Сэрүүлгийн чанга чимээнээр залхуутай нь аргагүй нүдээ нээнэ. Амандаа 2018 оны 5 дугаар сарын 16 гэж шивнэв.
Гараа явуулбал өмнөх шиг хоосон хэвээрээ. Залуу чангаар санаа алдана.
Залуу гунигтайгаар өөрийн хоосон орыг ширтэж байгаад буцан төв царайндаа оров.
Цонхоо нээвэл өчигдөр орой орж байсан бороо аль хэдийг зогсжээ. Борооны дараах чийгийн үнэр, үнэхээр тааламжтай. Нүдээ анин хэсэг зогсов.
-Хайрт минь гэж хэлээд тэр ардаас минь намайг тэврэхэд нь түүнээс үргэлж үнэртдэг анхилуун тааламжтай үнэр үнэртэнэ.
Инээмсэглэнэ арагшаа хараад "Сайхан амарсан уу? " гэж асуухад тэр толгойгоо дохин инээмсэглээд, уруулан дээр минь үнэсэн.
Би түүний тухай өдөр бүр боддог. Хамтдаа өнгөрүүлсэн түм буман мөчүүдээ тархиндаа дахин дахин ухрааж, түүнийг дэргэд минь байгаа мэтээр төсөөлнө.
Өглөө бүр итгэл тээсээр орноосоо босно. Эхлээд орны нөгөө тал руу харна, зүгээр л хоосон зай.
Гал тогоо руу орвол өөдөөс минь хараад "өглөөний цай бэлэн болло" гэж хэлээд хаа нэгтэйгээс гараад ирэх байх гэсэн ч.
Тэр байхгүй шүү дээ.
-
Эцэст нь толины өмнөх зурган дээр нүд минь тусна. Бяцхан охин жаргалтай гэгч нь өөрийн үеийн гэмээр хүүг тэврэх бол хүү энэ бүхнээс аль хэдийн залхсан янзтай зогсоно.Залуу зургийг аваад охины нүүрэн дээгүүр гараа гүйлгэнэ.
"Би мэдсэн бол...би илүү их хичээх байсан юм. Би хангалттай сайн байж чадсангүй. Хайртай гэдгээ хангалттай мэдрүүлж чадаагүй байсан. Хэцүү үед чинь хажууд чинь байж чадсангүй. Юу ч хийж амжаагүй байхад.. Чи минь явчихлаа. Хорвоо хэтэрхий хатуу юм. Чамайг жаргааж чадаагүй байтал. Бурхан надаас чамайг минь авчихлаа. Над шиг амьтнаас болоод..."
Залуу сүүлийн өгүүлбэрээ дуусгаж чадалгүй мэгшин уйлж байв. Тэгээд эцэст нь зургаа буцаан тавиад өрөөнөөс гарч одов.
2004 оны 1 дүгээр сарын 12 "Төрсөн өдрийн мэнд хүргэе! Кёнкён" Охин хүүг маш чангаар тэврээд ам нь хоёр чихэндээ хүрэх шахам инээж байсан бол хүү залхсан царайтай тэврүүлж байв.
YOU ARE READING
Wish you were here || D.O
FanficХэр удаан хүлээх ёстой вэ? Чамайг харах болгонд догдлон цохилох зүрх минь аажмаар нэгэн хэвийн хэмнэлтэй болохыг мэдэрч байна. Би ядарч байна, Ду Кёнсүү. Чамайг дахин хүлээхийг хүсэхгүй байна. Тэгээд би өөрөөсөө асуусан юм. Би үнэхээр алдарт Эксо х...