10

432 83 15
                                    

Өвлийн амралт дөхөж байгаа болохоор дүн гарах гээд бас чамгүй ачаалалтай байв.

Сүүлийн үед Жэну ч нөгөө охиноо тоохоо больж Жэмин бид хоёр ч ажиллагаагаа зогсоосон гэж болно.

Өнөөдөр багш дүн гарахтай зэрэгцэн дахин суудал хувиарлалт явуулж байгаа юм.

Би орилон:"Багшаа би Жэнутайгаа сууя" гэхэд багш инээн:"Жиюү чи чинь одоо Жэнуд яасан дуртай юм бэ? Ахлах сургуульд орсоноос хойшоо л түүнтэй суулаа. Одоо болно Жэмин та хоёр суу. Жон Жиюү, На Жэмин та хоёр хүн амьтны хичээл дээр чалчаад үзээрэй!"

Рэнжүн инээн:"Голд нь данхтай цай тавьчихвал нээрээ явж өгнө шүү. Багшаа хоёр ам хуурайгүй чалчдаг хүнийг суулгачихаар зүгээр үү?" Гэхэд нь би муухай харлаа.

Энэ тэгж байгаад муухай хорон үгтэй шд.

Багш маань биднийг материал засаад өг гэж гуйсан учраас нэг их төвөгшөөсөнгүй Жэну, Рэнжүнтэй материал засаж суулаа.

Жэну:"Чэнлэ дажгүй авчихжээ"
Би өнгийн:"Хэд авж? Наадах чинь цагаа тулахаар бас анхаарал нь сарнимтгай шүү"
Жэну цаасын өргөн:"87 гэнээ" гэхэд түүний цаана сууж байсан Рэнжүн:"За Жиюү битгий уурлаарай за юу" гэв.

Би хөмсгөө зангидан:"Бас яачихав?"
Рэнжүн дүлгэнэн:"Үгүй ээ яахав дээ нөгөө манай Жисон байна шдээ"
Би муухай царайлан:"Яасан бас муу авчихаж уу?"
Рэнжүн хэлээ гаргаад 35 хувь гэсэн үнэлгээтэй цаасыг өргөлөө.

Энэ муу дэгдээхэйг яахав, яахав гээд РС ээс чихдэж гаргахгүй байсан чинь даварчил дээ. Чихгүй толгой.

Дунд нь Жэминий цаас ч бас явж байсан. Магадгүй түүнийг тааруухан дүн авасанд би буруутай байх лдаа.
Жэну ч яахав толгойтой бас миний чалчихыг сонсонгоо хичээлээ хийгээд сурчихсан. Харин Жэмин сураагүй шүү дээ.

Яахав би айлийн ганц болохоор тоглох хүүхэд байнга байдаггүй учраас багаасаа олон төрлийн дугуйлан, хэлний дамжаа гэх мэт олон зүйлээр аавууд хичээллүүлсэн болохоор магадгүй би олон юмандаа дажгүй сайн байх.

Мөн дүүтэй болохыг их хүсдэг байсан болохоор Жисонийг төрсөн дүү шигээ бодоод сурчихаж лдээ. Жисоний ээж нь ч бас надад сайн байдаг юм.

Хичээл дээр илүү дутуу юм ярьж Жэминд саад болохыг хүссэнгүй зүгээр л чимээгүй суулаа.

Багш:"За тэгээд энэ биологийн бие даалтаа нэг дэхь өдөр өгөөрэй. Багаа ширээний найзтайгаа болоход болно"
Би гараа өргөн:"Багшаа хугацаа нь арай богино юм биш үү?"
Багш хөмсөг зангидан:"Та нарт бүхэл бүтэн хоёр амралтын өдөр байна. Амжина гэж байна" гээд ууртай харснаа гараад явчихлаа.

Ээ хүүр яах гэж илүү амлаваа. Урт хэл хүзүү орооно гэж.

Тэгээд Жэминтэй өнөөдөр орой суугаад юмаа хийж амжуулья гэж тохироод Жисоний анги руу гүйлээ.

Би коридороор дүүрэн орилон:"Яа Пак овогтны хоёр дохь хүү чихгүй толгойт Жисон яг одоо байран даа зогс!" Гэхэд Рэнжүн Жэну хоёр намайг тайван байхыг сануулж гараас татах бол Жисон яасанаа мэдэхгүй бүлтэгнэн зогсоно.

Би муухай харан:"Та хоёр ч гэж хамт РС орсон юм бол хүүхдийн хичээл номон анхаарахгүй яах гээд байдаг юм"
Жэну санаа алдан:"Сүүлдээ Жиюү үглэсэний оронд үер болсон нь дээр санагддаг болж"

Би Жисонд хандан:" Одоо РС орохгүй за юу. Эсвэл би ээжид чинь чамайг тэнээд байгаа гэж хэлнэ. Тэгэхээр амралтын өдөр би өглөө гэрт чинь дайрч орооп чамтай өдөржин хичээл давтана за юу зугтах гээд үзээрэй чи!" Гэж заначихаад Жэмин рүү явлаа.

Угаасаа найзуудынхаараа бүгдэнгийнх нь гэрээр орсон болохоор одоо нээх сүртэй ч байхаа больж.

Мэдэхгүй Жэмин л манайд гэрт хийе гэсээр байгаад дагуулаад ирсэн.

Би цүнхнээсээ хичээлээ гаргаад өмнөх хичээлийг агуулга бүх хэрэгтэй зүйлийг олоод бид юмаа хийж эхлэлээ.

Биологи учраас өнгийн цаас, барималын шавараар хийх юмнууд ч байсан юм. Ээж аав нь эмээгийнх рүү нь явчихсан болохоор саад болох санаа зовох ч хүн байсангүй.

Нэг юм нь гэвэл Жэминий өрөөнөөс спирт үнэртээд байсан лдаа.

Би:"Ер нь байнаа. Чи өрөөрүүгээ архи цацаад байдаг юм уу? Яахав би юм хэлэхгүй лдээ. Тэюун аав ч гэсэн гэрээр дүүрэн үнэртүүлэгч тавиад цацаад байдаг юм" гэхэд тэр инээн толгой дохилоо.

Ер нь юм дуусаад болж байхад Жэмин:"Одоо жоохон амаръя. Миний бүр дургүй хүрчихлээ"
Би инээн:"Гүзээлзгэнэд дургүй, биологид дургүй дуртай юм чинь юу юм?" Гэхэд Жэмин:"Чи. Биологид дургүй харин чамд дуртай" гэх нь тэр.

Тэгээд Жэ аав намайг хаана байгааг асууж залгасан тул эвгүй байдал алга боллоо.

Би ч явах болж Жэмин үлдсэн юмыг дуусгачихна гэв.

Тэюун аав орж ирэхэд намайг үнэрлэн:"Жон Жиюү чи уучихсан юм уу? Алив үлээ дээ?" Гэхэд би инээн үлээхэд аав сонин царайлан яалтачгүй нэг юм үнэртээд байна даа гэсээр үлдлээ.

Жэминий үнэр шингэчихэж.




A/n: interview with my story actors дээр хоёр аавын жүжигчид орж магадгүй ээ. Орвол та нар унших уу?

Who mess with my daughter |s2| |complete|Where stories live. Discover now