Болохгүй ээ!!

245 20 2
                                    

Өнөөдөр бол чухал өдөр Бэкхён бид 2 болзоотой. Яг л энгийн хосууд шиг кино үзэж, гадуур зугаалж, хоол идэж, хамт орой болтол алхана. Бусад хүмүүсийн хувьд бол тийм сонирхолгүй байж болох ч бидний хувьд бол өөр. Бэкхён олны танил хүн болохоор хэр барагтаа гэрээс гардаггүй дэлгүүр ч гардаггүй болохоор догдолж байгаа байх. Би ч мөн адил бид хоёрыг хүмүүс юу гэж бодох бол яах бол хэрхэн хүлээж авах бол. Эерэгээр хүлээн аваасай тэрнийг минь битгий буруутгаасай гэж хүснэ.

Би болзоондоо цагаан цэцэгтэй даашинз өмсөн доогуур нь намхан ултай гутал өмслөө. Яагаад гэж үү? Мэдээж өнөөдөр бид хоёр маш их алхана. Бид 2 машинаар явахгүй. Автобусаар явна. Эсвэл алхах учраас. Би үсээ дээшээ шуун сулхан боолоо нүүрээ хөнгөхөн будаж сүрчиг цацахаа ч бас мартаагүй юм.

Би гэрээсээ гарахдаа аав ээж хоёрт өнөөдөр болзоонд явах талаараа хэлээд амжилт хүслээ.

Би гэрээсээ гарааад SM энтэртайнтэнтийн төв байран дээр ирлээ. Бид хоёр өнөөдөр энд уулзахаар болсон юм.

Төв байр луу алхах замдаа маш их сандарч байлаа. Догдолж байна........

Намайг очиход Бэкхён маань аль хэдийн ирчихсэн зогсож байв. Олны танил хүн болохоор нүүрээ халхалсан том саравчтай малгай өмсөж, маск зүүсэн байв.

Би сэмхэн очин араас нь тэвэрлээ.
Бэкхён: "Энэ тэврэлтийг чинь л хүлээж байлаа.
Би: Намайг харсан юм уу
Бэкхён: Замын цаад талд зогсож байхад чинь л харсан.
Би: Тэгээд харсан юм бол яагаад хараагүй юм шиг царайлсан юм.
Бэкхён: Хэлсэн ш дээ чиний тэврэлтийг хүлээж байлаа гэж. *хамар чимхэх*
Би: *инээн* за тэгвэл явъя.
Бэкхён: За тэгье..

Бид хоёрыг хөтлөлцөн явж байхад хүмүүс Бэкхёныг гэж таньсан мэт хоорондоо шивнэлдэж, зарим нь бичлэг хийж, зарим нь бүр дагаж байлаа. Би яг одоо айж байна. Хэн нэгэн хүн та хоёр салвал таарна гэж хэлэхвий гэхээс ер нь ямар нэгэн сөрөг зүйлс өнөөдөр сонсохоос айж байна. Өнөөдөр бидний өдөр шүү дээ.

Бид 2 кино үзэхээр кино театрт ирлээ. Аймшгийн кино үзэхээр болов.
Бэкхён: Чи аймшигийн кино үзээд айдаг уу?
Би: Би бараг айгаад байдаггүй юм өө. Багаасаа үзээд сурчихсан болохоор
Бэкхён: Би бол үхтлээ айдаг ороод тэрүүгээр дүүрэн орилоод байвал битгий гайхаарай.
Би: Хэрвээ орилоод байвал би лав чамайг танихгүй шүү*инээх* хахаха
Бэкхён: Өөө бүр үүү? Хахахахааа

Мөрөөдөл биелэсэн нь /Completed/Where stories live. Discover now