9. Yang Sora

1.2K 160 13
                                    

Би: ЁН СОРА!

Сүён: Аяар л даа! Хайраа миний чих дөжирчих шиг боллоо.

Чан: Чи тэр буланд очиж орил! Ер нь юундаа орилоод байгаа юм?

Би: Ү.үгүй ээ. Зүгээр аймаар гэнэтийн байлаа.

Сүён: Ер нь яагаад гэнэт бүгдээрээ үерхээд байгаа юм? Хайраа хоёулаа эд нарт даллага болчихсон юм биш үү?

Тэгсэн Чан хошуу амаа унжуулж байгаад л "Харин тийм ээ" гэв. Заваан нялуун юмнууд!

Би: Би нүдээ ухчихна шүү!

Чан: Дуён ах чамайг сохор ч гэсэн хайрлачих байхаа.

Би: Бид хоёр үерхээгүй гээд байхад!

Сүён: Бараг л үерхэж байгаа биз дээ? Дуён ах аятайхан хүн болохоор эртхэн нөхрөө болгоод ав.

Чан: Аа тэгээд Жэмин нь ингэж хэлснийг сонсчихвол хэн нь мэдэгдэхгүй юмтай нийлж хүүхэдтэй болоод~

Би: Чи дуугүй бай!

Чан: Исо ч өнөө маргаашгүй төрөх нь нөгөө Бэкхёнаас сураг байна уу?

Би: Байхгүй ээ, байхгүй.

Үгүй ээ, Ян Сора гэж хүүхэн хэзээ Солонгост эргээд ирэв ээ? Дунхёг гэж нэг юм алга болчхоод байсан энэ Соратайгаа яваад байсан юм биз дээ? Ер нь тийм байсан ч өмнөх шигээ хэдэн үг сольж, байдгаараа л байна биз. Анхны үерхэл, анхны хайр хүчтэй юмаа, хүчтэй юм!

Удсангүй Жэмин, Марк хоёр орж ирээд Исо байхгүй байгааг нь гайхаад л бид гурав хайрт найзыг нь жийсэн хэрэгт орчхов.

Чан: Исо ээжтэйгээ эмнэлэгт үзүүлж байгаа!

Жэмин: Ер нь би хамт явдаг байж.

Би: Чамаар яадаг юм? Исо чамайг чи бол зайлаа л гэнэ.

Жэмин: Яахаараа жинхэнэ найзыгаа түлхээд иймэрхүү юмнуудад нууцаа яриад байдаг байна аа?

Би: Хэнийг хэлээд байгаа юм?

Жэмин "Чи л мэдэхгүй байв гэж" гэхээр нь би буйдангаасаа босоод Жэминийг барьж аваад хэвтүүлж байгаад өшигчиж байтал араас Марк тэвэрч аваад болиуллаа. Тэгсэн Жэминий үс гэзэг нь сэгсийчихсэн хачин царайтай амьтан босож ирээд "Хэчанийг нүдэж ханаад одоо над руу орж байгаа юм уу?" гэв.

Би: Чи угаасаа зодуулаад байж байхад болно.

Жэмин: Ийм юм гэж юу байсан юм?

Би: Яах гээд бас гэрт бөөндөө цуглараад байгаа юм?

Марк "Хэлэлцэх асуудал байна. Бүгд тойроод суу" гээд хивсэн дээр суухаар нь бид нар үг дуугүй тойрч суулаа. Яасан нухацтай байх юм?

Extraordinaire 4 |Dream|Where stories live. Discover now