10 сарын 27
Хүний амсаж болох зовлон шаналал хязгаартай байдаг гэдэгт би итгэдэг байлаа. Тиймээс л ирээдүйд ямар нэг өдөр, нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэдэг горьдлогоор голоо зогоосон. Дотоод хүн маань мэдэж байсан байх. Их урт хугацааны өмнөөс. Магадгүй түүнтэй учрахаас ч өмнөөс. Хэзээ ч миний хүссэнээр болохгүйг...
Хэрвээ төгсгөл нь үл харагдах зам руу уруудчихсан бол яах вэ? Би яг л энэ асуултыг өөрөөсөө асууж, хариулж, эргэлзэж, будилсаар бас дахин асуудаг байсан. Хэзээ нэг өдөр энэ зам дуусна гэж найдах уу? Аль эсвэл хаа нэгтэйгээс эхлээд зам уруудах бус өгсөх болно гэсээр алхах уу? Үгүй гэвэл таг чигтэй зогсоод нүдээ таглаад өөрийгөө хуурах уу? Гэвч эдний аль нь ч хариулт биш байж. Анхнаасаа уруудах тэр л замаар алхах хүн нь байгаагүй бол асуулт ба хариулт гэж байхгүй байсан. Буруу ба зөв шийдэл, аз жаргал ба уйтгар гуниг гэж оршихооргүй байсан. Замдаа биш, өгсөх уруудахдаа биш, хүндээ хариулт нь байж, би өөрөө хариулт нь байж.
Бие минь сульдаж нүдээ ч нээж дийлэхгүй байгаа мэт санагдаж эхлэхэд би өөрийгөө энэ орчлонд өнгөрүүлэх сүүлчийн мөчдөө оршиж байгаа гэдэгт бүрэн итгэсэн байлаа. Тийм ч болохоор хамгаас хайртай нэгнийхээ царайг сүүлчийн удаа зурвасхан харж байна гэж ойлгов. Төсөөлөл л биш бол тэр толгойг минь халуун биендээ наан нэрийг минь ийм хайр харуусал шингэсэн хоолойгоор дуудах боломжгүй шүү дээ. Түүндээ би хариу болгож нэрийг нь дуудмаар санагдав.
Миний амьдрал түүгээр дуусч, дараа төрөл минь түүн дээр эхлээсэй. Нар сар од аль нь ч бай түүн рүү л цацарч, миний өгч чадаагүй хайрыг халуун илч болгон илгээгээсэй.
-Жүнмён...
--
-Би чамайг амиа хорлочихлоо л гэж бодсон.
Өнгөрсөн 2-хон сарын дотор хэний ч төсөөлөхөөргүй замыг хамтдаа туулсан тэр нэгэн хүн ууртай гашуудалтай мөн хорслын харцаар над руу ширтэж байв.
-Юундаа муухай харсан юм бэ Бэкхён? гэж дооглон хэлсэн боловч цаанаасаа л ядрангүй сонсогдож байгаагаа өөрөө ч би анзаарлаа.
-Тэр ширээн дээр байсан бичиг чинь юу юм? Бас яах гэж тийм их эм уучихсан юм? Чи эрүүл ухаан алга уу?
-Би нойрны эм уугаагүй шүү дээ. Толгой өвдсөн болохоор толгойны эм, ходоод өвдсөн болохоор ходоодны эм, шагайгаа булгалчихсан болохоор үрэвслээс сэргийлэх эм өвчин намдаагч уусан. Үхэх гэж буй хүн амьдрахын төлөө ийм их эм уудаг хэрэг үү? Үгүй биз дээ Бэкхён?
KAMU SEDANG MEMBACA
City Lights || BBH || Ongoing
Romansa2 жилийн ойн баярын өгүүллэг Амьдрал өрөөсгөл ойлголтуудаар дүүрэн. Яг л жинхэнэ хайр бүр мөнхөд үргэлжлэх ёстой гэдэг шиг. Хормын дотор мэдрэгдээд дууссан байлаа ч хайр л бол хайр... Улиран одоогүй он жил, үүрд сэнгэнэх салхи гэж байдаггүйг сана.