13

437 39 0
                                    

Тэмдэглэл1

Нэрийг минь ахиад ганцхан удаа дуудаж өгөөч.
Хөлдөж орхисон үдшийн гэгээн дор хөшсөн мэт зогсох ч
Харанхуй өрөө ганц ч гэрэл үгүй.
Дасаж болохгүй хэдий ч улам л дасна. Энэ давчуу өрөөнд.
Намуухан сонсогдох агааржуулагчын чимээ. Энэ ч болов байхгүй бол би сөхрөн унах бололтой.
Хамтдаа инээн хамтдаа уйлах энэ энгийн мэдрэмжүүд миний хувьд бүх зүйл минь байсан бололтой.... Мартаж чадахгүй нь.
Сэтгэл догдлуулам дурсамжин дундаа би ганцаар бүжсэн ч бороо асгарсаар
тэртээх саран ганцаардсан харагдаад шөнийн тэнгэрт гэрэлтэн уйлж байгаа бололтой.

Тэмдэглэл 2

Энд хоригдоод 4сар боллоо.

Миний нүд бүгдийг л сааралаар хардаг болчихлоо амьдрал дэндүү уйтгартай байна тийм биш гэж үү?

Тэмдэглэл 3

Энд ирээд 1 жил

Хэнтээ ч дотноссонгүй хэнтэй ч. Хүн амьны хэрэгтэн болохоор тэр байх....
Хэнд ч итгэхийг хүсэхгүй байна. Дахиж хэнд ч итгэхгүй.

Тэмдэглэл 4

Энд ирээд 1жил 6сар.

Хх: иргэлт ирлээ
Би: 1жил гаран болж байхад анх удаа хэн юм бол доо

Би: .................... И....Исс....ИСҮ
Исү: сайн сууж байсан уу
Би: .......
Исү: чи гэнэт л алга болчихоор чинь их гайхсан шүү. Үнэхээр их санаа зовж байлаа энд байсан байх нь ээ.
Би: уучлаарай гайхсан биз дээ
Исү: тийм ч их гайхаагүй ээ... Яг үнэндээ гадарлаж байсан юм.
Би: мэдэж байсан хэрнээ надтай найзалсан гэж үү
Исү: тэнэг минь чи миний найз
Би: ......
Исү: (уйлах) чи яагаад ийм газар байж байгаа юм хэн чамайг.... Ямар их санаа зовсон гээч алга болоход чинь л би ойлгосон. Чамтай удаан найзалсан ч би чиний тухай тийм их зүйлийг мэддэггүй юм байна Чамайг хаана ажилладагийг. Чиний гэр бүлийг. Чамайг хэрхэн амьдарч ирснийг. Чамайг хэнд хайртайг. Хэнд итгэдэгийг. Уучлаарай Хэжин уучлаарай чамд үргэлж л өөрийнхөө л тухай ярьдаг чамайг нэг ч удаа сонсож байгаагүйг минь уучлаарай(уйлах)
Хх: цаг дууслаа
Би: (уйлах) одоо явдаа баярлалаа исү. Дахиж ийм муухай газарт битгий ирээрэй.

Исү надад байгаа би ганцаараа биш. Баярлалаа....

Тэмдэглэл 5

Энд ирээд 2жил

Исү тэр өдрөөс хойш 7 хоногтоо заавал 3-4 удаа ирдэг болсон. Ирж чадахгүй өдрөө захиа явуулдаг. Түүний ачаар би илүү дээрдэж байна харин хайрыг үзэн ядаж эхлэсэн. Хайр гэдэг зүйл жигшмээр санагддаг болсон.

Тэмдэглэл 6

Энд ирээд 2жил 5сар

Хоолны цаг болж хоригдлууд гуанз луу явна.

Үргэлж л тойрог ширээн дээр ганцаараа суудаг болохоор өнөөдөр ч гэсэн эндээ сууж байна.

Хх: сайн уу?

Түүний яариаг сонсолгүй хоолоо иднэ

Хх: ахх эдний яриад байсан нь чи мөн биздээ хүн амьны хэрэгтэн.

Би савхаа ширээн дээр аяархан тавиад
Би: тийм ээ мөн яасан?
Хх: намайг Ким сүлли гэдэг. Танилцъя.
Би: хэрэггүй ээ чамайг алчих ч юм билүү(инээх)
Сүлли: харваас чи хүссэндээ хүн хороодог хүн шиг харагдахгүй байна.
Би: (инээх)
Сүлли: за ингээд найзууд боллоо
Би: (инээх) энд ирснээсээ хойш ингэж инээгээгүй юм байна.
Сүлли: би энд 3жил хоригдоно. Чи?
Би: 5 жил одоо 3жил үлдсэн.
Сүлли: хамт гарах нь дээ
Би: тийм байна. Чи ямар хэргээр энд ирсэн юм.
Сүлли: гүтгэлэг
Би: харамсалтай юм аа
Сүлли: тийм ээ. Харин чи
Би: ийм зүйл хийдэг ч хамгийн харамсалтай нь хайртай хүн минь намайг илчилчихсэн
Сүлли: эндээс гараад яах гэж байна. Тэр залуугаа алах уу?
Би: (инээх) мэдэхгүй ээ би тийм ч хэрцгий хүн биш шүү
Сүлли: чи үнэхээр өрөвч юм. Өөрчлөгд муу болж өөрчлөгд ийм байж яаж....
Би: би яах ёстой юм... Би хэнээс ч илүү тэрнийг үзэн ядмаар байна хэнээс ч илүү өшөөгөө авахыг хүсч байна....
Сүлли: би чамд тусалъя.

Тийм ээ чадна...... Би өөрчлөгдөх болно.

No Love(дууссан)Where stories live. Discover now