Миний амьдрал богино бөгөөд утга учиртай байв. Би зөвхөн тэр нэг хүнд хайрлагдах гэж ирж. Бас хайрлах гэж...
Бидний учрал хөгийн бас инээдтэй, олон давааг даван туулсаар нэгнээ хайрлан биесээ төдий л сайн танилгүй нэг гэрт очихож.
Тэр намайг хэнтэй ч юм хардаж, огцом уурлаж, харааж зүхдэг байлаа. Сэтгэлдээ үхэж байсаан. Гэсэн ч хайр байсаар л байсан. Өөрийнхөө хүлцэнгүй байдлаас болж түүнийг орхиод зугтахын оронд аргадах гэж хоногын 24н цаг хичээдэг байлаа.
Энэ байдлаар хэдэн сар сэтгэлдээ үхэж байсан ч удалгүй биедээ ч хүнд шарх авдаг болсон. Тэр надад гар хүрч эхлэсэн. Багадаа аав ээжээсээ авдаг байсан мэдрэмж бүхэлдээ эргэн ирж учраа олохгүй хэсэг төөрөлдсөн. Гэхдээ түүний хажууд үлдэх ганц шалтгааныг түүний хувийн эмчээс олж авсан. Миний хайрт сэтгэцийн өвчтэй нэгэн байлаа. Бага байхад нь аав нь ээжийг нь бие сэтгэлийн дарамтанд амьдруулж цаашлаад ээж нь түүнийг дарамталсаар нэг төрлийн хардах, дарамтлах phobia туссан нь тэр байж. Тэгээд л 4 жил сурсан ч хэргийг нь олигтой гаргаж чадаагүй сэтгэлзүйч хүний хувьд түүнийгээ анагааж эдгээхийг хүссэндээ хажуунаас нь холдоогүй ээ. Угаасаа газар дээр намайг хайрлаж усласан 2 найзын минь амь түүний гарт байсан тул бүр ч болохгүй. Зүгээр л явахгүй, өдөр бүр хайрлаж, маргааш тэр минь эдгэрнэ. Тэр минь муу хүн биш ээ. Тэр олон сүлжээ салбартай том компаны дараагийн эзэн. Ажилдаа хамгийн сайн, хүнийг хүндэлдэг нэгэн гэдгийг нь мэднэ. Ганцхан phobia-г нь л мэдээгүй юм. Ганцхан тэр phobia л..
Тэр анхнаасаа ийм байгаагүй, түүнд эдгэх хангалттай шалтгаан бий. Энэ итгэл байсан цагт би түүнийг хаана ч хэзээ ч өмөөрнө.
Түүнийгээ гэх хайраа би хаана хийх вэ? Газарт булах уу? Эсвэл агаарын бөмбөлөг шиг салхины аясаар хөөрөөд явчихыг нь хүлээх үү? Бидний хайр дэлбээлээсэй гэж хүссэн..Тэр минь намайг хайрлана. Үнсэнэ. Сайхан үдшийг ч өнгөрөөнө. Гэвч заримдаа би үхлүүд болж хэвтэнэ.
Тэр бид 2 өглөө хамт гараад ажил руу гаа явна. Орой хамт тараад гэртээ ирэхдээ дэлгүүр орно. Дуртай чипсээ аваад буйдан дээр суугаад кино үзнэ. Бид 2 хөөрхөн хүүхдүүдтэй болно. Инээж гүйлдэнэ. Гэвч зүүднээсээ сэрчихнэ..
Зугтмаар үе байсан ч эцэст нь энэ миний сонгосон зам. Өдөр өдрөөр бие улам муудаж байгааг мэдэж байна. Энийг бичиж суухдаа өөрийгөө явах гэж байгааг мэдэрч байна.
Зүгээр л.. Хайр ийм байдаг байж.. Эцсээ хүртэл, гарт нь үхэх гэж байсан ч хайрласаар байдаг юм шиг байна.
Зүүдэндээ л дэндүү жаргалтай байж дээ бид 2..Миний цаг дуусч байна. Миний залуу.. Би түүндээ хайртай.. У Сэүн минь..❤
-one shit of satomi0927