Үс арчилгаа

474 49 26
                                    

"Өдөр бүр үсээ арчилах зөв арга, дадалтай байхаас эхлэх бөгөөд цэвэрхэн, гялалзсан, ширэлдээгүй шулуун үс. Энэ бол охидын гайхалтай соёл."

Үргэлж цэвэрхэн бай!

-Том болох тусам үс илүү тослог болдог. Тиймээс үсээ тогтмол угааж байх хэрэгтэй. Ихэнх охид долоон хоногт хоёр, гурван удаа угаадаг. Хэрвээ чи спортоор хичээллэдэг, эсвэл чиний үс илүү тослог бол өдөр бүр угаавал сайн.

Анхааруулга!

-Өөрийнхөө үсний онцлогт тааруулаад шампунь, ангижруулагчаа зөв сонгох шаардлагатай!

Ангижруулагч.

-Зарим үс угаасны дараа зууралдаж, ширэлддэг. Харин ангижруулагч нь үүнийг арилгах зориулалттай.

Анхааруулга!

-Шампунь, Ангижруулагч хоёр нэг үйлдвэрийнх байх хэрэгтэй шүү охид оо!

Ангижруулагчийг хэрэглэх заавар:

-Нойтон чийгтэй үсэндээ бага зэргийг түрхээд 1-3 минутын турш зөөлөн эллэг хийсний дараа усаар зайлна.

Анхааруулга!

-Үсний угандаа түрхэж болохгүй. Түрхсэн тохиолдолд хагтаж, хуйхаа гэмтээх магадлалтай.

Зөвлөмж:

-Хэрэв чи хөдөө, нар салхинд удаан хугацаагаар явах болвол ангижруулагч хэрэглсэнийхээ дараа усаар зайлаад хэрэггүй. Энэ нь үсийг чинь нарны хурц гэрлээс сайтар хамгаална.

Үс.

-Үсийг зөв арчлахын тулд

1. Хэвийн

2. Хуурай

3. Тослог

4. Холимог гэж дөрөв ангилдаг.

1) Хэвийн үс:

-Хэрвээ чиний үс зөөлөн,  ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт орохдоо амар, наранд гялалзаж, толгойгоо угаасныхаа дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалдаг бол чи хэвийн үстэй!

Хэрхэн арчилах вэ?

-Ийм төрлийн үсэнд илүү үйлчилгээ болон арчилгаагүй жирийн шампунийг ч хэрэглэёэн болно. Мөн хэт өндөр үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь өөрийн үсийг гэмтээх аюултай!


2) Хуурай үс:

-Амархан хугарч, орооцолдон ширэлдэж, үзүүр нь салаалсан, өнгө муу гялтганадаггүй бол чи хуурай үстэй аж. Хуурай үстэй болох шалтгаөн нь үсээ буруу арчилах юм байна шүү охидуудаа!

Хэрхэн арчилах вэ?

-Хуурай үсэнд зориулсан бүтээгдэхүүнүүд яг тохирно. Мөн долоон хоногт 1 удаа үсний тэжээлийн тос түрхвэл тохиромжтой.

3) Тослог үс:

-Бэлгийн бойжилтын үед хүүхдүүдийн тосны булчирхай хэвийн үеээсээ илүү идэвхждэг. Энэ нь зарим охидын үсийг тослогжиход хүргэдэг гэнэ.  Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад удаагүй байхад хиртсэн мэт болдог бол тослог үс.

Хэрхэн арчилах вэ?

-Өвс ногооны хандтай шампунь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь,  бэлдмэлийг хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юм уу долоон хоногт хоёр удаа самнан угаана. Хүйтэвтэр усаар угаавал сайн!

4) Холимог үс:

-Холимог үстэнд ихэвчлэн урт үстнүүд ордог бөгөөд булчирхайнаас ялгарч буй тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас уг нь тослог, үзээр нь хуурай байдаг. Иймээс холимог үсни үзүүр үргэлж салаалдаг аж.

Хэрхэн арчилах вэ?

-Өөрийн хэрэглэдэг шампуниа солих шаардлагатай. Мөн зарим үед үсээ сайтар угаасны дараа хуйхандаа витамин, үзүүрт нь тос түрхэн 15-20 минут иллэг ч хийж болно.

Анхааруулга!

-Тэжээлийн тосыг хуйхандаа түрхэж болохгүй. Энэ нь үс хуурайшуулж, гэмтээн хагтахад хүргэдэг!

&&&

Энэ удаагийн хэсгээрээ үс арчилах тухай орлоо. Харин дараагийн хэсгээр нүүрний хэсэг буюу нүүрний хэлбэрийн тухай оруулахыг зорих болно.
Үснээс эхлэн явсаар хөлийн ул хүрэх учир бүгд дараалласан дугаартай юм шүү.
Охидод тохиолддог зүйлс болон сарын тэмдэг мөн ариун цэврийн хэрэглэлийн тухай орох учир ичиж зовохгүй байх гэж бодож байгаа.
Арьс арчилгаа, хөхний бүтэц болон түүний үе шат, мөн даруулга, суга, хоол хүнс, витамин зэрэг бүхнийг тооцсон байгаа шүү!
Тиймээс охид та бүхэнд таалагдана байх гэж бодож байгаа.
Мөн бусдыгаа дуудан энэхүү зөвлөмжид маань нэгдүүлж болно.
Сайхан амраарай хөөрхөн охид оо!
Хайртай шүү. 🙆💜❤

/2/ ❤Охидын шивнээ🙆Where stories live. Discover now