14

55 11 6
                                    

Өнөөдөр бол манай бяцхан Жонгүг нэвтрүүлгэнд орох өдөр.

Бид Жонгүгыг урамшуулж, нуруун дээр нь нүдэж дэмжэнэ.

Тэр дээгүүрээ алаг подволк өмсөн нэвтрүүлэгрүүгээ машинаар явхаар боллоо.

Жонгүгаас бусад нь тэр нэвтрүүлэгрүү явахгүй гэсэн болохоор би Жонгүгыг харагддаггүй биендээ хувиран хажууд нь дагаж явхаар болов.

Хар машинд би Жонгүгын хажууд суугаад бид нэвтрүүлэг болох газарлуу хөдлөлөө.

Чимээгүй явсаар газарт нь ирэхэд нэвтрүүлгийн хөтлөгч нар болон зураг авалтын багийнхан биднийг угтсан юм.

Би хажууд алхах Жонгүгын чихэнд "Амжилт!" Гэж хэлэхэд тэр намайг олж харж чадахгүй ч туулай шиг инээмсэглэлээ тодруулан "Баярлалаа" гэж хэлээд хөтлөгч нарлуу очиж би зураг авалтын багийнхний хажууд зогссоор үлдсэн юм.

"3....2....1"

Нэвтрүүлэг эхлэхэд тэд зарим зүйлсийн талаар ярилцаж, тоглоом тоглож хөгжилдөх нь бяцхан Жонгүгыг минь хөгжөөж байлаа.

Жонгүг тэдэнд авсан ууттай хэдэн бүргерээ тэдэнрүү сунгалаа.

Түүний бусдыг гэсэн сайхан занд нь үнэхээр татагдмаар юм. Үнэхээр сайхан сэтгэлтэй туулай шүү!

Тэр инээмсэглэн бусадруугаа бүргерээ сунгахад тэд аваад онгойлж үзэхэд Жонгүг маань туулайн шүдээ гарган хөөрхнөөр инээмсэглэх аж.

Гэтэл тэд ууттай бүргерийг нь буцааж Жонгүгт өгсөнөө "Наад бүргер чинь яг муудчихсан юм шиг харагдаж байна. Бид идэхгүй ээ" гэж хэлэх нь тэр.

Миний уур дээд цэгтээ хүрж, бас цаанаасаа Жонгүгыг ихэд өрөвдөж байлаа.

Би очоод тэднийг зодоод цохичихмоор байсан ч би Бангтан болон Бигхитийг бодоод уураа дарж, тэвчиж байлаа.

Тэгэхгүй бол миний хийсэн тэнэг үйлдлээс болоод тэднийг хохирож үлдээхийг хүсэхгүй байна.

Жонгүг их гомдож байгаа нь илт байсан ч бусдаасаа нуухын тулд нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулна.

Жонгүг гомдсон царайтайгаар нэвтрүүлэгээ дуусгахад би болон Жонгүг чимээгүй дормруугаа явсан юм.

Дормны гадаа ирэхэд би Жонгүгын ийм гомдсон царайтай байгааг харж тэвчсэнгүй түүнрүү инээмсэглэн хараад гарнаас нь ууттай бүргерийг нь авахад тэр надруу гайхан харна.

"Жонгүгаа? Би энэ бүргерийг идэж болох уу?"

"Юу?....муудчихсан шд"

♡Аз жаргалын сүнс♡Where stories live. Discover now