[12]

2.2K 203 23
                                    

-"Жонгүг? Энэ хэдий эрт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ би чамайг яагаад гэнэт алга болсоныг чинь мэдмээр байна" Тэхёны хэлсэнд Жонгүг санаа алдаад

-"Зүгээр л...аав минь их хэмжээний өрөнд ороод, харин ээж минь..амиа хорлочихсон" хэмээлээ. Тэхён гэнэтийн үнэнд цочирдсоор нүдээ томруулан хараад

-"Тэгээд..аав чинь одоо хаана яваа юм?" гэсээр Жонгүгийг ажихад Жонгүг дуслах нулимсаа арчаад хөнгөн инээд алдсаар

-"Тэр яахав дээ! Шоронд л орохгүй юу?" гэхэд үүнд нь гайхсан Тэхён

-"Яагаад ингэтлээ инээгээд байгаа юм?" гэвэл Жонгүг нулимстай нүдээр хэдий ч багахан инээмсэглэлтэй түүнийг хараад

-"Учир нь..би аавыгаа шоронд хийчихсэн юм" гэх нь тэр.

-"Айн?"

-"Тийм ээ. Би хийчихсэн. Би мэдүүлчихсэн юм. Тэгээд юу гэж! Би ер буруу зүйл хийгээгүй. Тэр хүртэх ёстойгоо л хүртэж байгаа!"

○○○

-"Уучлаарай, би нэг мэдээлэл өгөх гэсэн юм. Сая намайг энэ хавиар явж байхад нэг залуу хурдтай гүйгээд хажуугаар зөрсөн юм л даа. Тэгээд нөгөө газар луу нь орсон чинь--нэг эмэгтэй цустайгаа хутгалдчихсан хэвтэж байна. Түндэмүний 16-р гудамж. Яг одоо ирэхгүй бол энэ эмэгтэй үхэх нь" Жонгүг хоолойгоо сааралтуулан байж хэлээд утсаа таслан хойш харвал түүний саяхан амийг нь хороосон эмэгтэй хэвтэж байх бөгөөд тэрээр уруулныхаа нэг буланг өргөсөөр

-"Муу янхан" хэмээгээд эргэн холоос ирж явах аавынхаа барааг харан улам л инээмсэглэсээр эмэгтэйн цустай хувцсыг түүн рүү шидлээ.

Харин түүний аав хувцсыг харан толгойгоо сэгсрээд

-"Энэ хүүхдүүдийг үү!" гэсээр аван эргүүлж тойруулан харж байхдаа гараа цустай хутгагдуулж байгаагаа огт мэдээгүй юм.

Тэрхэн хоромд цагдаагийн машины дуу чангаар хадаж, Жонгүгийн аав үүнд цочсоор хувцсыг хаян гүйхэд олон цагдаа нар түүний барааг даган хойноос нь гүйнэ.

Удалгүй эр ч баригдаж, Жонгүг инээмсэглэсэн хэвээр аавынхаа яаж цагдаа нарт амь тавьж байгааг харан зогсож эхлэв.

○○○

-"Яагаад тэр эмэгтэйг хороочихсон юм?" Тэхёны асуултанд Жонгүг инээгээд

-"Зүгээр л..аавтай явалддаг байсан юм. Тэгээд л..тэсээгүйдээ" гэсэнд нь Тэхён алга ташсаар

-"Чи бяцхан туулай биш байж. Тийм үү?" хэмээхэд Жонгүг толгой сэгсрээд

-"Үгүй дээ. Би-зүгээр л-ээжийнхээ үхэлд харамсаад, тэр тусмаа энэ бүхэн ааваас болсоныг бодоод л. Үүнээс биш өөр юу байх вэ дээ" гэсээр санаа алдах, сандрах хослуулан суусанд Тэхён инээд алдан түүнийг тэврэн аваад

-"Битгий сандар даа. Би чамайг ойлгож байна. Бас чи хичнээн миний төсөөлснөөс өөр хүн байсан ч энэ надад хамаагүй ээ. Чи миний хувьд үргэлж бяцхан туулай минь байх болно. За юу?" Жонгүг инээмсэглэн толгой дохилоо.

-"Бас өрний хувьд- санаа зоволтгүй дээ. Энэ хэдий чамд эвгүй байж магадгүй ч би чамайг ажил хийлгэмээргүй байна. Зүгээр л өдөржин тэврээд эсвэл-" хэмээн Тэхён хөмсгөө өргөхөд Жонгүг ичсээр түүнийг цохин аваад

-"Юугаа яриад?" гэсэнд Тэхён инээд алдан

-"Тэгээд? Зөвшөөрөх үү?" гэсээр хатаагүй нулимсыг нь арчин өгөөд

-"Би чиний аниагүй шархыг чинь эдгээх учраас саналыг минь хүлээж ав. Ойлгов уу?" гэж асуух, тулгахын завсар хэлэхэд Жонгүг инээгээд

-"Тэгье ээ. Ажил ч хийхгүй, өдөржин хажууд чинь ингээд инээгээд сууж байя" хэмээх аж. Тэхён ч мөн чангаар инээгээд түүнийг өргөсөөр тэврэн авлаа.

-"Тэгвэл өнөөдөр эхний өдөр байх нь ээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-"Тэгвэл өнөөдөр эхний өдөр байх нь ээ?"

-"Тийм л бололтой"

-"Одоо тэгвэл өдөржин хамтдаа ингээд тэврэлдээд байж байя"

•Babyboy• |✔︎|Where stories live. Discover now