Гайхширал

682 52 2
                                    

Тэр нэгэн  өдөр мөрөөдөл минь биелэсэн ч удахгүй ирэх хар дарсан зүүд шиг өдрүүдийг умартсан байлаа......

Өнөөдөр бол миний L болсны 2 жилийн ой тохиож байна. Анх Бекхёны 'Beautiful' гэх дууг нь сонсож L болж байсансан. Энэ дууг сонссон цагаас эхлэн хоолойд нь шунан дурлаж хайсаар байн EXO гэх хамтлагын гишүүн болохыг нь мэдсэн. Зургийг нь анх харахдаа уулга алдан "Хүүүх ийм царайлаг хүн бас байдаг ааа....!" гэж хэлж билээ. Тэр цагаас өнөөдрийг хүртэл L гэдгээрээ бахархаж, бусад L-үүдийн адил тэр хүмүүсээр хоосон оргих зайгүй өдийг хүржээ.

Би гэх хүн сошиол ертөнцөд идэвхитэй гэдгээрээ их алдартай хүн л дээ. Надад хүмүүсд байгаад байдаггүй бүх л хаяг бий. Бүгдийг нь идэвхитэй хэрэглэдэг. Ихэнхдээ Фэйсбүүк, Инстаграм 2г ашигладаг. Фэйсбүүк дээр найз нөхөдтэйгээ харилцдаг бол Инстаграмм дээр L хүний дагаж болох бүх хаягуудыг дагадаг.  L хүний хүсдэг ганцхан том хүсэл бол биастайгаа уулзах бүр цаашлаад гэрлэх.
Өдөр 1:
Энгийн нэгэн өдөр. Би  хичээлдээ явлаа. Ангид өнөөдөр онц юм болсонгүй. Өдөр хичээлээ таран гэртээ ирэв. Хуучны адил утсаа барин сошиал мэдээлэл харж суулаа. Инстаграм ухаж байхад гэнэт мэдэгдэл ирэхэд нь орж харахад Бекхён лаяв хийж байв. Би гэдэг хүн биас нь лаяв хийж өөрийнхөө удаан үзүүлээгүй гэгээн дүрээ харуулахад бөөн баяр хөл газар хүрэхгүй гүйж харайна.
Лаяв:
Бекхён: "...Сайн байна уу? Бекхён байна. Би өнөөдөр энэ лаяваараа фэнүүддээ нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм.
Сэтгэгдэлүүд:
-юу вэ?
-юу юм бол?
-сайхан мэдээ гэж найдья.
-би чамд хайртай
-........
Бекхён: " аааах жаахан сандарч байна, бас түгшиж байна. Яг яаж хэлэх учраа олохгүй байна. Хаанаас нь яаж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар хэцүү юм бэ? Ийм хэцүү байдаг юм байхдаа зүүдэнд их л амархан байсандаа..." гэж хэлэхэд " энэ хүний хэлэх гэсэн зүйл нэг л биш болоод байнадаа" гэх бодол толгойд орж ирэв.(түгших)
Бекхён: "..юуны түрүүнд намайг энэ олон жил хайрлаж хүндэлж, алдаа дутагдлыг минь ойлгож хүнд хэцүү бүх үед миний дэргэд байж өгсөн L-үүддээ баярлаж явдагаа хэлмээр байна." энгэж хэлэн хэсэг чимээгүй суухад нь зүрх минь  энд тэндгүй балбаж байлаа. Миний бодлоор нэг бол хамтлагаасаа гарах гэж байгаа эсвэл үерхэлийн мэдээ хэмээн бодсон юм.
Бекхён: "энэхүү мэдээг хэлэхэд фэнүүд маань хэтэрхий хүндээр битгий тусгаж аваасай мөн сэтгэлээр битгий унаасай хэмээн хүсэж байна"
Би: "Ойлгомжтой муу мэдээ байна!" (бага зэрэг гуниглаж эхлэх)
Бекхён: Надад харж явдаг хүн бий. Гэхдээ тэр хүнийг би бодитоор нь харж байгаагүй. Тэр хүний талаар би юу ч мэдэхгүй. Жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй бүр ямар улсын хүн бэ гэдгийг нь хүртэл. Нэг удаа Инстаграммдаа зураг оруулах гээд ортол нэг хүн лаяв хийж байсан тэр үед яагаад тэр лаяв дээр дарж орсноо мэдэхгүй ч өөрийн эрхгүй дарчихсан. Сандарсандаа тэр дороо гарчихсан. Хальт харахад нүдэнд дулаахан инээмсэглэлтэй нэгэн L байсан. L гэдгийг нь яаж мэдсэн бэ гэвэл намайг хэсэгхэн хугацаанд лаявыг нь үзэхэд тэр 'EXO-L Saranghaja' хэмээн хэлсэн. Тэр үед их баярласан. Гарсныхаа дараа буцаад ормоор санагдаад галзуурах гэж байсан. Болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч орсон. Дотроо 'намайг таньчихвал яанаа, за зүгээрдээ өчнөөн олон миний нэртэй хаягууд байхад танихгүй байлгүйдээ' хэмээн бодон орсон.
Түүний лаявыг үзэхэд тэр инээгээд л байсан. Тэр нь өөрт үнэхээр хөөрхөн зохисон байсан. Тэгээд тэр удалгүй лаяваа дуусгасан. Тэр охин өдөржингөө толгой дотор минь өнжсөн. Яг л чихэрний амтыг авсан жоохон хүүхэд шиг л...
Маргааш өдөр нь бас л толгойноос гараагүй. Юм л бол тэр охиныг хармаар санагдаад сууж ч чадахгүй байсан. Тэгээд Чанёолд энэ тухай хэлэн түүний хаягийг олсон. Би үнэхээр их баярласан." энгэж хэлээд хэсэг чимээгүй болон доошоо харан суув. Гэм хийсэн 7 настан шиг! Би бага багаар гуниглаж эхлэв. Тэр хүнийг насаараа ганцаараа явахгүйг мэдэж байсан ч энгээд хэлсэн чинь цаанаасаа нэг харамлах, хардах, уурлах, гуниглах мэдрэмжүүд холилдоод нүднээс нулимс урсав. Энэ 2жилийн турш би зөвхөн Бекхёны төлөө л амьдарч ирсэн ч түүнд хаягдсан мэдрэмж төрж эхлэв.
Сэтгэгдэлүүд:
"-тэр охин нь ямар азтай юм.
-би тэрийг чинь олоод алчих нь шүү!?!?
-шал тэнэг юм
-тэр лаявыг яах гэж үзсэн юм.
-тэр одоо хамтлагаасаа гарах уу ?
-баяртай Бекхён!
-шудрага бус байна.
-тэр охин нь ч удахгүй энэ олон ууртай L-үүдэд алуулах нь дээ кккк" гэх сөрөг сэтгэгдэлүүд олноороо урсаж эхлэв.
Бекхён: "би танарт энэ тухай хэлэхгүй бол бачимдаад байсан юм. Хамгийн түрүүнд фэнүүддээ хэлэхийг хүссэн юм. Та нар минь ойлгож өгөөрэй." хэмээн хэлэхэд зүрхнийхээ гүнээс уйлж гарлаа. Би зүгээр л чихрээ булаалгасан балчир хүүхэд шиг л болчихов. Тэр маш их сандарч, түгшиж байгаа нь утасны цаанаас ч мэдэгдэж байлаа. Гэтэл тэр жуумалзаж эхлэв!
Сэтгэгдэлүүд:
"-тэр яагаад жуумалзаад байгаа юм?
-чи яаж инээж чадваа
-арай хэтэрч байна тэр жаргалтай байна.
-чи л инээж байвал болоодоо
-чи хөгшчүүлийн асрамжид очих хүртлээ хүнтэй суухгүй гэсэн шүү дээ!
-би энэ фэндомыг үзэн ядаж байна.
-гүйцээ Эри байхаас залхаж байна."
Бекхён: "....мммм уучлаарай......
Миний лаявыг үзсэн бүх хүмүүстээ бүх Эри нартаа баярлалаа. We Are One! EXO saranghaja" гэж хэлэн гэнэтхэн Бекхён лаяваа дуусгалаа.
Хэдэн өдөр уйлан хичээлдээ ч явсангүй орноосоо ч боссонгүй хоол ч идэх хүсэлгүй боллоо. Тэгж хэвтсэний эцэст нэгэн шийдвэрийг гаргалаа. L байхаа больхоор огцом шийдвэр гаргав. EXO-ынхонтой хобоотой бүх зүйлийг утаснаасаа устгаж. Өрөөндөө наасан бүх зурагнуудийг нь хуулж эхлэв. Нулимс дахин 2 нүднээс бөмбөрч хацар даган урсана. Аргагүй дээ сүүлийн 2жил энэ хүмүүсээр өвчилчихсөн байсан юм чинь! Урьд өдрүүдийнхтэй ижил  шөнөжингөө уйлж хонов.
Маргааш өглөө нь зомби царай гарган хичээлдээ явав. Урьд шөнө нь уйлж хоносоноос болж хичээл дээрээ төвлөрч чадахгүй нойрмоглож арай хийн хичээлдээ суув. Ядарч байлаа. Хичээлээ тарч ирэн хичнээн ядарч унтмаар байсан ч мөн л адил утсаа барин суув. Фэйсбүүк ч ороод, Твиттер ч ороод, Инстаграмм ч ороод.. ГЭТЭЛ!!!!!!........
Үргэлжлэлийн ОРИ-оос🤣
Үргэлжлэлийг 2-р хэсгээс уншаарай.

Мөрөөдөл биелэсэн нь /Completed/Where stories live. Discover now