Тэхён хамгийн сүүлийн модоо өнгөлж дуусаад нааж байтал Жонгүг нисч ирэн дээвэр дээр суугаад ам нээв.
"Чамд найз охин байдаггүй юм уу?"
Түүний асуултанд Тэхён толгой сэгсрэн инээгээд
"Тэд миний сонирхол биш" гэх нь тэр.
Жонгүг нүдээ бүлтийлгээд хэсэг сууснаа
"Тийм байж." хэмээн толгой дохиод гал тогоо орохоор явлаа. Түүнтэй зөрөн Согжин орж ирээд Тэхёны толгой руу нь нэг сайн хусаад авах нь тэр.
"Ахдаа яагаад нисдэг, ярьдаг барби авснаа хэлээгүй юм?"
"Ахаа, тэр чинь барби биш ээ. Бяцхан далавчтай хүн."
Согжин чанга чанга инээж байснаа дух руу нь няслаад
"Ахаараа тоглох сайхан байна уу? Галзуу амьтан!" хэмээв.
"Та одоо гэнэт хүний хувийн орон зайнд орж ирчихээд хүчирхийлээд байна аа? Би хорин нэг хүрээгүй учраас таныг цагдаад өгнө шүү!"
"Тэгээд үз л дээ."
Согжин айхтар муухай харахад Тэхён
"Тэгвэл бүр ч сайхан. Картаа ганцаараа хэрэглэнэ. Гоё байгаа биз дээ?" гэлээ.
Удалгүй талхны булан барьсан Жонгүг нисч ирээд Согжины толгойн дээр суув. Тэгснээ Тэхёнд хандаж
"Танай ах чинь хоол сайхан хийдэг ч... Жаахан ийм." хэмээн долоовор хуруугаа чамархайдаа наах нь тэр.
Тэхён тэсэлгүй инээж орхиход Согжин ганцаар орилж чарласаар бухимдал дүүрэн өрөөнөөс гарлаа.
Жонгүг Тэхёны мөрөн дээр суун хийж буй юмыг нь анхааралтай ажна.
"ТЭХЁН! ЭРВЭЭХИЙ НИСЭЭД БАЙНА!"
Жонгүг эрвээхийнээс айн байшин руугаа нисээд орчих нь тэр. Тэхён инээд алдан эрвээхийг туусаар цонхоор гарган хаагаад Жонгүгийг дуудав.
"Тэр жижигхэн амьтнаас юунд нь айна вэ?"
"Чиний жижигхэн гээд байгаа амьтан чинь надад араатан л гэсэн үг."
________________________________
"Яагаад ийм гайхалтай юмыг ганцаараа мэдэж байдаг юм!!"
Жимин хөмсгөө зангидан элгээ тэврэхэд Тэхён хошуугаа унжуулан суулаа.
"Тэр зүгээр чамаас айгаад байдаг юм."
Жонгүг Тэхёны үсэн доогуур шургаж аль болох нуугдахыг хичээнэ. Юу болсон бэ гэвэл Жимин Жонгүгийг мэдчихсэн хэрэг л дээ.
Үнэхээр л Жимин түүнд аймаар санагддаг нь худлаа биш.
Жимин нүдээ бүлтийлгэн өөр лүүгээ зааж
"Сахиусан тэнгэр Пак Жиминээс айдаг хүн бас байх гэж. Юу сонсох нь энэ вэ?"
Тэхён инээд алдан
"Хар л даа. Тэр айсандаа миний үс рүү бүр шургаад байна." гэхэд Жимин сая нэг юм Жонгүгийг анзаарав.
"Яагаад надаас айдаг билээ?"
"Чи түүнийг малгайнд байхад нь биеэрээ шахаад золтой л бяцалчхаагүй."
Жимин одоо л санав уу гэлтэй хөхрөөд
"Нээрээ тийм. Уучлаарай жижиг ээ." хэмээн Жонгүг рүү ойртоход Жонгүг зугтаж яваад Тэхёний цээж рүү шургах нь тэр.
"Бурхан минь наад дотроо нисэхээ боль Жонгүг."
Тэхён чанга чанга хөхөрч, том цамцан дотор нь нисэх бяцханыг барьж авахыг хичээсэн ч энэ тийм бүтэлтэй болсонгүй.
"Гижиг, гижиг хүрээд -" тэр яриагаа дуусгаж чадалгүй сандлаасаа босон инээсээр л байлаа.
|Гэдсэндээ гижигтэй хүн байна уу? Хахаха
YOU ARE READING
•My Little Darling•||VK
Historia CortaХайрлахад хүртэл нандигнамаар тийм бяцхан started: 20200228 end: