💫1💫

42 3 0
                                    

Өглөө бүхэн яг өмнөх шигээ эхлэж өдөр бүр яг л урьдых шигээ өнгөрч орой бүр байдгаараа л дуусах миний хэвийн эмчилгээний ганцаардмал өдрүүд удахгүй ард хоцроно.

Намайг Пак Чэёон гэдэг. 18н настай. Би өнгөт сохор. Бага байхдаа гэр бүлийнхэнтэйгээ осолд орж тархины бэртэл авч өнгөт сохорсон .

15н жилийн өмнөх энэ осол хорвоо ертөнцийн бүх өнгийг харж байсан нүдийг минь хоёрхон өнгөөр харах тавьлантай болгосон.

Тэр нэгэн өдөр аав ээжтэйгээ далайн эрэг рүү аялахаар явцгаасан. Хамтдаа далайн эргээр гүйлдээд л далайн давлагаанд түрэгдэж , нарны тусах туяанд инээлдэж их жаргалтай байсан.

Нар жаргаж бид буцах болоход аав минь санамсаргүй алдаанаас аймшигтай том осол хийж бид ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн.

Миний тархины бэртэл маш хүнд байсан тул хараанд минь нөлөөлж би өнгөт сохор болж аав ээжийн минь бэртэл хүнд ч гэсэн эдгэцгээсэн. Аймшигтай зүйл болсон ч ядаж бид элэг бүтэн үлдсэн.

Би яагаад ингэж хардагаа тайлбарлаялдаа. Өнгөт сохрол дотроо 3н янз байдаг.
1т нь хар цагаан хоёр өнгөөр харах
2т нь саарал өнгөөр харах
3т нь сонгогдсон гурван өнгөөр харах юм.

Эдгээр өвчлөлүүд энгийн сонсогдож байгаа ч өнгөнүүд өөр хоорондоосоо үүсдэг болохоор бусад өнгөнүүдийг ялгах нь маш хэцүү байдаг.

Хүний нүдэнд 3н төрлийн конус байдаг. Энэ конусуудаас хамаарч өнгөт сохролын төрлүүд үүсдэг. Миний өнгөт сохрол эдгээрээс хамгийн хүнд хэлбэр буюу 0,0001д тохиолдох Ахромази сохрол юм. Хар цагаан хоёр өнгөөр бусад өнгөнүүдийг харна гэсэн үг.

Өдөр болгон 15н жилийн өмнө харж байсан өнгөнүүдээ мартахгүйн тулд сэтгэлдээ сийлэн боддог.

Яг үнэндээ би өөрийн харж байсан өнгөт хорвоог бүгдийг нь мартчихсан. Зүгээр л санаж буй мэт бодвол төсөөлөгдөөд ч байгаа юм шиг санагддаг.

Мартсан ч гэсэн зүрх сэтгэлд минь бичээстэй байгаа болохоор санаа зовох зүйлгүй ээ...Учир нь би харж байсан болохоор...

Миний энэ өнгөт сохролын эмчилгээ бүрэн төгс гараагүй ч туршилтын эмчилгээнүүд явагдаж байгаа.

Аав ээжээсээ өчнөөн гуйж эцэст нь жирийн хүүхэд шиг төгсөх ангиа ахлах сургуульд бусад хүүхдүүдтэй хамт сурахаар болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сурж болох ч миний өвчин бусдаас арай гайгүй нийгэмтэй зохицож болох учраас жирийн хүүхдүүдтэй цуг сурч болно.

Надад хэцүү байх ч гэсэн бусад хүүхдүүд ертөнцийг яаж хардаг ямар байдаг гэдгийг мэдмээр байна.

Одоо надад ахлах сургуулийн сурагч байх ганцхан жил үлдсэн тул өөрийгөө хэвийн гэж төсөөлж сурагч насаа дуусгамаар байна.

***

Би өөдрөг байхыг маш их хичээдэг. Миний ертөнц бүрхэг , өнгөгүй, ихэвчлэн харанхуй байдаг ч хэзээ нэгэн цагт гэрэл гэгээгээ олж авна гэдэгт итгэдэг.

Харах өнцөгөө дагаад бүрэнхий сэтгэлгээтэй болчихвол амьдрах утга учиргүй болчих юм шиг санагдаад...

Тэгтээ л харах зүйлээс минь болоод хүмүүстэй харьцахад асуудал үүсэх учраас ганцаараа байхыг илүүд үздэг.

Би ер нь хичээлдээ сайн. Гэрийн багш минь маш мундаг хүн байдаг болохоор их сайн суралцсан. Энэ миний нэг давуу тал гэх юм уудаа.

Бас би зураг зурах дуртай. Хичнээн өнгө ялгаж чадахгүй ч таамгаараа будагнуудаас сонгон зурдаг .Хүмүүс юу гэж бодохыг нь мэдэхгүй ч зураг зурах надад тайвшралыг өгдөг.

Зураг зурах үедээ би яг л бүх өнгийг ялгаж буй мэт санагддаг. Аав ээжээр өнгөнүүдээ хэлээд авхуулаад зурж болох ч тэгвэл хиймэл юм шиг мэдрэмж төрдөг болохоор бүгдийг өөрийн мэрэмжээрээ хийдэг.

Миний хувьд загварын чиг хандлага бас л хоёрхон өнгөнд явагддаг. Бүх хувцас минь хар болон цагаан өнгөтэй. Яахав загварууд нь өөр л дөө.

Өнгө нь угааса ойлгомжтой болохоор загварыг нь хараад хувцасаа тохируулаад өмсөхөд амар байдаг.

Өөрөө өнгө ялгаж чадахгүй болохоор ээжийн эзгүйд хувцасаа өмсөхдөө зохицохгүй өнгөтэй хувцас өмсвөл эвгүй байдалд орно.

Уйтгартай сонсогдож магадгүй ч миний ертөнц өөрөө ийм болохоор ямар ч аргагүй...

Харин өөрийнхөө өрөөг би ээж аавын тусламжтайгаар ихэвчлэн цэнхэр өнгөтэй тавилагуудаар тохьжуулсан. Учир нь миний хамгийн дуртай өнгө бол цэнхэр.

Далайд маш их хайртай болохоор тэр байхлдаа.

Хэзээ нэгэн өдөр эмчилгээнүүдийнхээ үр дүнгээс болж өнгө ялгаж чаддаг болвол эргэн тойрон минь миний дуртай өнгө минь байвал сайхан шүүдээ.
Бас энэ өнгөний хүрээлэл өнгө ялгахад туслана гэж эмч хэлсэн.

Маргааш миний амьдрал цоо шинээр эхлэх болно. Хичээлийн шинэ жил, сургуулийн эхний өдөр, миний шинэ амьдрал, хорвоог шинээр таних харанхуй өдрүүд минь арай өөрөөр эхлэх болно. Яг л жирийн хүүхэд мэт...

Бид бүгд адилхан хүн ч
бидний ертөнц бүгд өөр...

Shine oguullegeere uulzaj bgada taatai bn🍓❤️
Lacia nar min taalj sonirhooroi🤗🥳
Duustal n hamtdaa bgaarai🦋💗

𝘼𝙡𝙡 𝙩𝙝𝙚 𝙗𝙧𝙞𝙜𝙝𝙩 𝙘𝙤𝙡𝙤𝙧𝙨Where stories live. Discover now