19: миний төлөө

677 54 8
                                    

Чамайг нас барснаас хойш 1сар
Гэрээсээ гаралгүй бүх зүйлийг эхнээс нь дурссан юм.
Яагаад намайг хаясныг яагаад үхэхдээ хайртай шүү гэж хэлсэнийг чинь.
Би тэр бүх зүйлийн утгыг тайлах гэж нэг ч удаа гэрээсээ гаралгүй бодож байлаа.
Гэхдээ би хариултыг нь олоогүй ээ.

~~~~~~~~~~~

Сора: сайн уу? Эгчээ. Яах гэж дуудсан юм бол?
Би: зүгээр л Тэхён чамд нэг зүйл хэлчхээрэй гэж дамжуулсан юм.
Сора: юу?
Би: "Уучлаарай" гэж

Тэр хэсэг дуугүй суулаа. Гэхдээ сүүлрүүгээ уйлж байсан юм. Сэтгэлдээ байгаа бүх гуниг харууслыг нь илэрхийлэх нулимс байсан юм....

Сора: Би танд энийг хэлэх үү гэж их бодсон. Тэгээд хэлэхгүйгээр шийдсэн байсан ч одоо хэрэв хэлэхгүй бол би дэндүү их нүгэл хийх юм шиг санагдаад байна....
Эгчээ би тэхёны сүйт бүсгүй нь биш.
Би: айн?
Сора: Т..Тэхён надад сайн биш... Би л ганцаараа түүнд сайн байсан юм.
Би: ойлгомжтой тайлбарлдаа
Сора: эгчээ та өмнө нь алуурчин байсан биз дээ. Би мэднээ. Харин таныг алуурчин байсан тэр үед чинь тэхён энхийг сахих байгууллагат нууцаар ажилладаг байсан юм. 1 ёсондоо та тэхёныг алах даалгавар авсан байсан бол харин Тэхён таныг барих даалгартай. Та 2ын хэн нь түрүүлж дурласан нь ялагдах байсан. Заавал 1нь шархалж үлдэх ёстой тавилан. Өрөвдөлтэй байгаа биз? Би тэр үед тэхёнд үнэхээр бүр үнэхээр өөрөөсөө ч их хайртай байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам та 2 илүү дотносож эхэлсэн. Тэхён ч танд сайн болж эхэлж байсан би үүнээс л их айсан Тэхён танд түрүүлж дурлаад үхчихвэл яах вэ? Гэж би өдөр болгон бодсоны эцэст би таныг алахаар шийдсэн юм. Тэгээд шөнө дунд танай гэрийн хаалгыг эвдээд 2 давхарт гархад Тэхён та 2 байсан. Та тэхёны энгэрт хэвтчихсэн харин тэр таны үсийг оролдоод "хайртай шүү" гэж хэлхэд нь та "би чамд бүр их хайртай" гэж хэлсэн. Хамгийн харамсалтай нь та 2 хоюулаа чин сэтгэлээсээ хэлж байсан. Миний зүрх ямар их шархалсан гээч...
Тэгээд би тэрнээс хэд хоногийн дараа Тэхёнтой уулзаад "чи юу хийх ёстойгоо мэдэж байгаа биздээ? Гол зорилгоо мартчихавдаа" гэж хэлсэн тэгсэн тэр үнэхээр л мартсан байсан юм шиг царай гаргасан гээч. Тэр өдрөөс хойш үргэлж л сонин царайлаад явдаг болчихсон. Магадгүй таниас болсон байх... Эцэст нь тэр сонголтоо хийсэн. Та хариултыг нь мэдэж байгаа байх. Гэхдээ тэр ямар их шархалсан гээч. Та санаж байна уу? Шүүх хурал дээр Тэхён очисныг?
Би: санаж байна. Тэр миний ялыг сонсчихоод  явчихсан.
Сора: тийм ээ. Гэхдээ тэр таны 10 жил гэсэн ялыг л сонссон дараа нь ялыг чинь хөнгөлөлт 5 болгосныг мэдээгүй. Тэгээд тэр хэдэн сар ажилдаа ирээгүй. Би тэрэнд санаа зовоод гэрт нь очиход ямар байсан гээч... Зүгээр л аймшигтай байсан шалаар нь дүүрэн архины шил, Хагарсан аяга таваг, бэлэн гоймонгийн савнууд гээд л зүгээр л тэр Тэхён биш болчихсон байсан. Илүү ууртай, илүү дээрэнгүй. Сахал үсэндээ баригдчихсан залуу....
Түүнтэй уулзаад "сайн уу" гэж хэлэхэд тэр "новш гэж чамд сайн байгаа юм шиг харагдаад байна уу?" Гэсэн. Би үргэлжлүүлээд түүнтэй юм яриад л байсан. Гэхдээ тэр нэгч үг дуугараагүй. Би түүний гэрийг цэвэрлэж эхэллээ, тэр бас л юу ч дуугараагүй, тэднийд бараг 2цаг болсон байх аа тэр юу ч дуугаралгүй зөвхөн гартаа архи барьчихсан уугаад л байсан тэгээд зөвхөн "яв" гэж хэлсэн. Би бүр аргаа барсандаа "Хэжинтэй уулзмаар байна уу" гэсэн чинь яасан гээч! Тэр шууд л над руу жинхнээсээ юу гэсэн харцаар харсан. Тэр ямар их баярлаж байсан гээч...
"Алив тэгээд явах юмуу явахгүй юм уу Тэхён?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 14, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

No Love(дууссан)Where stories live. Discover now