Яагаад ч юм гунигтай үдэш. Дотор минь байгаа бүхнийг алга болгоод тодоор гэрэлтүүлээд өгье гэх шиг тэнгэрт тэргэл сар гарсан нь арай дээрдүүлэх шиг болно.
Цагийн ажлаасаа тараад гэрлүүгээ ганц нэг алхалсаар очно. Дуртай дүргүй хальт дэлгүүр ороод өөртөө нэг зайрмаг авсаар гэрлүүгээ орлоо. Ажлаасаа болоод ядарч үхэх гэсэн амьтан үүдний өрөөнд цүнхээ тайлж тавиад унталагын өрөөндөө орон өөртөө аль тухтай гэсэн хувцсаа өмсөн буцаж байрны дээвэр дээр гаран ганц нэг дэвтэр ном дэлгэн буланд байх жижиг ширээн дээр сууна. Хичээлийн жил дуусах дөхөж байгаа болохоор бие даалт цагийн ажил гээд бүгдийг зэрэг зэрэг амжуулж дуусгана.Намайг Jessica Wang гэдэг эцэг эхээсээ хол харийн нутагт сурахаар ирсэн ч амар биш байнга эцэг эхээсээ тусламж байнга гуйж болохгүй учир өөрөө ажил хийж өөрийгөө болгоод л байдаг. Одоо бол сэтгэл зүйч мэргэжлээр сураад хоёр дугаар курс. Энэ улсад ганц таних нэг үндэстэн байдаг. Бид бараг л ах дүүс адил овогтой болохоор хүмүүс андуурах үе ч байдаг. Түүнийг Jackson Wang гэдэг. Царайлаг ухаантай ер нь бол төгс хүн. Хуулийн мэргэжлээр сураад одоо гурав дугаар курс. Азаар бид хоёулаа тэтгэлгээр сурч байгаа. Би ер нь нээх сэтгэл санаагаар унаад байдаггүй ч одоо яагаад ч тиймхэн байдалтай сууна. Хойноос хэн нэгэн дуудах шиг болохоор нь гайхан эргэж харвал Jackson.
Jessica:юу хийж яваа юм?
Jackson:мэдэхгүй ээ өнөөдөр жоохон тиймхэн гунигтай өдөр байхаар нь түр агаар амьсгалах гээд гарч ирсэн юм аа.
Jessica:мм өнөөдөр ч хүн болгонд л тиймхэн байгаа бололтой.
Jackson:яасан?
Jessica:надад бас жоохон тиймхэн өдөр байна.
Jackson:гэхдээ энэ сар арай тод гэрэлтэж байна уу? Үгүй юу?
Jessica:харин тийм байна.
Jackson:гэхдээ энэ нь арай илүү байх байх аа сар ч гэсэн чи бид хоёрыг дагаад гунигтай байх юм болно бүр хэцүү биш гэж үү?
Jessica:тийм дээ. Гэхдээ чи яагаад гэнэт сарны талаар яриад байгаа юм?
Jackson:зүгээр л хэтэрхий нүдэнд тусаад. Бас чам шиг үзэсгэлэнтэй харагдаад байсан юм.
Jessica:МмЯг үнэнийг хэлэхэд би бага зэрэг шоконд орчихлоо чам шиг үзэсгэлэнтэй гэдэг чинь яг юу гэсэн үг вэ?
Jackson:хэрвээ чи анзаарч байсан бол өөрийнхөө хэр үзэсгэлэнтэйг мэдэх байсан байх. Гэхдээ чи өөрийгөө анзаардаггүй тийм биз дээ.
Jessica:үгүй ээ. Би харин ч өөрийгөө үнэхээр сайн анзаардаг гэж бодож байна.
Jackson:тийм бол ч яахав дээ? Чиний хоёр гүн хар нүд чинь юмсыг хэтэрхий буруу хардаг бололтой.
Гэж хэлээд буугаад явав.Юу болсныг сайн ойлгохгүй байна. Учир нь ойлгогдохгүй хачирхалтай асуултууд надад орхиод явчихлаа. Гэхдээ одоо надад Jackson огт хамаа алга. Хичээл гэж үстэй толгойноос их болчихлоо. Гурван цаг гаруй тэндээ сууж тэмдэглэх зүйлээ тэмдэглэж унших зүйлээ уншчихаад доош бууж гэртээ оров. Хичээл гээд хөөрхий ходоодоо ч баярлуулж чадаагүй байгааг минь илтгэх шиг тэнгэр дуугарч байгаа юм шиг хүчтэй дуугарав. Өөртөө бага зэрэг хоол хийж идсэн болчхоод маргаашийн хувиараа ялгаад хувцсаа бэлдээд унтлаа. Мэдээж сэрүүлэг тавихаа мартсангүй.
YOU ARE READING
~NOT BY THE MOON~||WJS
FanfictionТэнгэр дээрх сар хэтэрхий үзэсгэлэнтэй биш гэж үү? Яг л чам шиг. Тодоос тод гэрэлтэх чиний нүдэн дотор энэ сарны дэргэд орших бүхэл бүтэн ертөнц шиг одод гэрэлтэнэ. Яагаад чи энэ сарыг хараад үргэлж инээдэг юм бэ? Чи сарыг үзэсгэлэнтэй гэсэн гэхдээ...