Ордонд хөл хөдөлгөөн ихсэж хаа сайгүй зарц шивэгчид гүйлдэн өнөө орой том ёслолтой энэ бол Хааны гэр бүлийн баяр бөгөөд өндөр настай Хаан өөрийн хүү болох
Чивүл ханхүүг өөрийн залгамжлагчаар өргөмжилж улс даяараа энэхүү гэнэтийн мэдээг хүлээн аваад удаагүй билээ. Өмнөх Хаадууд өөрийн залгамжлагчийг гэрээслэн үлдээж Хааныг нас нөгцсөний дараагаар Ханхүү суудалдаа суудаг бол энэ удаа хэний ч төсөөлөөгүй зүйл болсон бөгөөд амьд ахуйдаа өвлүүлэн өгч байгаа билээ..'Ордоны бүх хэсгээр завгүй хүмүүс ордныг , цэвэрлэж хоол хийж өгч, баярт бэлдэнэ.
Хаан ч баяртай харагдана.. өөрийн 40 жилийн тасралтгүй удирдлагаар босгосон улсаа сүүлийн үед хянаж чадахаа байсан бөгөөд аймшигт хэргүүд гарна, улс орон замбараагүй байгаа тул дараагийн үедээ шилжүүлэн шинэчлэлийг хүснэ.
Баярын дэнлүүнүүд хаа сайгүй өлгөгдөх бөгөөд Чивүл ханхүү өмсгөлөө өмсөнө...
Энэ зуур гүнж болох гэж буй бяцхан авхай ордны цэцэрлэгээр нэг гүйж, наадах бөгөөд түүнээс илүү үзэсгэлэн гоо үгүйг илтгэн хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэйгээр инээмсэглэнэ... 8 нас хүрч буй энэ бяцхан үнэт эрдэнэг эцэг болох Чивүл Ханхүү анх төрсөн тэр л тэргэл сартай намуун үдэшсээс эхлэн хайрлан энхрийлж иржээ.
Анхны хүүхэд болох нялх охиноо хараад
" үргэлж ийм үзэсгэлэнтэй, энхрий зөөлөн ухаалаг байгаараа" гээд МүГунгХва хэмээн нэрлэсэн билээ.
Мүгунгхва өдөр ирэх тусам нэртэйгээ адил үзэсгэлэнтэй болсоор байгаа..Торгон цайвар ягаан өнгөтэй ханбуг, хөөрхөн хээтэй шаахай, үсний улаан гоёл зүүх охин эгэл харагдах ч бусдаас цаг ямагт ялгарч байлаа.
Нар бууж баяр дөхөхөд Хааны гэр бүлийнхэн, нөлөө бүхий хүмүүс болон Хааны үнэнч албатууд , хэргэм зэрэг өндөртөөгөөс бага хүртэлх түшмэдүүд цуглажээ.
Алтан торгоор урласан шинэ Хааны хэн ч хүрэж зүрхлэхгүй тансаг хувцас.
Хааны хэнгэрэг нүдэгдэх үед бүгд баярын цаг эхэлсэнг мэдлээ..
Удган дуулж сүр хүчит үйл явдалууд явагдаж Ханхүү Чивүл шинэхэн маш хүнд ханбуг болон унжалилгаа зүүсээр орж ирнэ. Хаан эцэгтээ эхний удаа мөргөлөө
"Улс орноо эрхэмлэж, ард түмнээ хайрласан халуун зүрх сэтгэлтэй эзэн байх болно"
Хоёрдохь удаа мөргөлөө
" Дайны хөл улсад минь нэвтэрч үймээнд автавал зөв бодлого явуулж, цэрэг эрсээ ухаалагаар удирдах баатар байх болно"
Сүүлчийн удаа буюу гуравдахь удаагаа мөргөлөө.
"Эцгийн үгийг санаж, сургаалийг дагах , аливаад шудрага хандах буурьтай бөгөөд хүндлэгдсэн Хаан байх болно"