Өнөөдөр Тэхён дадлагын турш хийсэн зүйлээ тайлагнах ёстой учир өглөө эртээ гараад явжээ. Жонгүг түүнийг хүлээн гиюүрч, сүүлдээ Согжинийг өдөж, магтаж хоол хийлгэдэг болж.
"Та ч царайлаг л даа. Царайлаг хүмүүс ер нь хоол хийхээрээ улам царайлаг болдог гэж дуулсан юм байна."
Согжин Жонгүгийн ярианд бахадсан мэт инээмсэглэн
"Юу идмээр байна? Ах нь бүгдийг нь хийж өгье." гэлээ.
Гайхалтай төлөвлөгөө нь амжилттай бүтсэнд баярлах Жонгүг ямар хоол идэхээ бодлоо.
"Үхрийн мах шараад өг. Гэхдээ буузны мах шиг жижиглээд өгч болох уу?" гэх нь тэр. Тийм шүү дээ, Жонгүг жижигхэн.
Хэсэг хугацааны дараа гэрээр дүүрэн махны үнэр үнэртэж, шаль шаль хийтэл нь зажлах чимээ дуулдав.
"ХҮМҮҮСЭЭ!"
Махны амт үргэтэл аймшигтай дуу гарч Тэхён гүйхээрээ орж ирэн хаа сайгүй бүжиглэж баяр тэмдэглэнэ.
"Би чадлаа."
Бор үст ахыгаа тэвэрч авч үнсээд, алгадсанаа
"I can do it! Бацаануудаа!" гэх нь тэр. Тэгээд Жонгүгийг барьж аван жижигхэн нүүрийг нь аварга уруулаараа үнсэж
"Чиний ач, Жижгээ!" хэмээн дахин дуу хуур болсоор өрөөндөө орлоо. Гагцхүү саяхан болсон үйл явдлыг ойлгож ядаж буй Согжин уулга алдан махаа идэж, Жонгүгийн сүнс хаа нэг тийшээ явжээ.
"Т-тэр..."
Жонгүг гацаж түгдчин Тэхёний талаар асуухад Согжин дассан аятай
"Тэр магтуулсан байх янз нь. Хэн нэгэн мундаг гээд хэлчихвэл дагаад явж чадахаар тэнэг." гэлээ.
Жонгүгт түүний тэнэглэл огт хамаа байсангүй. Хамгийн гол нь аварга том уруулын солир шиг хүчтэй үнсэлт нь түүний зүрх сэтгэлийн булгиулж байх нь тэр.
Тэр Тэхёний өрөөнд орж ирээд хэсэг чимээгүй суулаа. Зүгээр л Тэхёнийг ямар нэг зүйл хэлээсэй гэж хүссэн хэрэг л дээ. Гэтэл өнөөх нь харин ч эсрэгээрээ дуу аялан хувцсаа солино.
"Тийм жаргалтай байна уу?"
Жонгүгийн асуултанд Тэхён ихэд гайхшран харснаа инээмсэглэж
"Үнэхээр жаргалтай байна. Дадлагаа сайн хийсэн гээд зөндөө магтуулсан."
Согжины хэлсэн үнэн байжээ. Жонгүг санаа алдан байшиндаа орлоо. Сүүлийн үед хэтэрхий хурдан болж өнгөрөөд байгаа үйл явдлууд, утга нь үл олдох зарим зүйлс, бас дэлхий дээр ирсэн учир битүүлэг явдал түүнийг хангалттай шаналгаж байлаа.
YOU ARE READING
•My Little Darling•||VK
KurzgeschichtenХайрлахад хүртэл нандигнамаар тийм бяцхан started: 20200228 end: