Part•1•

346 58 0
                                    

~Мөрөөдөл чинь хааччихсан юм бэ?

□ ◇ □ ◇ □

1856 он_ 
НьюГэйт хот_
NewGate city_

Далайн боомтын ойролцоо орших жирийн л нэг жижигхэн хот. Шөнөдөө сэрүүн агаар татаж, өдөртөө хурц наран ээх зун цаг энд айлчлан иржээ.

Өнөөдөр НьюГэйт хотод жирийн л нэг үдэш болж байна. Чимээ шуугиан ихтэй, хөл хөдөлгөөн тасардаггүй жижигхэн уушийн газарт өнөөдөр ч бас дуулж хуурдах, ууж наргих хүмүүс ганц нэгээр мундсангүй.

Гэгээ тасрах үеэр ажлаа дуусгасан залуус эл уушийн газарт тогтсон цагтаа ирж, ядаргаагаа тайлахаар наргиж цэнгэдэг аж.

Нас тогтсон махлагдуу эмэгтэй цүнхэн дахь хэдэн зоосоо түчигнүүлсээр өнөөдрийн орлогоо тоолж суув.

-Хатагтай Лида Грейс.

Мод гурвантаа тогших чимээ дуулдаж, залуу эрийн цээлхэн хоолойг сонссон Лида өмөрч муудсан модон тавиурынхаа ардаас эелдэг инээмсэглэх залууг харлаа.

-Өө, Тэхён. Өнөөдөр ч бас авдагаа авах гэж байна уу?

-Тиймээ хатагтай Грейс.

Тэднийг аль хэдийнэ танилууд болсон гэдгийг энэ жижигхэн харилцан ярианаас хангалттай ойлгож болох юм.

Хөмсөг хүртлээ ургасан урт, хүрэн үстэй. Хорь шүргэж юмуу эсвэл хорь гарч яваа гэмээр тун царайлаг залуу модон сандал дээр ирмэгдэн суусан харагдах ба халааснаасаа яг таг таарсан хоёрхон ширхэг зоос Лида хатагтайн өмнө тавив.

Лида зоосыг шүүрэн авч цүнхлээд, том аягатай хөөсөрсөн шар зүйлийг модон ширээн дээр Тэхёны зүг гулсуулан

-Сонин юм шүү. Хэрвээ би чамайг таньдаггүй байсан бол жаахан хүүд шар айргаар үйлчлэхгүй ээ гээд сууж байж мэдэх л юм.

Гэхэд Тэхён найрсагаар инээмсэглэн шар айрагнаасаа балгас хийн сууна. Түүний хувьд энэ хуучирсан хошигнол магтаал эсвэл наргиан аль нь ч байсан түүнд тийм ч хамаатай биш юм.

Нас тогтсон эгчмэд эмэгтэй, үеийн бүсгүй, бяцхан авхай нар хүртэл түүнийг царайлаг, залуухан гэж цаг тутамд ярьсаар. Түүнд ч дасал болж.

AquaBoy |Taekook||Where stories live. Discover now