"65"

37 9 5
                                    

"Би 1 биш 2ын тоонд дуртай ч
Би ширүүн өрсөлдөөнд биш найрсаг өрсөлдөөнд дуртай ч
Би ганцаараа биш олуулаа хичээлээ хийх дуртай ч
Би үргэлж л ээж аавынхаа үгийг дагадаг.

Би 1ын тоонд дурлаж 1т байх ёстой!
Би ширүүнээр өрсөлдөж бусдыг давах ёстой.
Би ганцаараа чимээгүйд хичээлээ хийх ёстой.
Би тэднийг үргэлж дагах ёстой!

Хэдий тэд миний төлөө л хэлж байгаа ч
Намайг жаргалтай болгох гэж хичээж байгаа ч
Надаас "жаргалтай байна" гэх үг багтаж гарахгүй.
Учир нь хүсээгүй зүйлсээ хийж байгаа учраас.

Тэд үргэлж л хэлдэг  "Чиний сайн сайхны төлөө" гэж.
Гэвч надад инээмсэглээд алхах хүсэл алга.
Тэд үргэлж л хийдэг миний дургүй хүргэх зүйлсийг.

Сөрж үг хэлж чадахгүй байгаа өөртөө уур хүрнэ.
Нулимс минь урссаар газарт биш сэтгэлд минь хүйтнээр дуслана.
Хараал ид!Одоо хүртэл би уйлж байна.
Гэхдээ тэдэнтэй ярихдаа инээсэн баг л зүүж чадах юм.

Өвдсөөр байгаа ч баашилж чадахгүй.
Хэлмээр байвч тэд сонсохгүй.
Сөрмөөр байвч тэдний хажууд сул дорой.
Мөрөөдмөөр байвч тархи минь өөр зүйлсэд санаа зовно.

Гэхдээ!Надад өөрийн гэсэн мөрөөдөл бий!
Гэхдээ!Надад хийхийг хүсдэг олон зүйлс бий.
Гэхдээ!Надад мөрөөдлийнхөө төлөө хийх зоригтой алхамууд бий.
Ердөө тэдний л үг дутуу байхшив..."

[Их олон миний үеийнхэн иймэрхүү байдалтай байдаг бололтой байсан.
Хүчтэй байж үргэлжлүүлэн мөрөөдсөөр байгаарай!
Хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлж хүссэнээ хийх өдөр ирэх учраас
Шинэ олон мөрөөдөл бий болох учраас
BE STRONG AND ENERGETIC 👊🏻💪🏻]

STUPID QUOTES Where stories live. Discover now