13.

1.5K 129 6
                                    

Наёон

Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрлөө. Хүүхдүүд улам их дээрлхэх болж Тэхёнтой уулзаагүй удаж байна. Хэдий нэг гэрт байдаг ч өглөө эрт гараад шөнө л гэртээ ирдэг болсон.

Өнөөдөр бас л эрт босон сургуульруу явлаа. Өнөөдөр жиминтэй хамт явсан юм.

Сургуулийн гадаа ирэн гарах гэтэл жимин 'тэхён чамайг манайд хонуулаарай гэж хэлсэн' түүнрүү харан 'тэр өнөөдөр ирэхгүй хэрэг үү?'

-тиймээ

Түүнд хариу болгон толгой дохичихоод машинаас буун сургуульруу түрүүлэн орлоо. Хаалгаар оровуу гүү юу дээрээс цагаан юм унаад ирэв. Энэ нь гурил байв.

Би чанга дуугаар 'ЯАЖ БАЙГАА ЮМ!' Гэхэд хүүхдүүд инээлдэж надруу өндөг шидэж эхлэв.

-Инаг гомдоосон шангаа хүрт өлөгчин минь!!

-тэр одоо хүртэл хичээлдээ ирээгүй байна! Энэ бүгд чиний буруу!!

Гэх мэтээр янз бүрээр хэлж байв.
Энэ бүгд жиминийг орж ирхэд л дууссан юм.

-та нар чинь юугаа хийгээд байгаа юм!!

Тэр намайг хөтөлсөөр охидын нойлын өрөөний өмнө ирэн 'би солих юм аваад ирье тэр хооронд өөрийгөө цэвэрлэж байгаарай' гэж хэлэн яваад өгөв.

Ина ч жинхэн чөтгөр юм даа! Гэж бодон өөрийгөө цэвэрлэн жиминээс хувцас аван солин өмслөө.

______

Хичээл таран жимин гэрлүүгээ дагуулж явах гэсэн ч би түүнээс гуйсаар гэртээ ирсэн юм. Тэр түр явсан ба ирэхээрээ зурвас илгэе гэж хэлэн гарсан юм.

Усанд орон хувцсаа сольж өмсөн жиминийд хонох учир маргаашийн хичээлээ ялган авч цүнхэндээ хийн гал тогооруу орж ус уун зогсож байтал хаалга нээгдэн хэн нэгэн ороод ирсэн юм.

Эргээд хартал би гацаж орхисон юм. Тэхён Ина хоёр бие биенээ идэх нь холгүй үнсэлцэн орж ирсэн юм. Шил хаграх чимээнээр тэр хоёр үнсэлтээ салган дуу гарсан зүгрүү харсан юм. Би 'уучлаарай' гэж хэлэн хагарсан шилнүүдээ түүж байтал

-чи энд юу хийж яваа юм гэж надруу сонин хархад нь би юу ч хэлсэнгүй.

-гэрийн үйлчлэгч гэж инагийн хажууд зогсох тэр хэлхэд зүрхийг минь сийчэж байгаа мэт л өвдөнө.

Цүнхээ шүүрэн авч гархаасаа өмнө тэхёнруу гомдол дүүрэн нулмис нь цийлгэнсэн нүдээр харан 'саад болсонд уучлаарай эзэнтээн' гэж ширүүхэн хэлчихээд хаалгаа саван гарсан юм.

Хаалгаар гаравуу гүү юу тэвчиж байсан нулмис хацарыг минь даган урслаа.

Ингэхгээд байж л дээ. Ийм учиртай болоод л намайг жиминийд хонуулах гээд байж. Цээж минь хөндүүрлэн амьсгалхад ч хэцүү байна. Хэдий тэр инагийх ч яагаад ингэж их харамлаад байгаа юм бол? Нүднээс нь нулмис зогсоо зайгүй урссаар байв. Гэрээс гархад жимин ирчихсэн машиндаа сууж байлаа.

Машинд нь суухад жимин надруу харан 'яагаад уйлчихсан юм бэ?'

-зүгээр эндээс хурдхан явья.

Жимин юу болсныг гайхан цонхны цаана байх тэхён ина хоёрыг харн нэг санаа алдчихаад хөдөлсөн юм.

'Наёон' гэж жиминий дуудхад түүний зүг хартал миний гарлуу заах нь тэр. Гарлуугаа хартал зүсчихсэн байв. Цус нь урсаад хатчихсан байлаа.

Жиминий гэрлүү орход намайг буйдан лээр сууж бай гэлээ. Одоо хүртэл тэр дүр зураглал толгойд минь эргэлдэж байв. Өөрийгөө яагаад байгааг ч ойлгохгүй нь...

Нэг мэдхэд л жимин миний зүссэн хуруунд эм түрхэж өгөөд лэнт наачихсэн байв. Би түүнд баярлалаа гэж хэлэн өөрийн өрөөг асуух бол тэр зааж өгөв. Өрөөндөө орж ирэн шууд л орондоо орон хэвтлээ. Жимин гархаасаа өмнө 'хэрэгтэй зүйл байвал хэлээрэй' гэж хэлэн чимээгүйхэн хаалгыг хаан цааш яваад өгөв.

Хөгжлөөрөө өөрийгөө бүтээн нүдээ анин уйлахгүйг хичээж байв. 'Яагаад ингэж их гомдоод байгаа юм?'гэх асуултыг өөрөөсөө асуусаар л байв.

Магадгүй би түүнд хайртай болчихсон байх.

Тэхён

Өнөөдөржингөө худал инээмсэглэн энэ тэрүүгээр инатай хамт явлаа. Энэ охин үнэхээр яршигтай байсан ч ингэхжэс өөр аргагүй тул дуугүй л даган явна.

Инаг дагуулсаар гэрийнхээ гадаа ирэн инагийн бэлхүүсээр нь тэврэн үнстэл тэр хариу үнсэн бид хоёр үнсэлцсээр гэрт орж иртэл шил хаграх чимээ гарав. Тэр зүгрүү хартал үүнийг л харуулахгүй нь тулд явуулсан хүн минь бид хоёрлуу харан зогсож байв. Тэр уучлаарай гэж хэлэн шилнүүдийг түүн авахдаа хэллээ.

-чи энд юу хийж яваа юм гэж ина түүнээс асуухад тэр юу ч хэлсэнгүй

-гэрийн үйлчлэгч гэж би хэлсэн юм. Хэдий хүсээгүй ч хэлчихсэн.

Цүнхээ шүүрэн авч гарахдаа гомдол дүүрэн нүдээрээ надруу харан 'саад болсонд уучлаарай эзэнтээн' гэж хэлэн хаалгаа саван гарлаа. Очоод уучлалт гуйгаад тэвэрмээр байсан ч чадалгүй явуулчихлаа.

Ина надруу харан намайг үнсэх гэхэд нь түүнийг түлхэн 'хоюулаа оронд нь өөр юм хийцгэе' гэж хэлэн худал инээмсгэлхэд тэр дурамжхан долгойгоо дохив.

...

-BOSS-Where stories live. Discover now