2- Afterthought

175 16 6
                                    

Кихён Хёнвон 2 тийм ч сайн харилцаатай байгаагүй. Магадгүй бие биенийгээ үзэн яддаг байсан гэвэл илүү зөв болох биз.

Цаг хугацаа өнгөрөх тусам нэг нь дурлаж хэрэндээ нуухыг хичээх ч хэлсэн үг бүр нь сэтгэлийг нь хэдэн мянга дахин сийчэж, нөгөөх нь өөрийгөө түүнийг үзэн яддаг гэх ахархан бодлоороо хорон үгээр давшсаар...

Гэхдээ нэг л өдөр тэдний харилцаа өмнөхөөсөө хэд дахин дордсон юм. Тэд дахиж уулзахааргүй болсон

Учир нь

Кихёний эцэг эх салахаар болж охин дүү нь ээжтэйгээ үлдэхээр болсон бол хүүгээ хэн нь авах тал дээр маргалдсаар. Аав нь түүнийг дагуулж Япон явахаар төлөвлөсөн бол ээж нь энэ гэртээ үлдэхээр шийдсэн. Хоногууд урсан өнгөрч сүүлчийн шийдвэрийн өдөр ирэхэд шөнөжингөө уйлсан Кихён тийм ч сайнгүй харагдах ба эцсийн найдвар болох найзуудаасаа зөвлөгөө авахаар сургууль руугаа хөдлөв.

Тэр дотроо галзуурах шахаж байлаа. Хэрвээ тэр ээжтэйгээ үлдвэл хуучин байсан бүх зүйл хэвэндээ байх ч............ тэр сэтгэл зүрхээрээ цөхөрсөн. Хёнвоны үгүүдэд хангалттай идүүлж дууссан.

Гэхдээ аавтайгаа явбал......... магадгүй мартах байх гэсэн багахан горьдлого бас айдас

Тэгж явахдаа санамсаргүй хүнтэй мөргөлдөн уначих нь тэр

Тэр нь ч Хёнвон байж таарсан.

Хёнвон: Ямар гайгаараа  чамтай таа- үгээ дуусгалгүй Кихёний царайг хараад шоолж гарав

Хёнвон: Хахаххха бүр элэг хөших нь байна *гэдсээ барин амьсгалахыг хичээх ч Кихёний царайг харан улам инээн бараг л унах шахав*

Харин Кихён түүнд бүр ч илүүтэйгээр гомдон хатсан нулимс нь ахин юу юугүй урсах гэх авч аль болох тэвчихийг хичээн ураалаа тас зуун Хёнвон руу харсаар байв. Магадгүй эцсийнх ч байж болох юм.

Кихён: Чи намайг тийм их үзэн яддаг юм уу?

Элэг зүрх эмтлэм тийм л цөхөрсөн хоолойгоор асуухад Хёнвонд үүнийг ойлгох ухаан байсангүй.

Хёнвон: Тийм ээ маш их 😏 Бүр чин сэтгэлээсээ гээч *зүрхэн дээрээ гараа тавин жуумалзахад Кихёний итгэл найдвар бүр мөсөн алга болов. Гэсэн ч Хёнвон зогсолтгүй ярьсаар ялангуяа энэ үг Кихёний тэвчиж байсан нулимсыг урсгасан юм.

"Чи л байхгүй бол миний амьдрал ямар сайхан болно гээч. Чи л арилаад өгчихвөл бүх зүйл төгс болох нь байна хаххахах"

Энэ өгүүлбэрүүдийг сонссон дариудаа тэр дотроо шийдвэрээ гарган эргэж харан алхаж эхлэсэн юм

Харин Хёнвон ард нь цагаа харан хараасаар хоцорсон нь чихэнд нь дуулдах шиг

"Харж байна уу?  Чамаас болоод би хичээлээсээ хоцорч байна. Сайхан амьдралын садаа минь"

Гэртээ очсон даруйд цайгаа уух эцэг эхээ харсан Кихён аавтайгаа явахаар болсоноо хэлэхэд аав нь инээмсэглэсээр хүүгээ тэвэрч аван шууд өнөө оройдоо нисэх боломжтой тухайгаа хэлэхэд Кихён ч зөвшөөрч орхисон хэрэг.

Аав нь бичиг баримтыг тэр дор нь сургуулиас аван онгоцны буудал руу зүглэв

Маргааш нь

Багш: За ирцээ өгөөрэй

Ангийн дарга: Юү Кихёноос бусад нь ирсэн (A\N: бурхан минь гэж би овгийг нь зөв бичсэн үү 😅)

Багш: Юү Кихён шилжсэн

Хёнвоний нойрыг сэрээхэд энэ гурван үг л хангалттай байж. Гайхан том нүдлэсээр

"Юу яриад байгаа юм бэ, багшаа? Өчигдөр өглөө л надтай таарсан шүү дээ" гэхэд багш нь тоглоомоор хэлсэн ч үнэний ортой үг байсан юм

"Магадгүй чамд гомдсон байх л даа. Эсвэл залхсан байх. Миний мэдэхийн та 2 найзлаад үгүй ээ маргалдаад 10 жил болж байгаа гэсэн байх аа?"

Кихёнийг ийн алга болсны дараа бүх юм өөрчлөгдсөн. Түүнийг үгүйлж эхэлсэн. Хёнвонд өөрийгөө Кихёнд хайртай байснаа ухаарахад бүхэл бүтэн 5 сар зарцуулагдсан. Одоо ч гэсэн үгүйлсээр. Гэхдээ ядаг билээ тэр ахиж магадгүй хэзээ ч уулзахгүй байж мэднэ

A\N: i know im such a bad person but i just want write it 💁

Short storyWhere stories live. Discover now