❤️3💃🏻

77 6 1
                                    







Түүний машинд суун хүсэл мөрөөдөл болсон бүжгийн студын гадаа ирлээ. Машинаас буун Жонгүгтэй хамт дотогш орлоо. Дөнгөж үүдээр ортол хаалганы хажиуд бүжгийн шалгаруулалт гэх томоос том зарлалыг олж харлаа.



Сомён: хөөх шалгаруулалт болох байсан юм уу "гайхах"
Жонгүг: чи мэдээгүй байсан юм уу The core studio audition гээд интернэтээр дүүрэн байсан шүү дээ
Сомён: яанаа надад төгс үзүүлбэр байхгүй шүү дээ "санаа алдах"
Жонгүг: зүгээр дээ чи өөрт байгаа үзүүлбэрээ төгс үзүүлэхэд л хангалттай өөртөө итгэлтэй бай "инээх"
Жонгүг: заза ингэж зогсоод яахав орцгооё "түлхэн явах"



Сомён

Үнэхээр их сандарч байна. Бүжиглэх хүсэл их бий ч гэсэн бас айж байна алдаа гаргавал яанаа гэж айж байна. Бүжгийн студи рүү орлоо. Шалгаруулалтад орох хүүхдүүд үүдэнд нь хувцсаа сольж зарим нь халаалт хийж эсвэл бүжгээ бэлдэцгээнэ.
Жонгүг: "мөрөн дээр гараа тавин" за бэлэн бүжиг байгаа биздээ
Сомён: байгаа л даа "ээрэх"
Жонгүг: за больдоо өөртөө итгэлтэй бай энд байгаа хүмүүсээс чамайг хэн нь ч дийлэхгүй


Жонгүг сүүлийн өгүүлбэрээ хэтэрхий чанга хэлчихлээ. Бурхан минь бүгд хийж байгаа зүйлсээ орхин бид хоёр луу харна. Зэвүүцсэн харцаар. Энэ байдал намайг бүр их сандаргаж ичээж байна. Жонгүг хоолойгоо засан надруу харж намайг бусдаас хааж зогслоо. Ашгүй хүмүүс уурласан ч гэсэн хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэв.



Гэхдээ одоо надад тэд яах нь хамаа алга. Учир нь танилцаад удаагүй байгаа Жонгүгийн цээжинд би нүүрээ наан зогссоор. Хацар ягааран ичингүйрэн байтал Жонгүг надаас холдлоо. Хэсэг хугацаанд ч болов түүний үнэрээр уушигаа дүүргэлээ. Түүний үнэрт би бараг л мансуурчихсан байхаа. Үнэхээр сайхан.



Удалгүй студын гишүүн гарч ирэн бүгд дотогш орохыг урилаа. Заал үнэхээр том цэлгэр, нил ягаан өнгийн гэрлээр чимсэн нь үнэхээр сайхан харгадаж байна. Шалгах хоёр хүн л байна. Бүгд заалыг тойрон суулаа. Жонгүг бид хоёр цонхны ойролцоо сууцгаав.




Гүн цэнхэр өнгийн үстэй эмэгтэй бүгдэнтэй нь мэндлэн амжилт хүсээд хамгийн түрүүнд гарах зоригтой нэгэн байна уу гэж асуув. Энэ үгийг сонсоод яагаад ч юм дотроо бүр их сандарлаа. Гэтэл хажиу талаас
Жонгүг: чи гарахгүй юм уу "шивнэх"
Сомён: би өөртөө итгэлгүй байна
Жонгүг: зүгээрдээ өөртөө итгээд түрүүлээд гар тэгвэл чиний өөртөө итгэлтэй байдал бусдаас давуу талтайг чинь харуулах болно.




Гүнзгий амьсгаа аван бусад хүмүүсийг харлаа. Тэд бүгд л сандарсан айдастай харагдаж байна. Дотроо гүнзгий амьсгаа аваад би гарая гээд босж зогслоо. Нөгөө цэнхэр үст эмэгтэй надруу бахархсан харцаар харан
Сайн байна. Өөрийгөө танилцуулаач гэлээ. Би ч өөрийгөө танилцуулан утсан дээрх аяа түүнд өглөө.



Яг одоо маш их сандарч байна. Тойрон суусан хүмүүсийн дунд эхлэх байраа аван зогсоно. Ингээд ая явж эхлэлээ...












Za daraagiin part orloo. Huuchin huvilbaraasaa hamaagui shineleg delgerengui bolj baigaa gedegt itgeltei baina. Omnoh huvilbariig maani unshij baisan bol comment bichij uldeegeerei. Mon vote daraarai. Gants towch daraad l boloo shuudee 💜

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 13, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🔞huseegui🔞Where stories live. Discover now