Date /데이트/

361 60 4
                                    

Kimjuncotton
Оройг мэнд👋🏻

Sooyeon_kang
Hii😊

Kimjuncotton
Маргааш завтай юу?

Sooyeon_kang
Тийм байх аа. Яасан бэ?

Kimjuncotton
Тэгвэл 4-р парын дараа
сургуулийн гадаа хүлээж байя

Sooyeon_kang
За

Минсокын талаар Жүнмёноос асуух асуултуудаа бодсоор нэг л мэдэхэд 4-р пар дуусав.
Сургуулийн гадаа ирэхэд Жүнмён аль хэзээний ирсэн байв. Гар далласаар очиход
Жүнмён "Сайн уу?" гэхэд нь инээмсэглэсээр толгой дохин мэндэллээ.

Түүнийг даган явсаар нэгэн кафед ирлээ.

Жүнмён "Юу захиалах уу?"

"Капучино"

Захиалга маань ирэн кофеноосоо амсаж үзэхэд шууд л Ёнүг эгч, Минсокын чанасан кофе бодогдов. Тэднийхийг яагаад ч барахааргүй байв. Сэтгэлд хүрэхгүй байгаа ч инээсээр уулаа.
Жүнмён "Эндхийн кофе их гоё амттай. Тийм байгаа биз"

-"Тийм байна. Тэгтээ Минсокын кофе илүү гоё"

Жүнмён "Тийм гэж үү? Та хоёр ямар харицаатай юм?"

-"Ммм бараг л найзууд. Та хоёр сайн найзууд уу?" гэхэд тэр толгой дохьлоо.

Жүнмён "Чи энэ амралтын өдрүүдээр завтай юу? Цуг кино үзэх үү?"

-"Мм тэгье лдаа. Чи найзуудаа дуудаарай" яагаад ч юм тэгээд хэлчихмэн юм. Минсоктой хамт үзмээр өайсан болохоор.

Жүнмён "Үгүй ээ. Чи бид 2 . Болзоо гэсэн үг лдээ" гээд түүнийг толгойгоо илэхэд би таг гацлаа.
Хэдий болзоо ч гэсэн тэр миний хувьд Минсокын л найз шүүдээ....

*****

Бид тохирсон газраа уулзан хамтдаа кино театр луу явлаа.
Шинэхэн гарсан киног үзэхээр тасалбараа захиалав.

Түүнтэй байхад уйдахгүй ч сэтгэл зүрх минь нэг л өөр зүйл хүснэ.

Өөртөө юу болоод байгааг мэдэхгүй нь...

Орой болж Жүнмён намайг гэрийн гадаа хүргэж өглөө.
-"Өнөөдөрт баярлалаа. Сайхан байлаа. Энэ манайх" гээд гэрлүүгээ заан хэлэхэд

Жүнмён "Аан за баяртай. Хэрэв чи хүсвэл дараа дахиж хөгжилдөцгөөе" гэсээр тэр явлаа.

Өдөржингөө өндөр өсгийт дээр явсан болохоор яг сунаж унах нь. Гэрийн үүдээр ороод л шууд гутлаа тайлан буйдан дээр тэрийн уналаа. Утас ммнь чичрэн зурвас ирээд аван уншвал

Өнөөдөр сайхан байлаа.
Сайхан амраарай Сүён

Энэ бол Жүнмён байсан юм. Энэ зурвасыг үзээд түүнийг ямар эелдэг юм бэ? гэж бодож байтал

Өнөөдөр яагаад ирээгүй юм бэ?
Онцгой кофегоо мартаа юу?

гэж Минсёкоос ирэхэд өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорлоо. Үнэндээ түүний кофег санасан байна. Одоо очиж ууя гэсэн ч кафе хаах цаг болсон байв. Хариу бичихийн завдалгүй

Гараад ирээч. Чамд кофе авчирлаа

гэхэд нь цонхруу гүйж очин харахад тэр гадаа зогсож байв. Цонхоор гараа даллаад шууд л гутлаа углаад гарлаа.

******

Бид кофегоо уун алхалсаар нэгэн сааданд ирлээ. Биднийг хар шөнөөр кофе ууж байгаад гайхаж байгаа байх. Гэхдээ нойр нь солигдсон оюутнуудад энэ юу ч бишээ...

Гүйж очин савлуур дээр суухад тэр намайг даган ирж хажууд суулаа.

Минсок "Өнөөдөр юу хийсэн юм?"

-"Ммм.? Жүнмёнтой уулзаж кофе уусан бас кино үзсэн" гэхэд түүний царай барааснаа

Минсёк "Надаас түрүүлчихэж ээ. Хог гэж" гээд доошоо харсаар хөлөөрөө чулуу хөшиглөх нь үнэхээр эгдүүтэй санагдлаа...

Хэн нэгэнд сайн болсон эсэхээ мэдмээр байвал
өөр нэгнээс харамладаг үгүйгээ шалга

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now