээний ард сууж байсан үс нь унжиж тослогтсон тэр залуу бол зүгээр л эгэл даруу, хүйтэн харц, хахир зангүй нэгэн шиг харагдсан юм. Өмсөж байсан малгайтай цамц нь хуриман дээр өмссөн байсан хослолоос илүү хээнцэр дэгжин байгаагүй ч илүү нөхөрсөг таатай мэдрэмжийг өгч байв. Түүнийг намайг харчихаад мэндлээгүй болохоор би түүнтэй түрүүлж мэндлэх гэж яарсангүй. Аль аль нь чимээгүй байсан болохоор олдсон хугацаандаа би түүний байгаа байдал, өмссөн хувцасаар нь шинжлээд авав.
Үнэхээр түүнийг намайг түлхээд хамтдаа машинд мөргүүлчихэж байгаа бичлэг нь байсан болохоор, бас түргэн тусламжийн өрөөнд "Чамайг дахиж зам рүү түлхэх хэрэг гарвал..." гэж хэлэхийг нь сонссон хүмүүс зөндөө байсан тул түүнийг бусдын амь насанд халдахаар оролдсон гээд шүүхд гомдол өгөөд асуудалд оруулчихад бол бэрх зүйл байхааргүй санагдлаа. Ялангуяа яагаад тэр үед түлхсэн? Санаатай санаандгүйг тайлбарлахаар тодорхой хариуг тэр өөрөө хэлэхгүй байгаа нь түүнийг улам л буруутан болоход нөлөөлж байв.
Өөртөө өстөн цуглуулах өвчин туссан биш хүний амьдралаар наадаад яахав гээд тэр миний эмчилгээний төлбөрийг төлөхөөр болоод, харин би хэзээ ч албан ёсоор гаргаагүй байсан гомдолоо цуцлахаар болж Бён Бэкхён гэх залуу ямар нэг асуудалгүй үлдэв.
YOU ARE READING
City Lights || BBH || Ongoing
Romance2 жилийн ойн баярын өгүүллэг Амьдрал өрөөсгөл ойлголтуудаар дүүрэн. Яг л жинхэнэ хайр бүр мөнхөд үргэлжлэх ёстой гэдэг шиг. Хормын дотор мэдрэгдээд дууссан байлаа ч хайр л бол хайр... Улиран одоогүй он жил, үүрд сэнгэнэх салхи гэж байдаггүйг сана.