[6]

2.8K 224 5
                                    

Олон хуудаст ажлаасаа арай хийн холдох Тэхён хөмсгөө тэнийлгэсээр өрөөнөөс гарах ба нэг хэтэвчээ гарган ирж, үүн дээр үзэгдэх ахлах сургуулийн хувцас өмссөн бяцхан залууг харан хөнгөн инээд алдаад эргэн хармаандаа хийх аж. Энэ бараг л түүний хувьд өдөрт заавал нэг удаа хийдэг зүйл нь билээ.

Өөрийн өрөөний урд ирсэн тэр үс, хувцсаа нэг янзалчхаад хаалгаар яван ороход түүний төсөөлснөөс тэс өөр хүн байсанд нь гайхшрахын хэрээр хөмсгөө зангидан буйдан дээр хагас нүцгэн суух Жиминээс асуулт тавилаа.

-"Чи энд юу хийж байгаа юм?"

-"Юугаа яриад байгаа юм? Би дуртай үедээ л энд ирдэг." Жиминий хариултанд Тэхён санаа алдаад

-"Өнөөдөр хэрэггүй ээ." гэвэл Жимин түүн рүү муухай харсан чигтээ

-"Яасан, надаас уйдаа юу! Авахыг нь авчихсан. Одоо хэрэггүй гэж байгаа юм биз дээ!" гэсээр ширэв татахад Тэхён түүн дээр очин хажууд нь суугаад

-"Уйдсан юм биш дээ. Хэрэггүй ч гэж үзээгүй. Зүгээр л..одоо хангалттай гэж бодож байна. Бид хэтэрхий удаан зугаацлаа шүү дээ" хэмээн үнэнээ л хэлэв. Гэсэн ч Жимин итгээгүй бололтой

-"Битгий худлаа ярь! Тэхён. Би мэднэ! Чи тэр шинэхэн амьтныг сонирхоод байгаа биз дээ. Тэгээд л..ганцхан намайг оруулдаг өрөөндөө оруулаад, бүр болоогүй өчигдөр хамт унтсан гээ биз дээ!" гэсээр буйдангаас босон өрөөнөөс гарах гэхэд Тэхён хурдхан босож түүний урд хөндөлсөн зогслоо.

-"Хагас нүцгэн хаашаа явах гээд байгаа юм?" Тэхёны хар хурсан асуултанд Жимин инээд алдсаар

-"За боль доо. Чи сая намайг хаячихлаа шүү дээ. Одоо миний яах, хэнтэй юу хийх чамд ямар ч хамаагүй! Тиймээс..замаас холд!" гээд Тэхёны цээж рүү цохин холдуулаад цааш алхсан ч удалгүй эргэн харж

-"Аа тийм, би тэр шинэхэн амьтныг чинь чөлөөлөөд явуулчихсан шүү." гэчхээд өрөөнөөс гарах нь тэр. Харин Тэхён хэн рүү нь явах, юу хийхээ ер мэдэхгүйгээр хэсэг зогссон ч гэнэтийн ухаан оролтонд ухас хийн өрөөг орхин гүйлээ.

-"Жимин!" Тэр орилсоор цааш хэн нэгэн залуутай явах Жиминий хойноос гүйх аж.

-"Яав?" Эцэст нь Жимин түүн рүү муухай харсаар хэлвэл Тэхён амьсгаадсан чигтээ

-"Надад цаг хэрэгтэй. Би чамайг ийм амар тавиад явуулчихгүй" гэсээр шууд л Жиминийг тэврээд авах нь тэр.

-"Харин чи! Яг одоо зайл!" Тэхён түүнтэй явж байсан нэгнийг зандран явуулаад удаа ч үгүй Жиминийг хөтөлсөөр өрөө рүүгээ алхлаа.

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now