Сайн уу намайг Со Юу Ри гэдэг.
Би одоо 17 настай. Төгсөх ангийн сурагч. Гэхдээ ядаргаатай үглээ хойд ээжээсээ болоод би 12 биш 11-р ангид сурна. Ядаж байхад бүр өөр сургууль руу шилжүүлнэ гэнэ шүү. Хөөрхий аав маань энэ авгайд унаж тустлаа дуралчихсан болохоор гоё хандахаас өөр аргагүй. Аан нээрээ гэр бүлийнхээ гишүүдийг танилцуулъя. Манай аавыг Со Ха Гум, хойд ээжийг минь Ким Ча Ёл гэдэг. Хайрт эгчийн минь нэрийг Со Юу Ра гэдэг. Эгч маань эмч мэргэжилтэй, мэргэжил ч гэж дээ дадлан хийж байгаа. Аав харин зочид буудлын эзэн. Ээж маань модель. Харин би бол сурагч.Бид 2 дэндүү адилхан нэртэй биш байна гэж үү. Төрсөн ээжийг минь Юун Мин гэдэг байсан тул аав маань Юу гэх үеийг эгч бид 2рын нэрэнд оруулсан. Энэ нэрэндээ ч эгч бид 2 хайртай. Жинхэнэ ээжээс минь үлдсэн ганц зүйл шүү дээ.
*ившээх* өнөөдөр бол шинэ долоон хоногийн эхлэл бас шинэ сургуульдаа явах анхны өдөр. Би нээх их баярлахгүй байгаа ч аавыгаа бодоод л аз жаргалаар дүүрэн байна. Өглөөний цайгаа сайн уугаад бас үсээ янзлаад энгэсэг үл мэдэг түрхээд болоо. Тиймээ би сургуульдаа явахад бэлэн байна.
Гайхалтай. Бодсоноос ч муугүй юм гээч. Үнэндээ надаа үнэхээр их таалагдаж байна. Энд сурдаг хүүхдүүд нь их жаргадаг байхдаа. Намайг сайхан угтаж авна гэдэг итгэлтэй байна.
За тэгээд хамгийн анхны удаа зохиол бичиж байгаа болохоор сонирхолгүй бичиж байвал уучлаарай. Бас энэ хэсэг хэтэрхий жоохон болчихлоо. Дараагийн хэсгүүдийг илүү гоё, сонирхолтой, уртаар бичих болноо. Войт сайн дараад дэмжээд өгөөрэй. Баярлалаа.