"ЗАХИА ЗӨӨГЧ"

23 3 1
                                    

>Тэр нэг зун өглөө сэрэхэд нэвсийсэн цас угтаж билээ..<

-Өө ахаа, харьж явна уу?
-Аа Ружэ юу даа?
-Аанхан! Зун цас ороод л.. их юм үзэхнээ хэххэ
-Өө хэлээд юу гэхэв. Чи гэр лүү гээ харьж явна уу?
-Аанхан! Аа нээрээ тийм Чанёол ахаа, энэ. Манай ангийн охин таньд өгч байна лээ.
-Хөөх, тийм үү. Хэн өгсөн юм?
-Бичсэн охиных нь нэр дотор нь байгаа гэсээн ахаа. Та хайрын захиа зөндөө их авах юм аа! Атаархчихлаа хаха.
-Чи л харин бүгдийнх нь захиаг зөөж өгөөд хэн хэнд сайн гэдгийг мэдээд сайхан биш гэж үү? Гэснээс чамд сайн хүн байгаа юу?
-Нууц кк, за ахаа би түрүүлээд явлаа. Баяртай!

Би тэр захиаг нь уншчихсан. Буруу гэдгийг мэдэх ч Чанёол ахад ирдэг байсан захиаг би бүгдийг нь уншдаг байсан. Зүрх эмтрэм санагдаж би ч бас сэтгэлээ илчилбэл ахын араас гүйдэг олон охидын нэг болох юм шиг санагдаад зүрхлээгүй. Угаасаа тэгэх байсан. Тэр минийх болох учиргүй тул түүний сэтгэлд захиа дамжуулдаг сэргэлэн охин гэдгээрээ үлдэе дээ.

"Ахаа би таны мөрөөдлийн охин биш гэж үү? Би таньд сайн убба! Хамтдаа далайн эргээр..."

Захиаг нь уншаад тэсэлгүй инээчихэж билээ. "Битгий мөрөөд, тэр минийх"
Амандаа шивнэсэн үгс бүр минь биелчихдэг бол хичнээн жаргал вэ!

Би 4 хоногийн дараа гэхэд л тэр сургуулиас бүр мөсөн явах талаар бодож эхлэсэн.
Чанёол ах нэг өдөр над дээр ирээд нэг захиа өгснийг нь би эзэнд нь өгөхөөсөө өмнө уншсан. Тэр захиаг тайвнаар уншиж чадаагүй. Зүгээр л утга нь ах ч бас тэр охинд сайн, хамдтаа байхыг хүсч байгаа гэсэн байсныг л хэлж чадах байна. Харин миний бодлоос өнөөдөр ч гарахгүй байсаар байгаа өгүүлбэр нь "Сайн найз залуу байхаа амлаж байна!"

Тэр явдлаас хойш 7н жил өнгөрсөн юм байна. Гэхдээ би одоо ч сэтгэлдээ Чанёол ахыг бодож явдаг. Сураг сонсоход тэр охинтойгоo гэрлэж 3 хүүхдийн аав болсон гэсэн. Өчигдөр ажлаасаа тарж яваад ахыг замын цаана байхад нь харсан. 2 хүүхдээ хөтлөөд жирэмсэн эхнэр лүү гээ нүүр дүүрэн инээгээд алхаж явна лээ. Үүнээс илүү аз жаргал ахын хувьд байхгүй гэдэгт цуглуулсан бүх мөнгөөрөө мөрий тавьж байна! Харин би юу? Надад гунигтай л байна. Өөртөө update хийх цаг ирсэн бололтой. Ахин дурлаж, ахин инээх хэрэгтэй байна.

"Ахаа, өнгөрсөн бүх хугацаанд баярлалаа."

-one shit of satomi0927

𝗢𝗡𝗘 𝗦𝗛𝗜𝗧☺︎︎Where stories live. Discover now