Өглөө эхэлдэгээрээ л эхэллээ. Гэрэлтэж буй нь ч мэдэгдэхгүй нарны гэрэл , юунаас ч ялгагдахгүй уйтгартай хар цагаан өрөө нүдээ нээх болгонд минь угтах юм.
Нүүр гараа угааж дуусчаад тольнд тусах өөрийн тусгалаа харвал яг л байдгаараа харагдана.
Гунигласаар тольндох өөрийгөө харж байхдаа "Чэёон хүчтэй байгаарай" гэж зорьмогхон хэлээд амьсгаагаа гаргаад хоёр гараа атгаж хүчээр инээмсэглэхэд арай дээр харагдав.
Шүүгээнээсээ дүрэмт хувцсаа гарган өмсөөд тольны өмнө эргэлдвэл яг л ахлах ангийн сурагч шиг гоё харагдаж байлаа.
Өөрийнхөө одоо байгаа байдалд итгэж өгөхгүй байгаа ч итгэж үзэх нь тийм ч муухан санагдахгүй байв.
Гутлаа өмсөж байхдаа аав ээжид "Баяртай явчихаад ирье" гэхэд
-"Ганцаараа явж чадах юм уу? Аав нь хүргэж өгөх үү?"-"Зүгээр дээ , бүгдийг өөрөө хийх болно" гэж инээмсэглэчихээд гаран алхлаа.
Манай сургууль тийм хол биш ч хэдэн зам гарна. Явган хүний гарцан дээр ирэхэд хүмүүс алхацгааж эхэллээ. Тэднийг даган гарцаар алхахад урд явж байсан хүн халааснаасаа хэтэвчээ унагаачихав.
Тэрийгээ мэдээгүй бололтой үргэлжлүүлэн алхаж байхад нь би түүний хэтэвчийг газраас аваад "Хөөе" гэж дуудав.
Намайг сонссонгүй бололтой цааш яван гарцаар гарч дуусахад би гарнаас нь татан эргүүлж харуулаад царай руу нь харах гэтэл тэр үнэхээр өндөр байлаа.
Тэр ахлах ангийн сурагч бололтой цүнх үүрчихсэн цамцаа товчлоогүй ч дүрэмт хувцас өмссөн байв. Тэнгэр лүү харж буй мэт толгойгоо өргөн түүн рүү харахад
-"Юу болоов" гэж төвөгшөөсөн байдалтай асууж нөгөө гараараа миний гарыг хүчтэй татан өөрийн гарнаасаа тавиулав.
-"Хэтэвчээ унагаачихлаа" гээд түүнд өгтөл тэр хэтэвчээ авчихаад тоохчгүй яваад өглөө.
Түүнд туслаж байхад ийм муухай зан гаргадаг ямар тэнэг банди вэ? гэж бодон уцаарлаж бас сургуулийн бүх хүүхдүүд түүн шиг ааштай бол яана аа гэж санаа зовсоор сургуулийн зүг үргэлжлүүлэн явлаа.
Сургуулийнхаа үүдэнд тулж ирэхэд үнэхээр эвгүй мэдрэмж төрж байлаа. Маш их сандарч байна. Миний харааны бэрхшээлийг хүүхдүүд мэдчихвэл намайг гадуурхах байхдаа. Яана аа...
Юутай ч намайг ойлгох найзтай болтлоо нуух хэрэгтэй гэж шийдэн урт амьсгаа аван үүдний хаалгыг татан ороход үнэхээр өөр уур амьсгал угтан авлаа.

YOU ARE READING
𝘼𝙡𝙡 𝙩𝙝𝙚 𝙗𝙧𝙞𝙜𝙝𝙩 𝙘𝙤𝙡𝙤𝙧𝙨
RomanceЧамтай байхад хичнээн харанхуй байсан ч гэрэлтдэг. Учир нь чи миний гэрэл гэгээ All the bright colors /무든 밝은 색깔/🍓❤️ -Aelin🍓 Started at 12th of August, 2020☀️