8. Хайр

44 6 0
                                    

Биеийн минь халуун илч, биелэшгүй хүслийн минь бүрэн дүүрэн эзэн тэр нэгэн надад зөөлөн зөөлөн шивнэнэ "Хайртай хайртай"

Би түүнтэй амьдралдаа хоёр удаа учирсан. Анхны удаа түүнийг шаналантай уйлж суухад нь энгэртээ тэвэрч өгснөөс болж би одоо ингээд шалдаа бууж байх шиг байна.

Хоёр дахь нь түүнийг надаас өөр нэгнийг энхрийлж байхад би тэс өөр Жон Жонгүг-тэй уулзсан сан. Зүрхийг минь хэдэнтээ тасдаад хөлдөө шидчихээд хайрын талаар хэдэн хуурамч үг хаячхаад тэр новшийн хүн намайг хөсөр хаяж байсан юм. Одоо ч тэр би түүнтэй хамт л байгаа ч энгэрт нь байх зургийн эзнийг л тэр бодон шаналдаг.

Түүний амьдралдаа надаас илүү хайрласан нэгэн нь түүнийг ч бас хаячихсан болохоор одоо тэр хажууд минь байгаа юм. Хайрыг тэр мэднэ гэсэн, гэхдээ үнэндээ тэр хэзээ ч хайрыг мэдэхгүй. Яаж хайрладгийг, хайраа яаж хэлдгийг, яаж хайраас болж шантардгийг тэр мэдэхгүй. Учир нь тэр хайрлаж үзээгүй. Түүний хайрласан цор ганц нэгэн нт магад тэр өөдгүй хүүхэн байсан ч тэр одоо хүртэл би түүний хажууд байгааг ойлгохгүй чигээр л байх болно. Учир нь тэр хайрыг мэдэхгүй.

Хайрыг илэрхийлэх хоёр л үг бий. Тэр бол "Жон Жонгүг"

Одоо ч хамтдаа [ Completed ] Where stories live. Discover now