8|bonus|

405 90 14
                                    

Тэюун:"Хөөөөөш! Жон Жиюү! Та гуай"
Би нүдээ анин:"Ааваа би яасан юм бэ? Би яагаа ч үгүй юу ч болоогүй. Би яасан юм?"

Тэюун:"Чи энэ гэр орноо хараач дээ. Тэр орон доогуураа чихрийн цаасаа хийдэгээ хэзээ болих юм? Чамайг би кофе уухаа боль гэж хэлсэн байхаа? 6шотоо уухгүй гээд амлаад байсан 8 болоо биз дээ. Одоо бүр 16 болчихвол яана! Нэртэйгээр нь чи тэр кофегоо зуураад идчих! Тэр нь амар. Дахиад чи гэрт байгаа ёотон мэрээд үзээрэй за юу?! Алив ер нь нааш ир далжгар минь чи!"

Би орилон:"Жэ ааваа! Авраарай намайг алах нь байна!" Гээд Жэхён аавын араар ороход аав:"Яасан юм?"
Би:"Мэдэхгүй ээ хоол өгөхгүй гээд байгаа юм уу хаашаа юм. Ганц охиноо өлсгөж алах гэсэн юм байх даа ёстой. Идлээ ууллаа л гэх юм. Идэж уулаа гээд би ётон мэрснээс яасан юм бүтнээр нь идсэн биш талын нь тавиа биз дээ"

Тэюун аавын нүд томрон:"Хэлэх хэлэхгүй юм ярьдаг Жиюү гуай та даврахгүй шүү"
Жэ аав:"Нөгөөхийг чинь мэдчихсэн юм уу?"

Тэюун аав хөмсгөө өргөн:"Юу нөгөөдөх гэж?"
Би Жэ аав руу нүдээ онийлгон:"Тэрийг яах гэж яриад байгаа юм бэ"

Би худлаа инээн:"За тэгэхээр ааваа би нөгөө өөрийнхөө цуглуулсан мөнгөнөөс албум авсан юмаа"
Жэ аав:"12-ийг"

Тэюун аавын чихнээс уур савсаад явчихсан.

Тэюун аав:"Ганц, за байя хоёрыг авч болно доо. Эсвэл чи зургаан хос чихтэй юм уу?" Гэсээр уурлах ч биш яах ч биш муухай царайлан зогсоно.

Тэгээд би гэрээсээ гараад явсан лдаа.

Ээжтэй байсан бол өөр байх байсан болов уу?

Би:"Хүн чадхаараа л гэр орныг нь цэвэрлэж байхад арай дэндүү юм биш үү. Өө бүр нэг ёотон мэрсний төлөө шдээ"
-:"Мэрээд тавьж болдоггүй юм. Шууд дуусгах хэрэгтэй" гээд эргээд харахад Жэмин байх нь тэр.

Би гайхан:"Чи энэ шөнө юу хийж яваа юм"
Жэмин ярвайн:"Чихэр их идлээ гэж загнуулаад л. Чи харин? Бодвол ёотон мэрсэн гэж дээ?"

Охиноосоо ёотон харамлаж энэ тэр татсан гартайм бэ зүгээр.

Заза тоглосон юм манай аав тийм хүн бишээ.

Жэмин гэнэт:"Чи ээжийгээ мэдэх үү?" Гэх гэнэтийн асуулт асуух нь тэр.

Би мөрөө хавчин:"Намайг хаясаныг нь бодохоор жоохон гомдмоор ч юм шиг эсвэл ийм сайхан хоёр аавтай болгосонд баярламаар ч юм шиг байдаг. Ээжийг яриад эхлэвэл хоёр аав ялангуяа Тэюун аав жоохон хямраад байдаг болохоор ярих дургүй"
Жэмин:"Гэхдээ олох талаар бодож байсан уу?"
Би толгой дохин:"Бодож байсаан. Ээжийгээ ер нь боддог л юм. Яаж байгаа бол яасан бол гээд л. Эцсийн бүлэгтээ над шиг чалчаа хүүхэн байгаа байлгүй" гэхэд тэр инээнэ.

Тэгээд намайг буцааж гэрт хүргэж өгөөд гарт минь чихэр атгуулан:"Одоо орон доогуураа хог хаяхаа боль за юу" гэснээ над руу маш сонин ирмэчихээд яваад өгсөн.

Ирмэх нь сонин байгаагүй ч миний дотор нэг л эвгүй байсан юм. Миний зүрх гижигтэй юм байна.


a/n: Та нарын хайрын комыг уншсан чинь гоголзоод явчлаа ккк.

Who mess with my daughter |s2| |complete|Where stories live. Discover now