Хүн бүрийн нүүр өөр өөр хэлбэртэй байдаг. Үүнээсээ шалтгаалаад чамд ямар үсний өнгө, ээмэг, нүдний шил зохих нь хүртэл өөрчлөгддөг.
Тэгэхээр чи өөрийн нүүрний хэлбэрийг ялгаж олохын тулд үсээ дээш шууж боогоод, чихээ ил харагдахуйц байдалд эгц өөдөөсөө анхааралтай хараарай! Харин дараа эь сэтээр ямар хэлбэрийн нүүртэй болохоо бичвэл их сайн шүү! Надад их урамтай байх болно.
За одоо эхлэцгээе!
Зууван хэлбэр:
-Нүүрний урт хамгийн өргөн хэсгээсээ 1.5 дахин урт байдаг. Энэ нүүрний хэлбэрийг зөв гэж үздэг.
Учир нь ийм нүүрний хэлбэр хэт өргөн, эсвэл хэт урт харагддаггүй. Хэрвээ чи ийм нүүрний хэлбэртэй бол чамд бүх төрлийн ээмэг, үсний засалт, нүдний шил, малгай зохино.Дугуй хэлбэр:
-Имй нүүрний хэлбэр нь урт өргөнтэйгөө бараг тэнцүү эсвэл нэлэээ ойролцоо байдаг. Эрүү буюу нүүрний доод хэсэг нь дугуй учир наснаасаа бага харагддаг аж.
Урт нарийхан хэлбэр:
-Зууван хэлбэртэй төстэй ч урт нь илүү, өргөн нь бага байдаг. Энэ нь их туранхай харагдуулдаг гэнэ.
YOU ARE READING
/2/ ❤Охидын шивнээ🙆
No FicciónӨөрт хэрэгтэй бүх мэдээллээ надаас асуу. Би сайтар судлаж байгаад баттай мэдээлэл оруулах болно. Байз! Гэхдээ зөвхөн охидод тохиолддог зүйлсийг шүү.