3.Miss

47 3 2
                                    

Jackson:чи яаж энд ирж чадаж байна аа?
??:яах юу байх вэ дээ? Онгоцонд суугаад л ирлээ.
Jackson:надад хэлэхгүй яасан юм? Гэсээр нэлээн ууртай ч зөөлөн бас санаа зовж халамжласан өнгөөр хэллээ.
??:гэнэтийн бэлэг
Jackson:тэнэг охин. Гэж хэлэн өөдөөс нь гүйж очин чангаар тэвэрлээ.

Өө би энэ охиныг эхнээс тайлбарлах хэрэгтэй байх.
Түүнийг Lee JaeEun гэдэг бас л бид нартай нэг мэргэжилтэй буюу сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг бас нэг сургуульд сурдаг гэхдээ нэг насаар эгч болохоор энэ жил Mark ахтай хамт төгсөнө. Jackson-ны хайртай эмэгтэй. Тэр хоёр эгчийг гадаад явахаас өмнө үерхэж байсан. Гэхдээ мэдээж одоо ч гэсэн бие биедээ хайртай хэвээрээ.

Jessica:Сайн уу? Эгчээ.
JaeEun:сайн сайн. Та хэдийгээ зөндөө их санасан шүү.
Jessica:бид ч гэсэн.
JaeEun:бүгдээрээ энд ингээд байгаад байх юм уу?
Jessica:ямартай ч эндээс гарах уу?
Бүгд:тэгье

Бид нар бүгд тэндээс гараад дараа бөөндөө гарч тэд нарыг ирснийг тэмдэглэнэ гэдгээ хэлээд хэдэн тийш салан гэр гэртээ харьсан. Мэдээж Jackson JaeEun бид гурав хамт явсан. Яагаад гэж үү? Jackson JaeEun хоёр хамт хононо гэсэн. JaeEun эгчийн аав ээж нь тэндээ үлдсэн болохоор өнөөдөртөө гэртээ очих гэхээр арай оройтчихсон болохоор тэднийд хононо гэсэн. Би ч уламжлал ёсоор тэр хоёрт замаараа дэлгүүр орно гэж хэлээд зайрмаг аа авахаар эргэлээ.
Маргааш амралтын өдөр болохоор юу хийх тухайгаа бодон удаанаар ганц нэг алхсаар гэртээ орж ирлээ.

Jessica:ай хөөрхий гэр орон минь.

Бас л эмх замбараагүй байдал. Би ер нь багаасаа л ийм байдалд байдаг байсан гэх юм уу. Надад бага насны дурсамж зөндөө байдаг ч муухай дурсамж ч ихтэй.
Миний тухайд гэвэл:Маш чимээгүй орчинд дуртай. Дотогшоогоо галзуу ч биш даруухан ч биш муухай ааштай гэхдээ муухай ааш минь өсвөр насанд минь улам муухай болчихсон. Эцэг эхийнхээ үгэнд ч орохгүй өөдөөс нь хэрэлдэж болох бүтэхгүй зүйл хийж аль болох өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулдаг болох гэж хичээсэн ч энэ амьдрал улам хэцүү болж байсан. Гэхдээ удахгүй зүгээр болчихно энэ бол зүгээр л өсвөр нас гэж боддог байсан ч санасан шиг минь биш байсан юм. Энэ явцдаа бас нэг зүйлийг олж мэдсэн нь би хүнд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй маш их нууцтай өвдөхийг үзэн яддаг хэтэрхий дураараа бусдыг сонсдоггүй хичээл хийх дуртай ч юм шиг дургүй ч юм шиг гэхдээ муу бол сурдаггүй байсан. Хэхэ хичээл дээрээ муу гарах л юм бол үхтлээ уйлдаг байсан. Хэтэрхий шударга хэлэх гэснээ хэлчихдэг түргэн ууртай байсан нь миний сул тал байсан гэж хожим хойно мэдсэн нь хэтэрхий гунигтай. Шударга бус зүйлийг үзэн яддаг байсан тэр ч гэсэн хэтэрхий тэнэг бодол байсан гэж одоо боддог. За за миний бага өсвөр нас нэг иймэрхүү өнгөрсөн.

~NOT BY THE MOON~||WJSWhere stories live. Discover now