Би-Би ирлээ. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байлаа. Би нээрээ шинэ найзтай болсон. Нэрийг нь Жонгүг гэдэг. Тэр их найрсаг хүүхэд байна лээ
Юура-Хөөх миний дүү чинь их баяр баясалтай харагдаж байна. Тэгээд сургуульдаа сайн дасан зогьцоод олон найзуудтай болоорой. Эгч нь бас эмч болох гээл үзэж тарж байна. Яахын аргагүй төрсөн эгч дүүс мөн дөө гээд хацар дээр минь үнсэв
Би-нялуун юмаа. За за би явж хичээлээ хийлээ. Хоолоо хийгээд дуусчхаар хэлээрэй гээд өрөөндөө орлоо.
12 цагийн дараа
Ээж-Юури сэрээрэй. Яачихдаг хүүхэд вэ. Хичээлээсээ хоцорлоо шдэ. Өчигдөр шууд л унтаад өгөх юм. Ядаж орондоо ордог байгаадаа
Би-юу вэ *нойрмоглох* цаг хэд болж байгаа юм. Би хаана байнаа
Ээж-өөрөө цагаа хараач, чи хаана байдаг юм гэртээ л байна шд, чи ширээгээ дэрлээд унтчихсан. Наад үсээ хардаа заваан юмаа. Бүр сэжиг хүрчихлээ гэж хэмээгээд яваад өглөө.
Би-энэ авгай чинь ёстой нэг,... ЮУ ВЭ!!! Дөнгөж 7 цаг болж байхад хичээл гэнэ шүү. Тэглээч би 7:30-аас хичээлдээ... явна. Бурхан минь би солиорчихож, би даалгавраа хийсэн билүү, үгүй ээ арай ч дээ, би ч баларсаан
Юура-цайгаа уугаарай Юури
Би-одоо бишээ эгчээ. Би хичээлдээ явлаа баяртай.
Сургууль дээр
Би-багшаа орж болох уу, хоцорсонд уучлаарай.
Багш-Юури чи шилжиж ирсэн анхны өдрөө ингэж байгаа юмуу. Чамайг гаагүй хүүхэд гэж бодсон юмсан
Жонгүг-анхны өдөр биш 2 дахь өдөр, тэглээч шилжиж ирсэн гээд хоцорч болохгүй юмуу. Та ч гэсэн багадаа хоцорч үзээгүй биш.
Багш-чи хэн болчхоод хүний урдаас үг сөрөөд байгаа юм
Жонгүг-Жон овогтны хүү Жонгүг байна. Асуудал байна уу.
Багш-Юури суу! Ахиж ийм асуудал гарвал яасан ч зүгээр өнгөрөөхгүй шүү.
Их завсарлагаа
Би-Жонгүгаа баярлалаа. Чамайг миний талд орно гэж бодсонгүй.
Жонгүг-зүгээрдээ, чи миний найз болохоор би үргэлж чамайг хамгаална
Би-үнэхээр их баярлалаа
Бид 2 ийнхүү ярилцаж дууссаны дараа жонгүг ангиас гараад яваад өгөв. Төд удалгүй хэсэг охидууд над руу нухацтай гэгч нь харж байгаад
Охидууд- хөөе, хэн болчхоод жонгүгийн толгойг эргүүлээд байгаа юм. Жонгүг зөвхөн биднийх. Чам шиг ийм ядуу охидтой уулзаж нэрээ доош хийх хүн биш. Түүнээс харьцаагаа тасла гэж хэлэв. Тиймээ би ядуу айлын охин биш бас хүнээр юу хийх үгүйгээ заалгах үнэхээр дургүй, тэглээч ядуу байна уу баян байна уу хамаа байгаа гэж үү?
Би-чадахгүй гэвэл яах уу? Намайг зодох уу? Эсвэл кинон дээр гардаг шиг барьж аваад үсдэх үү? Яасан ч болно. Тэрнээс би харьцаагаа таслахгүй. Та нар шиг юмнуудаар өөрийнхөө яах үгүйг заалгадаг би тийм өрөвдөлтэй хүн биш гэж хэлээд үсээ шидлэв. Вов өөрөөрөө бахархчихлаа. Үнэхээр гайхалтай. Олон удаа кдрама үзсэний ашиг ч гарлаа шүү. Гэхдээ л би ёстой лаг байлаа. Одоо эд нар миний өөдөөс үг хэлвэл ч азгүй тахианууд болно доо. Учир нь Жонгүг ирж байна. Тэд нар Жонгүгт унаж тусдаг болохоор өөдөөс нь ямар ч үг хэлж чадахгүй. Харин Жонгүг миний талд зогсоно гэсэн. Би ч азтай юмаа.
*жонгүг гараараа даллав* за харав уу хүүхдүүдээ эгчээрээ оролдхоор яадгийг хараад ав гэж дотроо бодоод амжлаа шүү. Тэр ч над руу ирж байв. Би баярлан түүн рүү инээгээд очтол тэр миний хажуугаар танихгүй мэт зөрөөд өнгөрөх нь тэр. Би үнэхээр их гайхлаа. Тэр намайг огтхон ч тоолгүйгээр өнөөх тахианууд дээр очоод агаарын үнсэлт илгээдэг байна шүү. Жихүүдэс хүрмээр юм. Бас өнөөх охидууд ичихчгүй намайг Жонгүгт ховлоод байв. Нүдэн дээрээ би муулуулж байсан ч тэсээд суудалдаа суутал:Жонгүг-юури! Чи яагаад миний охидуудаар оролдоод байгаа юм. Ахиж иймэрхүү хэрүүл хийгээд үзээрэй. Би чамайг уучлахгүй шүү гэв. Ахиад л ВОВ! Тэр сая намайг уучлахгүй гэснүү? Бурхан минь илэг хөшмөөр юмаа. Хаха намайг юуг ч буруу хийгээгүй байхад гэмтэй болгоно гэнээ? За яахав өөрийгөө хэн болохыг харуулчхад л болно биз дэ 2 нүүртэн минь. Хүлээж бай! Эгээ нь чамд өөрийнхөө сүр хүчийг нэг л өдөр мэдрүүлэх дээ л мэдрүүлнэ
YOU ARE READING
Зөвхөн минийх бай
Любовные романы+18 гарах тул бага насны хүүхэд уншихгүй байхыг хүсье