-4-

47 8 8
                                    

Хэрвээ хайр сэтгэл гэдэг нүгэл болдог юм бол би ямар ч шийтгэл хүлээн авахад бэлэн байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэрвээ хайр сэтгэл гэдэг нүгэл болдог юм бол би ямар ч шийтгэл хүлээн авахад бэлэн байна...зөвхөн түүний төлөө гэвэл...

Хэдэн цаг явсаны эцэст зорисон газартаа ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэдэн цаг явсаны эцэст зорисон газартаа ирлээ. Пуханд байрлах escape pool&beach гэх газар ирлээ. Далайн эргийн хажууханд болоод ч тэр үү үнэхээр сайхан байна. Хоёулахнаа амрахад дэндүү төгс биш гэж үү?

Дотогш орон захиалсан өрөөндөө орон ачаагаа янзлан хувцасаа солиод оройхон тийшээ хамтдаа гарлаа.

Зөөлөн салхилах сэвшээ салхи дөлгөөнхөн энэ далайн эргээр түүнтэйгээ хамт хөтлөлцөн алхах энэ мөч дэндүү үнэ цэнтэй юм.

Яг энэ мөчийг үүрд нандигнах болно...

"Хайр аа"гэх дуугаар түүнлүү харвал тэр инээмсэглэн "Хоёулаа яг л нэг киноны гол дүр шиг санагдахгүй байна гэж үү?"гэлээ.

"Тийм ээ...гэхдээ хоёулаа өөрсдийнхөө амьдралын гол дүр шүү дээ" гэхэд "мм тэр ч тийм юм байна" гэсээр инээмсэглэнэ.

•••

Далайн эргийн зөөлөн элсэн дээр түүнийг мөрийг дэрлэн сууна.

"Жиа" гэсээр миний нэрийг зөөлөн дуудах үед би түүүнлүү харан зөөлнөөр "за" хэмээн хариулвал тэр "миний ганцхан гуйлтыг биелүүлж болох уу?"гэлээ.

"Тэгье ээ юу юм?"гэсээр түүний өөдөөс харвал тэр миний нүд рүү гүн хар нүдээрээ ширтсээр югуйя...яг одооных шигээ цаашдаа ч бас зөвхөн намайг л харж байгаарай...юу ч болсон зөвхөн миний талд байж болох уу? "гэх бол хариуд нь би зөөлөн инээмсэглэн "тийм ээ...миний ирээдүйд зөвхөн Жон Хусог гэх залуу л байгаа болохоор санаа зовох хэрэггүй ээ" гэхэд түүний урууланд инээмсэглэл тодрон гараараа миний зүүн хацрыг зөөлөн илэн "баярлалаа...намайг хайрласанд" гэсээр өөртөө зөөлөн татан уруул дээр минь зөөлөн үнсэнэ.

Stay With Me[Completed]Where stories live. Discover now