10

62 10 4
                                    

"Удахгүй та нарын дэбүт хийх өдөр чинь болох гэж байгаа юм уу?" Гэж орилох шахам хэлэхэд тэд нар бондгос хийтэл цоччихов.

"Тиймээ 6 хоногын дараа дэбүтээ хийхээр болсон" гээд Намжүүн хэлэхэд Хусог дэвхцээд "Миний мөрөөдөл биелэх гэж байна" гэхэд Юнги "Бид нар өдөржин бэлдэж байгаа" гэж хэлэхэд тэд бүгд баярлацгаалаа.

"Заза орой ч болчихлоо бүгдээрээ унтацгаая!! Маргааш өглөө эрт босоод явах хэрэгтэй шүү дээ" Гээд Жин босоход тэд бүгд дээшээ босоцгоон өрөө өрөөрүүгээ явхаар бэлтгэнэ.

"Живүг хаана унтуулах вэ?" Гэхэд Жонгүг "Тэхён хён миний орон дээо унтаад Живүг Тэхёний орон дээр унтуулчих" гэхэд бүгд зөвшөөрч би Жонгүг Тэхён Жимин 3ыг дагасаар өрөөнд нь орж ирлээ.

Хувцас нь хаа хамаагүй хөглөрч, энэ өрөө их л замбараагүй харагдана.

"Замбараагүй байгаад уучлаарай. Цэвэрлэх зав олддоггүй юм" гэж Жимин хэлээд орондоо орход би Жонгүг Жимин хоёрын орны эсрэг талд байрлах Тэхёний орон дээр суунгаа дэвхцэн "Хоох!! Үнэхээр тухтай юмаа" гэж хэлэхэд Тэхён Жонгүгын орон дээр унтахаар хэвтэж би ч бас тэр орон дээр хэвтэн бүгд орондоо орцгоолоо.

Хэдхэн минутын дараа гэхэд бүгд унтсан бололтой чимээгүй байсан ч нөгөө өрөөнөөс Намжүүны чанга хурхиралт сонсогдоод эхлэх нь тэр.

Хурхрилтаас болоод би унтаж чадахгүй хөрвөөн хэвтэнэ.

Эд нар яаж унтаж чаддаг юм болоо!

Гэж бодсоор хэвтэж байтал нөгөө талын орноос Жонгүг босоод өрөөнөөс гараад явчихав.

Би гайхсан ч түүнийг нойлын өрөө орох гэж байгаа гэж бодон хэвтэж байтал их удаад байсан болохоор араас нь босон өрөөнөөс гарлаа.

Гэтэл гал тогооны гэрэл асчихсан байх бөгөөд Намжүүний хурхирлтаас өөр юм үл сонсогдоно.

Гал тогоонд очиход Жонгүг хана налаад суучихаад доошоо харан сууж байлаа.

Гэхдээ тэр уйлж байсан юм.

"Жонгүгаа?" Гэхэд тэр намайг харсанаа нулимсаа арчичихаад инээмсэглэн босж ирэхэд ахин "Яагаад уйлаад байгаа юм?" Гээд санаа зовнингүй асуухад "Зүгээрээ сүртэй зүйл биш!" Гэхэд нь би итгэсэнгүй.

"Зүгээрээ надад хэлдээ" гэхэд түүний нүднээс ахиад нулимс бөмбөрж эхлэлээ.

"Яасан бэ? Жонгүгаа" гэж ард талаас хоолой сонсогдоход бид хоёр харвал Жимин зогсож байлаа.

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now